loading...
Монгол Улсын 13 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ баг Азийн хөлбөмбөгийн холбооны Фестивальд амжилттай оролцоод ирлээ. Бээжин хотоос холгүй орших “Үндэсний хөлбөмбөгийн бэлтгэлийн төв”-д дөрөвдүгээр сарын 22-28-нд болсон Фестивальд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Тайвань, Гуам, Макао гэсэн есөн улсын баг өрсөлдсөн. Монголын шигшээ багийн менежрээр М.Амарбаясгалан, ерөнхий дасгалжуулагчаар Ч.Мөнхбат, туслах дасгалжуулагчаар Д.Эрдэнэ-Очир, эмчээр О.Болороо оролцов.
Фестиваль хоёр үе шаттай болсон. Баг бүр 22 тоглогчийн бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд эхний шатанд 11, 11-ээрээ хоёр баг болон хуваагдсан юм. Энэ шатны тоглолт 30 минутаар нэг үе үргэлжилсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 24-нд Монголын нэгдүгээр баг Макаогийн нэгдүгээр багтай 0:0, Монголын хоёрдугаар баг Тайванийн хоёрдугаар багтай 1:1-ээр тэнцсэн. Тайваньтай хийсэн тоглолтод УБДС-ийн довтлогч А.Тэмүүжин 20 дахь минутад гоол хийж, манайхан 1:0-ээр тэргүүлж байсан ч тоглолтын сүүлийн минутад гоол алджээ. Энэ өдөр Монголын нэгдүгээр баг хоёр дахь тоглолтоо Японы нэгдүгээр багтай хийж, 0:9-өөр хожигдов.
Тэмцээнийг зохион байгуулагчид манай багийн ихэд үнэлж байсан. Тодруулбал Азийн хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн болон хүүхдийн мэргэжилтэн Аннатурай Ранганата Монголын багийн ахлагч, Ж.Цогт-Очирыг ихэд үнэлж, ирээдүйтэй сайн тамирчин хэмээсэн. Тэрбээр манай тамирчнтай хамт хөлбөмбөг тоглож, дурсгалын зураг татуулсан юм.
Дөрөвдүгээр сарын 25-нд манай хоёрдугаар баг БНАСАУ-ын хоёрдугаар багт 0:6-гаар дийлдсэн ч нэгдүгээр баг Гуамын хоёрдугаар багийг 3:0-ээр илүүрхлээ. О.Билэгт, Ж.Цогт-Очир, Б.Намсрай нар тус бүр нэг бөмбөг хийсэн. Энэ өдрийн Монголын гурав дахь тоглолтыг хоёрдугаар баг хийж, Хонгконгийн хоёрдугаар багтай 0:0-ээр тэнцлээ.
Дөрөвдүгээр сарын 26-нд тоглолт болоогүй бөгөөд Фестивальд оролцсон бүх улсын тамирчин ур чадварын тестийн шалгалт өгсөн. Харин 27-нд Фестивалийн хоёрдугаар шат эхлэв. Энэ шатны тоглолт талдаа 30 минутаар хоёр үе үргэлжилсэн бөгөөд үе бүрт нэг, хоёрдугаар баг нь гарч тоглов. Гэхдээ нэг үед нөгөө багаас нь гурван тоглогч сэлгээгээр талбайд гарах дүрэмтэй байлаа. Манайхан БНАСАУ-ын багт 0:7-гоор ялагдсан.
Дөрөвдүгээр сарын 28-нд БНСУ-д 0:9-өөр хожигдсон ч сүүлчийн тоглолтдоо Макаог 2:0-ээр яллаа. Ж.Цогт-Очир, О.Билэгт нар тус бүр нэг бөмбөг хийсэн.
Энэ үеэр Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “С” ангиллын сургалт болж, Монгол Улсын шигшээ багийн тоглогч З.Баттулга, Б.Ганбат нар хамрагдлаа. Түүнчлэн шүүгчдийн семинарт МХБХ-ны шүүгч Ариунболд, Даваасүхэн нар номын дуу сонслоо.
Монгол Улсын 13 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүн:
№ Овог, нэр Клуб Төрсөн огноо
Хаалгач:
1 Цогбадрахын Эрдэнэжаргал Дэрэн-Сүмида 1998.09.29
22 Хүрэл-Эрдэнийн Билигүн Хүлэгүүд 1998.05.23
Хамгаалагч:
3 Гантулгын Нямбаяр Дэрэн-Сүмида 1998.07.12
5 Эрдэнэбаярын Энх-Орчлон Дархан-Уул 1998.01.22
7 Отгонбаатарын Энх-Оргил Зүүнхараа 1998.04.26
12 Ганболдын Ганпүрэв Сэлэнгэ 1999.04.01
15 Лхагвасүрэнгийн Лхагвадорж Хараацай 1998.10.28
18 Алтансүхийн Барсболд ЮБ Юнайтед 1998.07.30
Хагас хамгаалагч:
4 Ганзоригийн Цолмонбаатар 92 дугаар сургууль 1998.11.05
6 Жаргалтуяагийн Цогт-Очир Дархан-Уул 1998.04.22
8 Эрдэнэбаярын Тэлмэнбаяр УБДС 1998.07.07
13 Цэцэгмаагийн Билгүүн Арвис 1998.02.25
14 Батбаярын Түвшинтөгс Саммит ДМЮ 1998.07.31
16 Отгонбатын Мягмардорж ИНХ 1998.03.10
17 Эрдэнэбаярын Энхболд Сэлэнгэпресс 1998.09.09
19 Ганболдын Ганбаяр Сэлэнгэ 2000.09.23
20 Өлзийн Төрбилэгт Саммит ДМЮ 1998.03.08
23 Банзрагчийн Гарамбазар Арвис 1999.01.10
Довтлогч:
2 Баатарцогтын Намсрай ИНХ 1998.11.21
9 Эрдэнэ-Очирын Мөнгөнбагана Арвис 1999.01.01
10 Амараагийн Тэмүүжин Хүлэгүүд 1998.06.21
11 Отгонбаатарын Билигт Дархан-Уул 1998.11.28
loading...






Sn bnshde manai ireeduin tamirchid tom bolood iluu awmjilt gargan gdgt itgeltee bn enenees tom amjilt uzuuleere amjilt
loading...
japan korea 2 s busadtai ni sain togloson bna
loading...
manai umsgul n goe yumaa.
loading...
end huuhduud magtaal hurteh gaviyatai sain bna
loading...
ter zogt-ochiriig erthen bolomj bwal gadaadad surgulid yawulah heregtei ireeduid shigsheeg sain awch yawah ch yum bilvv dvv nartaa sportiin ondor amjilt
loading...
bayar hurghiye du nartaa ta nar l mongoliin hul bumbugiin hugjil ireedui shuu dee ah nar meddeg chaddag buhneeree tuslaya hudulmur l bas hul bumbugchniig biye hun bolgon shuu dee duu nar min sn hicheegeeree beltgel surguilaltaa bagshiinhaa zaavraar sn hiih heregtei amjilt
loading...
10-20 jiliin daraa DASHD-iig jinhene utgaar n uzdeg bolhondeee!!!
loading...
Уг нь магтмаар л байна. Даанч 9:0 гэдэг тоглоом биш шүү. Илүү их хичээж илүү их бэлтгэл сургууль хийхгүй бол том болоод 20:0 ч хожигдож болно шүү. Бүгдээрээ хичээгээрэй!
loading...