Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт, Мэдээ, Формула-1 » Туркийн гран при: Ред Буллын шинэ өрсөлдөгч Мерседес ГП

GD Star Rating
loading...

5 сарын 6- 8 хооронд явагдах Туркийн гран при Баасан гарагт эхэллээ.

2004 онд Байхрайн болон Хятадын уралдааны замууд хуанлид багтсаны дараахан буюу  2005 онд хоёр тивийн заагт хөл дэвсэн орших Туркийн гран при анх удаа зохиогдсон юм. Бусад уралдааны тойргуудтай  харьцуулхад харьцангуй өргөн замтай бөгөөд дунд хурдны эргэлт олонтой болхоор хэд хэдэн  гүйцэж түрүүлэх хэсэг бий. Түүнчлэн  энэ зам  өндөр намын ялгаа ихтэй байдаг нь  тухайн газар нутгийн онцлогоос үүдэлтэй.  Ерөнхий төрх нь Бельги , Унгар болон Бразилийн замуудын шинжийг агуулсан гэж үздэг.  Нийт 155 000 үзэгчийн суудалтай , үүнээс 30 000 суудал төв индэрт байрлана. Нисгэгчдэд  замын 8 дахь эргэлт хамгийн сонирхолтойд тооцогддог ба нийт дөрвөн дээд хурдны цэгтэй.

Нэр: Istanbul-Park-Circuit

Урт: 5,338 метр

Тойрог: 58

Зай: 309,396

Гараа: 5 сарын 8 14:00 орон нутгийн цагаар

Дугуй: Soft/Hard

Чиглэл: Цагийн зүүний эсрэг

Зүүн эргэлт: 8

Баруун эргэлт: 6

Нэг тойрогт арааг солих тоо : 42

2005 онд анхны уралдааны гарааны түрүү болон ялалтыг  Кими Райкконен (Макларен) авсан.

 

Баасан гараг

Эхний чөлөөт уралдаан Феррари нойтон замд хүчирхэг

Баасан гарагт бороо,  нойтон зам  Формула-1 ийн нисгэгчдийг угтав. Уван цуван итгэл муутайхан  эхэлсэн эхний чөлөөт уралдаанд  жолоодлогоо алдсан  тохиолдолууд  гарч замын нөхцөл байдал таагүй байгааг илтгэж байв. Үүний тод жишээг Ред Буллын  Феттель харуулсан юм. Тэрээр 8 дахь эргэлтэнд замаас гарч хана мөргөж осолдсон бөгөөд азаар өөрөө  гэмтэлгүй өнгөрөв. Харин машин цаашид уралдах боломжгүй болж  машиныг замаас холдуулахын тулд уралдаан хэсэг завсарлав. Уралдаанд Фернандо Алонсо 1:38.670 минутаар тэргүүлж Мерседесийн Нико Росберг удаалж, Шумахер гуравдугаарт хурдлав.

Макларений машинууд  туршилтын хоёр тойрог хийсний дараа уралдаанд оролцсонгүй. Хэмилтон төгсгөл хэсэгт нэг тойрог хийхээр  зэхсэн боловч улаан гэрэл ассан тул амжсангүй.

Хоёрдахь уралдаан дөрвөн Мерседес давамгайлав

Үдээс өмнө тийм ч таатай биш нөхцөлд гараагаа эхэлсэн уралдагчид үдээс хойш тогтуун цаг агаартай хуурай зам дээр хурдаа сорилоо. Себастьян Феттелийн машиныг ослоос хойш уралдхад бэлэн болгож амжсангүй. Дэлхийн аваргын эзгүйд Женсон Баттон уралдааны хамгийн хурдан нь байв. Мөн Мерседесийхэн Истанбулийн замд муугүй байлаа. Нико Росберг дахин хоёрдугаарт хурдалсан ба Шумахер 4т орлоо. Хоёр Германы хооронд  Хэмилтон гуравдугаар байрт давхив. Ред Буллын хоёрдахь нисгэгч Марк Уэббер 5-р байрыг эзлэв.Эхний уралдаанд тэргүүлсэн Алонсо гидро эд ангийн асуудалаас  болж ихэнхи цагаа гараж  өнгөрөөсөн бол багийн хамтрагч Фелиппе Масса тэргүүлэгчдийн эгнээнд багтаж чадав.

 

Бямба гараг

Гуравдахь уралдаан Мерседес Гран При  Ред Буллд  тун ойрхон очив

Себастьян Феттель Баасан гарагийн өглөө бүтэлгүйтсэн ч Бямба гарагийн чөлөөт уралдаанд 1:26.037 минутаар тэргүүлэв. Михаэль Шумахер удаалж Марк Уэббер  0,367  секундын зөрүүгээр гуравт хурдаллаа. Шумахер Феттелээс ердөө 0.001  секундээр хоцров. Энэ удаад Мерседес болон Ред Буллын машинууд Макларенаас арай илүү байлаа.  Нико Росберг 0.383 секундын зөрүүгээр Макларены  Хэмилтон болон Баттон нарын өмнө 4-р байрт давхив. Гурван уралдааны дүнгээс  Мерседес энэ долоо хоногт хүчирхэг байгаа бөгөөд  Ред Буллын шинэ  өрсөлдөгч болох магадлал өндөр байна.

 

 

 

Гуравдахь уралдааны дүн

1 1 С. Феттель Red Bull Racing / Renault 1:26.037
2 7 М. Шумахер Mercedes GP / Mercedes P 1:26.038 + 0.001
3 2 M. Уэббер Red Bull Racing / Renault P 1:26.404 + 0.367
4 8 Н. Росберг Mercedes GP / Mercedes P 1:26.420 + 0.383
5 4 Ж. Баттон McLaren / Mercedes P 1:26.578 + 0.541
6 3 Л. Хэмилтон McLaren / Mercedes P 1:26.726 + 0.689
7 10 В. Пертов Lotus Renault GP / Renault P 1:26.755 + 0.718
8 5 Ф. Алонсо Ferrari / Ferrari P 1:26.819 + 0.782
9 6 Ф. Масса Ferrari / Ferrari P 1:26.883 + 0.846
10 18 С. Буэми Scuderia Toro Rosso / Ferrari P 1:27.080 + 1.043
11 17 С. Перес Sauber / Ferrari P 1:27.121 + 1.084
12 12 П. Мальданадо Williams / Cosworth P 1:27.255 + 1.218
13 14 А. Сутил Force India / Mercedes P 1:27.318 + 1.281
14 9 Н. Хайдьфелд Lotus Renault GP / Renault P 1:27.379 + 1.342
15 11 Р. Баррикелло Williams / Cosworth P 1:27.528 + 1.491
16 15 П. Ди Реста Force India / Mercedes P 1:27.644 + 1.607
17 19 Ж. Алгуэрсари Scuderia Toro Rosso / Ferrari P 1:27.724 + 1.687
18 16 К. Кобояаши Sauber / Ferrari P 1:27.976 + 1.939
19 20 Х. Ковалайнен Team Lotus / Renault P 1:28.911 + 2.874
20 21 Я.Трулли Team Lotus / Renault P 1:29.697 + 3.660
21 25 Ж. Д Амбросси Virgin Racing / Cosworth P 1:31.097 + 5.060
22 24 Т.Глок Virgin Racing / Cosworth P 1:31.175 + 5.138
23 23 В. Люицци HRT F1 Team / Cosworth P 1:31.375 + 5.338
24 22 Н. Kартикеян HRT F1 Team / Cosworth P 1:32.009 + 5.972
GD Star Rating
loading...
Туркийн гран при: Ред Буллын шинэ өрсөлдөгч Мерседес ГП, 9.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: