Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Роуз “галзуу” байна

GD Star Rating
loading...

Шинэхэн MVP Деррик Роуз баасан гаригийн үдэш “Атланта” хотод гайхамшгийг бүтээж карьерийн оргил 44 оноо авлаа. Түүний гайхалтай тоглолтын ачаар “Буллз” “Хокс”-ыг 99-82-оор буулган авч Дорнод бүсийн хагас шигшээн цувралыг 2 : 1-ээр тэргүүлж эхэллээ. Цувралын эхний тоглолтонд 103 : 95-аар хожсон ‘Атланта”-гийн эрч хүчтэй, сайн тоглолт энэ өдөр огт харагдсангүй.

“Буллз” энэ тулаанд самбарт гайхалтай байж Хоаким Ноа 15, сэлгээний Таж Гибсон хүртэл 11 самбар авч нийт багаараа “Атланта”-г 47 : 34-н харьцаатай илүүрхлээ. Тоглолтын шилдэг нь байсан Роуз нийт 37 минут талбайд өнгөрүүлэхдээ 5 самбар, 7 дамжуулалт , 1 блок хийж 44 оноог нэмэрлэсэн. Эхний цувралын тоглолтуудад “MVP” 15 гурван онооны шидэлтээс гурвыг л  чулуу болгосон бол энэ удаа долоогоос дөрвийг нь цагираганд хийжээ.

Харин эсрэг талд “Атланта”-гаас Жефф Тиг 21 оноо хоёр дахь тоглолтдоо дараалан авч , 3 самбар цуглуулсан.

Тэрээр тоглолтын дараа “Роузыг хамгаалахад үнэхээр хэцүү юм. Бөмбөгөө шидсэн л бол яаж ийгээд л орчих юм. MVP болохоор арга ч үгүй байх л дээ” гэжээ.

Харин Роуз “Тэд надад шидэх зай гаргаж өгөөд байхад би өөр юу хийх юм. Шидэж л таараа шүү дээ” хэмээлээ.

Тоглолтыг “Хокс” нэг ч удаа тэргүүлээгүй бөгөөд эхний үеэс эхлэн “Буллз” хошуучилсаар дуусгасан. “Атланта”-гийн довтлогч “Эль Хорфорд” коллежийн анд Ноаг аргалж чадахгүй байсаар тоглолт дуусгасан. Тэрээр 12 шидэлтийнхээ 5-г л оноо болгосон. Эхний хоёр тоглолтод 19 – 7 гэсэн үзүүлэлттэй байсан юм. “Атланта”-гийн ордонд 19,521 үзэгч энэ тулааныг үзлээ. Цувралын 4 дэх тоглолт манай цагаар ирэх даваа гаригт Philips Arena-д явагдана.

GD Star Rating
loading...
Роуз "галзуу" байна, 9.8 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    Rose yneheer sain bnaa, east final: Rose vs Wade & King, tesch yadan hyleej bn!!! West-ees Dallas garah bhaa, Lakers daanch yav daa?????

    GD Star Rating
    loading...
  2. oks says:

    tged bas OKS.DAL vs OKS…MIA vs OKS…….OKS

    GD Star Rating
    loading...
  3. Haha Lebron King gdeg xochnoosoo ichmeeriin… Awargiin bugj zvvj vzeegvi king.iig yamar king gehiin hha.. Odoo awarga awuul yu yum gehees… xajuud ne bagiixan and Dwyane wade bol king shd.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: