Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ » Дэлхийн спорт менежментийн их хуралд оролцлоо

GD Star Rating
loading...

Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд Тайбэй хотноо болсон Дэлхийн спортын менежментийн их хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Тус хуралд зургаан тивийг төлөөлсөн 500 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, өөр өөрсдийн тивийн спортын менежментийн тулгамдсан асуудлаар ярилцаж, улс орныхоо туршлагаас хуваалцсан байна. Дэлхийн спортын чиг хандлагыг барьж байгаа хүмүүс ойртож нягтарч ажиллах хэрэгтэй гэдгээ ярилцаж, энэ үеэр Дэлхийн спортын менежментийн холбоог байгуулсан нь спортын менежментээр хамтран ажиллах, харилцан туршлага судлахад чухал алхам боллоо.

Чуулганд Монголын БТСГ-ын дарга Ч.Наранбаатар долдугаар сард Улаанбаатарт болох Азийн спортын менежментийн холбооны VII их хурлын талаар мэдээлэл хийж, Монгол орны тухай танилцуулсны дагуу маш олон төлөөлөгч уулзаж манай оронд ирэхээ хэлжээ. Дэлхийн спортын менежментийн холбооны шинэхэн ерөнхийлөгч, АНУ-ын доктор Жеймс Жан Монголд айлчлан ирэхээр тохирсон аж.

Мөн үеэр Монголын төлөөлөгчид Тайванийн спортын сайд, хатагтай Тай Шиа-Линтэй уулзав. Тайванийн тал спортын олон төрлөөр манайхтай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж, Монголын талаас боловсон хүчнээ урт болон богино хугацаагаар сургах, бэлтгэх хүсэлтээ тавилаа. Талууд саналыг нааштайгаар хүлээн авсан байна.

Тайваньд 12 жилийн турш хэрэгжиж буй “Golden plan” хөтөлбөрийн үр дүнд тус орны спортын барилга байгууламж дэлхийн түвшинд хүрснийг үзэж танилцлаа. АНУ, Япон, Герман улстай харьцуулж судлахад Тайванийн спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн, усан бассейний орчин нөхцөл харьцангуй доогуур түвшинд байсан гэдэг. “Энэхүү бүтээлч ажлаас санаа авч Засгийн газрын хөтөлбөрт тусгуулж, цаашид хэрэгжүүлэх нь хүн ардын эрүүл мэндийн төлөө хийх маш том ажил” хэмээн БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өгүүлэв.

 

GD Star Rating
loading...
Дэлхийн спорт менежментийн их хуралд оролцлоо, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: