Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ, Шальке 04 » “Шүгэл дуугарахын өмнө : МанЮ – Шальке 04″

GD Star Rating
loading...

Эхний тоглолт : Шальке 0 : 2 МанЮ

Аваргуудын лигийн түүхэнд хасагдах шатны эхний тулаанд талбайдаа хоёр гоолын зөрүүтэй хожигдсон баг дараагийн шатанд үлдсэн түүх ховор. Харин Шальке өнөөдөр түүхийг шинээр бичихээр “Олд Траффорд”-д зочлох гэж байна. Долоо хоногийн өмнө явагдсан эхний тулаанд тэд 0 : 2-н харьцаатай “Фелтинс-Арена”-даа  ялагдал хүлээсэн. Хэрвээ Мануель Нойер байгаагүй бол тооны зөрүү үүнээс хэд дахин хол байх байсан. Нойер тэр үдэш хамгийн завгүй тоглогч байж бөмбөгөнд нийт 60 удаа хүрсэн байдаг. Гэтэл багийнх нь довтлогчид хүртэл түүнээс цөөн удаа бөмбөгөнд хүрсэн үзүүлэлт гарсан.

Гэхдээ тэдэнд бас сайн мэдээ байна. Эхний тоглолтыг өнжсөн Бенедикт Хеведес багийнхантайгаа бэлтэл хийж байгаа гэнэ. Мөн Клаас Ян Хунтелаар өвдөгний бэртлээсээ эргэж иржээ. Иймээс тэрээр Европын тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч Раультай хамт довтолгоонд тоглох байх. Рауль “Олд Траффорд”-д тоглож байсан дурсамж бий.

Тэртээ 2000 онд Реал Мадрид – МанЮ-г талбайд нь 3 : 2-оор буулган авахад Рауль дубль хийж багаа хагас шигшээд үлдээж байлаа.   Ман Юнайтедийн хувьд хоёр фронтод тус сайн үзэж байгаа. Хэдийгээр өнгөрсөн амралтын өдөр Арсеналд дийлдсэн ч гэсэн лигийн хүснэгтийг 73 оноотой тэргүүлсээр байна. Энэ амралтын өдөр Челситэй хийх тоглолт их зүйлийг шийднэ.

Харин Аваргуудын лигийн тухайд гэвэл Юнайтед энэ жилийн тэмцээнд  “Олд Траффорд”-д ялагдаагүй гэсэн сүрдэм амжилттай. Магадгүй энэ амжилт тэднийг сүүлийн дөрвөн жилд гурав дахь удаагаа Аваргуудын лигийн финалд үлдэхэд тус болох юм.

Гэхдээ өрсөлдөгчөө хэтэрхий басах нь аюултай гэдгийг хөгшин чөтгөр “Фергусон” мэдэж байгаа. Тэрээр бага зэргийн бэртэлтэй байгаа Уэйн Рүүниг “Челси”-гийн эсрэг нөөж байгаа учраас Бербатов, Майкл Оуэн нар довтолгоонд гарах сураг байна. Пол Скоулз хагас хамгаалалтанд тоглох бол Фабио Арсеналтай хийсэн тоглолтод бэртсэн учраас талбайд гарахгүй. Сайн мэдээ гэвэл Даррен Флетчер хоёр сар гаран өвчтэй байсны эцэст эргэж ирж байгаа.

Баримт : Эхний тоглолтод оруулсан Гиггзийн гоол түүхэнд үлдсэн. Тэрээр хамгийн ахмад  настайдаа Аваргуудын лигт гоолдсон  тоглогч болжээ. (37)

Стат :  Шальке өмнө нь Английн багуудтай дөрвөн удаа тоглохдоо гурав хожигдож, нэг тэнцэж байжээ. 1958-59 оны Европын цомд Волвестэй 2 : 2-оор тэнцэж байсан юм.

GD Star Rating
loading...
"Шүгэл дуугарахын өмнө : МанЮ - Шальке 04", 8.5 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Man.Utd fan says:

    GLORY GLORY Man Utd!

    GD Star Rating
    loading...
  2. Za za BARCATAI taarah shiv dee GOGOGO ManUnited

    GD Star Rating
    loading...
  3. Энийг үзээд та нар Барса гэж ямар шившигийн баг вэ гэдгийг мэдэх болно. http://www.youtube.com/watch?v=E8w47iFQ96Y

    GD Star Rating
    loading...
  4. Luuna says:

    Shan ch toglolt blnodo

    GD Star Rating
    loading...
  5. mongol says:

    Schalke-d odoo aldah yum bhgui aih hereggui duraaraa zadgai togloh heregtei yalagdsan ch gomdood bh zuilgui. Raul goal hiij ner turteygeer Champions League g duusgah yostoy shuu.

    GD Star Rating
    loading...
  6. Red Devil says:

    Go Red Devils!!!

    GD Star Rating
    loading...
  7. barca LOL says:

    http://www.youtube.com/watch?v=E8w47iFQ96Y eniig say vzlee barca-ch bas l olon bag yum da hvmvvsee vzeerei. Barca iim olon bdaldtai hir hol ywah yum boldo chaaawaas. yag l neg tsaasan hvmvvs ywj bga yum shg l orilood l unaad uguh yum aa

    GD Star Rating
    loading...
  8. ene unheer arai ch dendnee hojliig ingej luivardaj avch arai ch bolohgui Barsa unheer uzen yadaj bn daa umhii Katalonchuud suireh tsag n udahgui irnee

    GD Star Rating
    loading...
  9. glory glory man united. win finals

    GD Star Rating
    loading...
  10. hERERA says:

    хэтэрхий мөрөөдөж байгаа ч шальке тэр тусмаа Реал-ийг дэмждэггүй мөртлөө Раулыг дэмжээд байх юм зүрх сэтгэл минь. аварга авчаасай гээд. МанЮ-г мулталчихаад Барсад зөөлөн хоол болох учраас дэмий байх л даа. МанЮ л шударга үнэний тэмцлийг хийх нь дээ. Арсенал, Реалын фэн биш Ливерпүүлийн фэн

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: