loading...
МХБХ-ны Үндэсний лигийн дөрөв дэх тоглолт Баянзүрх дүүрэг, “Сэлэнгэ пресс” компанийн “Сэлэнгэ пресс”, Баянзүрх дүүргийн УБДС-ийн хооронд боллоо. Лхагва гаригт цаг агаар хүйтэрч, цас, бороо холилдон орсон ч лигийн тоглолт үргэлжиллээ. Талбай цасанд хучигдсан тул тоглолтод олон улсын дүрмийн дагуу шар өнгийн бөмбөг ашигласан.
“Сэлэнгэ пресс” хэзээний лигийн хамгийн тааварлашгүй тоглолттой баг. Энэ баг олон гоол оруулахын хамт цөөнгүйг алдах нь олон. Дээрх уламжлал ч энэ удаа давтагдаж, УБДС-д 2:4-өөр хожигдлоо. Тоглолтын анхны гоолыг Монгол Улсын шигшээ багийн довтлогч Ц.Түмэнжаргал 32 дахь минутад хийснээр УБДС тэргүүлж эхэлсэн. Энэ нь нэгдүгээр үед орсон ганц бөмбөг байв.
Хоёрдугаар хагас эхлээд хоёр хором өнгөрч байхад “Сэлэнгэ пресс”-ийн ахлагч Г.Төгсбаярын баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Э.Чинбаатар мөргөж хийснээр тоо тэнцсэн. Гэвч 16 минутын дотор дараалан гурвыг алдсанаар тун хүнд байдалд орсон билээ. П.Алтантулга 51, 67, Ц.Түмэнжаргал 59 дэх хоромд “Сэлэнгэ пресс”-ийн хаалгыг мялааснаар тоглолтын хувь заяа үндсэндээ тодорхой болсон юм. Хашир туршлагатай довтлогч Г.Төгсбаяр үндсэн цаг өндөрлөх мөчид тооны харьцааг ойртуулсан ч нь энэ “Сэлэнгэ пресс”-ийн сүүлийн амжилт байв.
Үндэсний лигийн тав дахь тоглолт 2011 оны 5 дугаар сарын 5-ны 18.00 цагаас Лигийн 1 удаагийн аварга “Хоромхон”, Лигийн мөнгөн медальт “Улаанбаатарын мазаалайнууд” багийн хооронд болно.
| Баг | Сэлэнгэпресс | УБДС | ||||
| Үе | 1 дүгээр | 2 дугаар | Нийт | 1 дүгээр | 2 дугаар | Нийт |
| Гоол | - | 2 | 2 | 1 | 3 | 4 |
| Бөмбөг эзэмшилт | 40 | 45 | 42.5 | 60 | 55 | 57.5 |
| Хаалганд цохилт | 3 | 4 | 7 | 4 | 6 | 10 |
| Үүнээс хаалга оносон | 2 | 3 | 10 | 3 | 4 | 7 |
| Булангийн цохилт | 2 | 3 | 5 | 3 | - | 3 |
| Алдаа | 9 | 6 | 15 | 8 | 6 | 14 |
| Отон тоглолт | 3 | 2 | 5 | 4 | 2 | 6 |
| Шар карт | 2 | - | 2 | - | 2 | 2 |
| Улаан карт | - | - | - | - | - | - |
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...




manaihan undesnii ligee orgojuulj chanariig n joohon sjruulchuul ch….
loading...
tsasiig n turchdeg gants mashintai bolmoor yum da
loading...
igiin medeelluudiig hurgej bgad bayrlajaga shu!!!!!!!!
loading...
sportnews iin hamt olon ta buhend unheer bayarlaj yavdag shuu sportiin medeelluudiig sport sonirhogch bidendee tsag aldalgui turgen shuurhai hurgej baidagt eh ornii min ligie bas l sonirholtoi shuu dee uzeed l zogsoj baihad amjilt ta buhend
loading...
erchim ene jiliin 2dahi hojigdloo huleelee shine tsereg fc ulaanbaatar 6-3 buulgan avlaa.. odoo yanaa daa echim min baidal ewgui l bn shuu
loading...