Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ, Челси » Шүгэл дуугарахын өмнө : Маню – Челси

GD Star Rating
loading...

Премьер аваргын өрсөлдөөн бүтэн улирлын турш Манчестер Юнайтед – Челсигийн хооронд өрнөлөө.  Тойрог бүрт эдгээр багуудын онооны зөрүү ойртож, эсвэл холдсоор эцсийн шийдвэрлэх мөч хаяанд ирээд байна. Челси энэ ням гаригт “Олд Траффорд”-д олон асуултанд хариулт өгөхөөр зочлох болно. Мэдээж хэрэг эхнийх нь премьер лигийн аваргаа хамгаалах боломжоо ихэсгэхийн тулд тэд заавал хожил авах даалгавартай. Мөн сүүлийн хэдэн жил өөрсдийнх нь мөрөөдөл болж байгаа Аваргуудын лигийн финалд шалгарсан МанЮ-д атаархах сэтгэл өвөрлөн очно.

“Уэмбли”-д Аваргуудын лигийн финалд тоглоно гэдэг Английн ямар ч багийн хувьд мөрөөдөл. Харин МанЮ энэ эрхийг хөнгөхөн авснаас гадна сүүлийн дөрвөн жилд гурав дахь удаагаа финалд шалгараад байна. Гэтэл Челси хичнээн их хөрөнгө зараад мөрөөдөл болсон цомоо авч чадаагүй л байна. Тэгэхээр жаргах замд нь саад болсон “Улаан Чөтгөр”-үүдэд атаархахгүй гээд ч яахав.

2010-11 улирлын турш л эдгээр багуудын явах зам олон удаа хоорондоо ээдрээтэй байдлаар огтлолцсон. Улирлын эхэнд “Супер цом”-ын төлөө “Уэмбли”-д тулалдаж 3 : 1-н харьцаатай МанЮнайтед цомын эзэд болсон. Мөн багийн лидерүүд болох Жон Терри, Уэйн Рүүни нарын  Өмнөд Африкийн дэлхийн аваргын үеэр тарьсан шуугиан ч үүн дээр нэмэгдэнэ.

Шинэ улирлын эхний тойргийн тоглолтууд сонирхолтой дүр зургаар өрнөж эхэлсэн. Челсигийн олон гоолын зөрүүтэй том хожлуудтай зэрэгцэн Юнайтед хэрэггүй тэнцээ олныг хийж байсан учраас премьер лигийн цом “Гүүр”-нд дахин нэг жил үлдэх нь гэж мэргэжилтнүүд ярьж байлаа. Гэхдээ бүх зүйл тийм хялбар өрнөх учиргүй байлаа.

Багийн туслах дасгалжуулагч Рэй Уйлкинс явснаар Челсигийн форм тогтворгүй болж үүсгээд байсан давуу байдлаа бага багаар алдаж эхэлсэн. Харин МанЮ эсрэгээрээ тойрог бүрт чангарч 2 сарын 5 хүртэл ялагдаагүй цуврал хийж чадсан. Мэдээж Уэйн Рүүнигийн багаасаа явах “үлгэр” энэ хооронд өрнөсөн ч гэсэн Чичарито, Бербатов түүний гоол оруулах үүргийг сайн биелүүлж байсан учраас санаа зовох зүйл байсангүй.

Өвлийн цонхоор Челси Фернандор Торресийг худалдан авч премьер лиг болон Европ дахь тулалдаанд  эхний эгнээнд илгээсэн ч Испани довтлогч хэдэн сар гоол хийлгүй тус болохоор илүү харин ч багийн сэтгэлзүйг доош нь зулгаачих шиг болсон. Аваргуудын лигийн мөрөөдөө дахин нэг удаа МанЮ-д булаалгасны дараа Челсид цом авах ганц л фронт үлдсэн. Тэр нь мэдээж лиг.

Энэ ганц боломжоо тэд хадгалж үлдэх, цаашлаад түрүүлэх эсэх нь зөвхөн өнөөдрийн тоглолтоос шалтгаалах болоод байна. Арсенал ч тэдэнд маш сайхан боломж бүрдүүлж онооны зөрүүг гурав болгож ойртуулж өгсөн учраас бүх зүйл одоо зөвхөн өөрсдөөс нь л шалтгаална. Энэ бол шийдвэрлэх тулаан.

18-р тойрогт эдгээр багууд оноолт тааран тоглоход Давид Луис гайхалтай байсан. Түүний анхны гоол энд орсон бөгөөд Лампард нэгийг нэмэрлэснээр 2 : 1-н харьцаатай ”Стэмфорд Бридж”-н эзэд ялалт байгуулсан юм.

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Маню - Челси, 9.8 out of 10 based on 14 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. chelsea says:

    za desen ydan huleej bna da manai chelsea dahiad 2-1 hochih bhda

    GD Star Rating
    loading...
  2. Libguun says:

    GO GO!!!! Chealse

    GD Star Rating
    loading...
  3. peja says:

    челси хожоорой

    GD Star Rating
    loading...
  4. Red Devil says:

    *****Go Red Devils***** terry uilaad l bas duusah biz dee?kkk

    GD Star Rating
    loading...
  5. ÑÀÌÁÓÓÄÎÍÈÄ says:

    ÇÈÄÀÍ ÒÎÃËÎÕ ÞÌ ÁÎËÎÂÓÓ Õ¯Ì¯¯ÑÝÝ ÕÝËÝÝÄ ªÃªª×

    GD Star Rating
    loading...
  6. A says:

    Фанатуудаа:::Liverpool-Gerrard#8, Inter-Sneijder#10, ManU-Nani#17, Arsenal-Ван Перси#10, Barca-Педро#17-ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  7. Alimaa says:

    Улаан залууст амжилт! Цэнхэрууд нь гомо сонсдож байна

    GD Star Rating
    loading...
  8. MDL says:

    talbai deer arai uur dur zurag haragddag sanagdah yum real gomo ni hen bh bol CHELSEA GO GO MANU shildeguudiin neg ch arai l hudlaa

    GD Star Rating
    loading...
  9. Moon says:

    МанЮ-г хожино гэж яаж санаанд нь ордог байна а. Ман Ю-д амжилт

    GD Star Rating
    loading...
  10. Chelsea says:

    al manu

    GD Star Rating
    loading...
  11. aaaa says:

    chelseagin huu shig jijighen har bandi nar amjih uu? rooney uragshaa

    GD Star Rating
    loading...
  12. kooldogg says:

    goy goy. ystoi l super sunday. goy goy
    4ever man utd

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: