Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » “Мемфис” цувралыг 2 : 1 болголоо

GD Star Rating
loading...

“Мемфис Гриззлис” FedExForum ордондоо “Оклахома-Сити Тандер”-тэй хүндхэн тоглолт хийж 101-93-аар  нэмэлт цагт буулган авлаа. Ийнхүү тэд цувралыг 2 : 1 болгон тэргүүлж эхэлж байна. Тоглолтын гуравдугаар үеийн сүүл гэхэд тэд 16 оноогоор хожигдож  байсан. 4-р үеийг  13 онооны зөрүүтэй эхлүүлсэн ч таван минутын дотор тоглолтыг эргүүлж үндсэн цаг дуусахад 86 : 86 болгон тэнцүүлж чадсан юм. Ингээд нэмэлт цагт Зак Рэндольф, Марк Гасолийн хэрэгтэй оноонуудын ачаар 101-93-аар ялалт байгуулсан.

Зак энэ тоглолтонд 21 оноо 21 самбар авч хувийнхээ дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь плэй-оффт 20-20 гэсэн амжилт гаргаж байгаагүй. Мөн “Мемфис”-с плэй-оффт 21 самбар авч байсан тоглогч байгаагүй ажээ. Майк Конли 18 оноо, О Жэй Майо сэлгээнээс орж ирээд 18 оноо тус тус авсан бол нэмэлт цагт багтаа хамгийн их хэрэг болсон Марк Гасоль 16 оноо цуглуулжээ.

Харин “Тандер”-аас Кевин Дюрант 22 оноо, 12 самба авсан. Гэхдээ шийдвэрлэх 4-р үеийн сүүлээр  Кевин  долоон шидэлтээ дараалан алдсан юм.  Багийн анд Рассел Уэстбрук 23 оноо 12 дамжуулалт, 6 самбараас бөмбөг авсан.

Лайонел Холлинс (Мемфис) “Энэ чинь л плэй-офф шүү дээ. Цаашаа явахын тулд ямар нэгэн гайхалтай зүйл хийж түүнээсээ туршлага хуримтлуулах ёстой болдог. Харин бид 16 оноогоор ялагдаж яваад тэнцүүлж, хожил авсан нь хангалттай гэж бодож байна. Энэ өдөр бид хожих хувьтай байлаа”

Стат : Тандер эхний гурван үед 76 оноо цуглуулсан хэрнээ шийдвэрлэх сүүлийн үед ердөө 10-г л авсан. Нэмэлт цагийн 5 минутад авсан оноог нэмбэл 17 болж байна.

Онцлох мөч Үндсэн цаг дуусахаас 7 : 41 минутын өмнө “Оклахома” 82-71-ээр тэргүүлж байсан. Гэвч үүнээс хойш авсан оноогоор “Мемфис”-т 30-11 гэсэн харьцаагаар  бариулсан.

* 16 оноогоор ялагдаж  байх үед Холлинс хурдтай жижиг тоглогчдыг талбайд гаргасан нь үр дүнгээ өгсөн. Тэрээр Майо, Конли дээр нэмээд Баттье, Артур, Сэм Янг гэсэн бүрэлдэхүүнээр 4-р үед тоглосон юм. Эдгээр тоглогчид зургаа дараалан оноо авч тооны харьцааг тэнцүүлэхэд их тус болсон.

Дээр нь нэмээд Уэстбрукийн нэмэлт цагт ашиглаж хожлын хаалгаа нээсэн. Хоёр баг аль аль нь шидэлт дажгүй байлаа. “Мемфис” 37.8 хувьтай, Тандер 36.6 хувьтай шиджээ. Дараагийн тоглолт 5 сарын 9-нд явагдана.

 

***

GD Star Rating
loading...
"Мемфис" цувралыг 2 : 1 болголоо, 9.7 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. THUNDER says:

    ~~||MeMPHiS Yamar AiMaR BnAA AiJ BNsHuU||~~

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    memphis ene ercheeree yavah bhaa. bagar finald uldeh bh. gehdee odoo dallas gej aimar bag baigaa. dallas-g yalchihaad finald hojigdohod haramsah zuilgui

    GD Star Rating
    loading...
  3. melo says:

    ooooooooo ene memphis ymar aimar yum bee hudalch hund finald garj irj magadgui yum bnda

    GD Star Rating
    loading...
  4. SoS says:

    yaaa shiruun bnshu barag garaad irhin bishu garch ireed daraa n dallas-t yah bolol gdg bnda

    GD Star Rating
    loading...
  5. amare says:

    herew memphis thunderg hojwol dallas g hojinooo sanaa zowoltgui dallas shig sul ogoosh hna bna lakers gedeg bag hoorondoo tunjin bagiin dotood uur amisgal muu bgagaas dallast hojigdoj bhgui yu memphis finald miamid yalagdah bolnodo memphisin huwid ene bol tom amjilt shu nadtai all sanal neg bga bzde

    GD Star Rating
    loading...
  6. BZzS says:

    Memphis PO 1r shat anh dawaad aldah yumgu shn toglojin. ene chigtee dorgiod awarga awchul bs ai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: