Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хоккей » Багуудын хүч тэнцүү байна

GD Star Rating
loading...

Словакт болж буй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шат бараг өндөрлөлөө. Зарим хэсгийн сүүлийн тойрог болоогүй байгаа ч шилдгүүд шат ахих нь тодорхой харагдаж байна. Харин өнгөрсөн оны тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн оросууд хөгж өөн дэмжигчдийнхээ чихийг нэлээн халууцуулаад авлаа. Ийм байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Тэд эхний тойрогт Германы шигшээд ялагдан ойрын жилүүдэд гаргаагүй анти амжилтаа үзүүлсэн бол түүний дараагаар Словен гээч буурайгийн буурай багийн довтолгоог зогсоох гэж үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бужигналдав.

Дээд зэрэглэлд тоглох эрхийг дөнгөж өнгөрсөн онд аваад энэ оны ДАШТ-д оролцож байгаа дээрх багт дөрвийн дөрвөн шайб алдан тоглолтын төгсгөлд азын гэмээр хоёр гоол оруулсны дүнд хожлын гурван оноо авсан нь олон мэргэжилтний хэлэлцэх, баахан сэтгүүлчийн ярих сэдвийг дэлгэн өглөө. Гэхдээ энэ нь оросуудын хувьд сайны дохио мэт. Учир нь хойд хөршүүд хэсгийн тоглолтод ингэж доройтохоороо хасагдах шатанд чангардаг этгээд араншинтай улс билээ. Гэхдээ энэ удаа дээрх уламжлал яаж илрэхийг тэсэн хүлээсэн нь дээр биз ээ.

Элитийн ангилалд бат багтдаг бусад багуудын хувьд ямар нэгэн асуудал үүсээгүй. Тэд хүчээр сул өрсөлдөгчдөө хожсоор дараагийн шатанд итгэл төгс ялсан. Тэдгээрээс Канад, АНУыг онцлох нь зүйтэй. Тэд хоккейн гүрний буурь зааж, довтолгоондоо, хамгаалалтдаа найдвартай тоглож байна. Тэдгээрийн дасгалжуулагчид тэмцээний чухал үе эхлэхээс өмнө тавтуудынхаа зохион байгуулалтыг сайжруулах үүднээс элдэв туршилт хийж байгаа нь илт. Гэтэл тулалдаанд зөвхөн хашруудыг илгээж байгаа ОХУын шигшээ хөл олохгүй догонцсоор байгаагийн шалтгааныг тайлбарлах хоккейн мэргэжилтэн ховор байна.

Тэгвэл Герман, Швейцарийн багийн амжилтыг шинэ үеийнхэнтэй нь холбон тайлбарлаж байна. Тус шигшээ багууд нэг үе томчуудыг айлгаж байсан ч тэр чадвараа сүүлийн жилүүдэд алдаад байсан юм. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-д чамбай бүрэлдэх үүн бүрдүүлжээ. Шинэ залуус олонтой болж. Тиймээс тоглолтын хурд эрс дээшлэн довтолгоо хүчирхэгжсэн байна. Энэ нь тоглогчоор илүү үед тод томруун харагдаж байгаа. Тиймээс сэтгүүлчид тэдэнд том багуудыг хожин дээгүүр амжилт үзүүлэх итгэл хүлээлгэж байна. Тэмцээний хоёрдугаар шатанд дөрвөн хэсэг тус бүрээс гурван баг шалгарна. Тэд зургаа зургаагаараа хоёр хэсэгт хуваагдаад хасагдах шатанд тунах найман шигшээгээ тодруулах юм.

Олон улсын хоккейн холбоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс зохиогдох системийг цаг үргэлж өөрчилж ирсэн ч өнөөгийн формат дээр

Тэмцээний явц

“E” хэсэг

Т т Ш/Х О

Чех 2 8-1 6

Герман 2 6-3 6

Финланд 2 6-3 3

ОХУ 2 4-5 3

Словак 2 6-8 0

Дани 2 1-11 0

“F” хэсэг

Т т Ш/Х О

Канад 2 13-4 5

Швед 2 10:7 4

Швейцарь 2 4-4 3

АНУ 2 6-8 3

Норвеги 2 7-8 2

Франц 2 1-10 1

тогтоод гурван жилийн нүүр үзэж байна. Тэдний хийсэн судалгаанаас харахад ойлгоход энгийн аргачлал нь үзэгчдийг хоккейгоос уйдаахгүй байх гол хүчин зүйл ажээ. Гэхдээ тэмцээний өгөөжийг дээшлүүлэх үүднээс шинэ шинэ туршилтуудыг хийж байх болно гэдгээ тус холбооны төлөөлөгч мэдэгдсэн байна. Энэ жилийн ДАШТ-ийг хүлээн авч байгаа словакуудын хувьд тэмцээнд нэлээн ач холбогдол өгч байгаа аж. Эх орондоо хүлээн авсан хоккейн анхны ДАШТ-ээ нэр төртэй зохиох үүднээс Засгийн газраас өгсүүлээд энгийн иргэн нь хүртэл зүтгэж байна.

GD Star Rating
loading...
Багуудын хүч тэнцүү байна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: