loading...
“Реал Мадрид”-н дасгалжуулагч Жосе Моуриньо “UEFA”-гаас таван тоглолтоор торгууллаа. Аваргуудын лигийн хагас шигшээд Барсагийн эсрэг хийсэн эхний тоглолтын дараа Моуриньо UEFA болон Барселона багийн нэр хүндэд халдсан утгатай зохисгүй мэдэгдэл хийсэн учраас ийнхүү торгууль хүлээж байгаа юм.
Тэрээр Барсаг “шүүгчдийн тусламж авдаг онцгой эрхтэй баг, ирэх жил зүгээр л цомыг тэд нарт гардуулчихсан нь дээр” гэх зэргээр хэлсэн. Энэ мэдэгдэл нь зөвхөн Барсагийн эрх мэдэлтнүүдийг уурлуулаад зогсохгүй Реал Мадридын экс ерөнхийлөгч Роман Калдероны ч санаанд нийцээгүй. Тэрээр Моуриньогийн тухай өөрийнхөө бодлыг хэлж багийн нэр хүндийг Моу унагаж байна хэмээсэн юм.
Нэгэнт Реал Мадрид Аваргуудын лигээс хасагдсан учраас дээрхи торгууль ирэх жилийн тэмцээнээс эхлэн хэрэгжинэ. Гэхдээ Моуриньо хариу тоглолтыг өнжиж нэг торгуулиа хүлээсэн байгаа. Мөн нэг тоглолт нь батлагдаагүй учраас ирэх жилийн Аваргуудын лигийн эхний гурван тоглолтыг л Жосе өнжих юм.
Үүн дээр нэмээд 50,000 еврогийн мөнгөн торгууль дагалдаж байгаа. “Сантьяго Бернабеу”-д явагдсан тоглолтоос хохирсон нь ганц Реал биш. Барса ч мөн адил сэлгээний хаалгач Пинтод гурван тоглолтын торгууль аваад байгаа. Гэхдээ Каталоны баг давж заалдана гэдгээ хэвлэлээр мэдэгдээд байгаа юм.
loading...




Sudraga bj uneniig helsen ni hohirdog horvoo hoino. Barca Chelseag luivardahad Drogba bas torguuljil bsan.
loading...
Болж муу түлээ
loading...
Барса ч мөн адил сэлгээний хаалгач Пинтод гурван тоглолтын торгууль аваад байгаа. odo medeej barca zargaldaal torgulii n arilguulchina harjil bgarai
loading...
Utgagui zohisgui ch geh shig. naad bichij bgaa ymaa jaahan aytaihan bichmeeriin. unen l ym yrisan sh dee.
loading...