Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Мэргэжлийн Бокс » “Мэнни Пакьяо”-гийн ээлжит ялалт

GD Star Rating
loading...

Найман өөр жинд дэлхийн аварга болсон цорын ганц боксчин алдарт Мэнни Пакьяо ээлжит тулаанаа саяхан Шейн Мослитой хийлээ. WBO-гийн хагас хөнгөн жингийн бүсийн төлөөх энэ тулаанд Мэнни илт давамгайл саналаар ялалт байгуулсан байна. Лас Вегасын “MGM Grand” ордонд явагдсан уг тулаан эхнээсээ дуусах хүртлээ Пакьяогийн давамгайлал дор үргэлжилсэн юм.

Мосли ихэнхидээ хамгаалах тактик барьж төдийлөн хүчтэй цохилтууд хийж чадаагүй. Ингээд 12 раундын тулаан дараа гурван шүүгчдийн санал эргэлзээгүй Мэннигийн талд байлаа. 119-108, 120-108 and 120-107 гэсэн харьцаагаар “Ардын баатар” карьерийнхаа 53 дахь ялалтыг байгууллаа. Тэрээр нийт 58 тулаан хийснээс ердөө гуравт нь л дийлдэж, хоёр удаа тэнцэж байсан. Бусад 53 ялалтынхаа 38-г хүнд цохилтоор дуусгаж байлаа.

Пакьяо 2005 оны гурван сард Эрик Моралест дийлдсэнээсээ хойш 14 дараалан ялаад байна. Үүнд түүний Рикки Хаттон, Оскар Де Ла Хойяг буулган авсан алдарт тулаанууд нь багтана. Пакьяо өнгөрсөн оны 11 сард Антонио Маргаритог буулган авч найм дахь жиндээ аварга авснаасаа хойш тулаан хийгээгүй байсан юм.

Өнгөрсөн жил улс төрд хүчээ сорьж конгрессийн гишүүн болсон  Мэнни 6 сая ам.доллар халаасалсан бол Мосли 3,9 саятай болсон. Мөн мэдээж мэнежерүүд нь багагүй мөнгө авсан байгаа.

GD Star Rating
loading...
"Мэнни Пакьяо"-гийн ээлжит ялалт , 8.7 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Жаргал says:

    Үнэхээр агуу тамирчин юмаа. Үнэхээр ховорхон хүн юм.

    GD Star Rating
    loading...
  2. Red Devil says:

    Pacman is a Legend!!!

    GD Star Rating
    loading...
  3. floyd says:

    floyd ene 2 hezee tulah yum bol
    dooooo eneniii handiig haga shaahgui yu ug ni

    GD Star Rating
    loading...
  4. TJL says:

    floyd amjkue, hudlaa ongiroo baagii shde, mosley, marquez, de lahoya ed nariig harij yvaa yed ni diilchihsenee ih ymand sanatsan.. Manny-tai tulchih honshoor bhgui l bgamda, manny ch helj bsan floydtoi tulaldval ter biz tulaldku bol ter biz, minii box-d gargasan amjiltiin derged terniih ochuuhen gd..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: