Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Буудлага » Залуу мэргэн буудагчид тодорлоо

GD Star Rating
loading...

Дөрөвдүгээр сарын 26-30-нд БХТН-ийн Техник спортын төвд буудлагын залуучуудын УАШТ болж, Сүхбаатар, Булган, Архангай, Төв, Говь-Алтай, Увс, Хэнтий, Дархан-Уул зэрэг аймаг, “Алдар” спорт хороо, “Дарьгангын мэргэн буудагч”, “Есүхэй мэргэн”, “Чемпион”, “Грейт прагон” клуб зэрэг 14 багийн ОУХМ 4, спортын мастер 11, дэд мастер 7, улсын зэрэгтэй 54, залуу тамирчин 36, нийт 112 тамирчин оролцлоо. Энэ тэмцээнд Булган аймгийн Э.Батхишиг,Төв аймгийн Э.Азжаргал, Техник спортын төвийн О.Ялгуун нар спортын дэд мастерын болзол биелүүлж, 18 тамирчин шинээр зэрэг авсан байна.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

БКВ-9 (Бага калибрийн винтовоор 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгал)

Эрэгтэй (9 тамирчин):

1.СМ Э.Сайнхүү (Хэнтий)-581 2.ОУХМ Н.Баяраа (Алдар)-581 3.СМ Э.Очирбат (Булган)-580

Эмэгтэй (11 тамирчин):

1.ОУХМ Г.Нандинзаяа (Грэйт Прагон)-584 2.СМ Г.Хоролсүрэн (Грэйт Прагон)-580 3.ОУХМ Б.Гэрэлтуяа (Сүхбаатар аймаг)-572

БКВ-6 (Бага калибрийн винтовоор 50 метрт хэвтээ, зогсоо, суугаа байдлаас 120 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал)-10 тамирчин

1.ОУХМ Н.Баяраа(Алдар)-564 2.СМ Э.Сайнхүү(Хэнтий)-559 3.ОУХМ Б.Батбуян(Хэнтий)-551

БКВ-5 (Бага калибрийн винтовоор 50 метрт хэвтээ, зогсоо, суугаа байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгал)-10 тамирчин

1.ОУХМ Б.Гэрэлтуяа (Сүхбаатар аймаг)-576 2.ОУХМ Нандинзаяа (Грэйт Прагон)-572 3.СМ Г.Хоролсүрэн (Грэйт прагон)-573

БКГ-5 (Бага калибрийн гар буугаар 25 метрт тогтоол болон хурдан байнд 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгал)-13 тамирчин

1.СМ Ө.Өлзийням(Грэйт прагон)-547 2.СМ Д.Энхзул (Грэйт прагон)-546 3.СМ О.Мөнхзул (ТСТ)-521

БКГ-6 (Бага калибрийн гар буугаар 50 метрт 60 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал)-14 тамирчин

1.1 зэрг Г.Хишигбадрал(Алдар)-487 2.1зэрг О.Төгөлдөр(Дархан)-486 3.СДМ Н.Цэрэнтогтох(Архангай)-480

БКГ-5 (Бага калибрийн гар буугаар 25 метрт тогтоол болон хурдан байнд 60 сум буудах хөвгүүдийн дасгал)-13 тамирчин

1.2-р зэрэг Ш.Буянзаяа(Булган)-532 2.СДМ А.Улсболд(Грэйт прагон)-519 3.1-р зэрэг Б.Төрмөнх(Алдар)-514

ХВ-4 (Хийн винтовоор 10 метрт 40 сум буудах эмэгтэйчүүдийн дасгал)-34 тамирчин

1.ОУХМ Г.Нандинзаяа (Грейт Прагон)-392+103.3=495.3 2.ОУХМ Б.Гэрэлтуяа (Сүхбаатар аймаг)-393+01.8=494.8 3.СМ Г.Хоролсүрэн (Грэйт прагон)-393+99.9=492.9

ХВ-6 (Хийн винтовоор 10 метрт 60 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал)-27 тамирчин

1.ОУХМ Н.Баяраа (Алдар)-589+103.4=692.4 2.СМ Б.Баттогтох (Грэйт прагон)-586+99.9=685.9 3.СМ Э.Очирбат (Булган)-585+97.4=682.4

ХГ-4 (Хийн гар буугаар 10 метрт 40 сум буудах эмэгтэйчүүдийн дасгал)-29 тамирчин

1.СМ Д.Энхзул (Грэйт прагон)- 373+ 97.2= 470.2 2.СМ Ө.Өлзийням(Грэйт прагон)- 360+95.5= 455.5 3.СМ О.Мөнхзул (ТСТ)- 359+89.9= 448.9

ХГ-6 (Хийн гар буугаар 10 метрт 60 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал)-20 тамирчин

1.СДМ Н.Цэрэнтогтох(Архангай)-550+93=643.0 2.СДМ А.Улсболд (Грэйт прагон)-542+ 93.4=635.4 3.2 зэрг Ш.Буянзаяа(Булган) 533+ 89.1=622.1

Багийн дүнгээр “Грэйт прагон”, “Алдар” спорт хороо, Булган аймгийн багууд эхний байрууд эзлэв.

GD Star Rating
loading...
Залуу мэргэн буудагчид тодорлоо, 9.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: