Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Роналду покер хийж, Баптишта Малагаг чирч байна

GD Star Rating
loading...

Роналду мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ

Реал Мадрид Ла лигийн 35-р тойргийн тоглолтоо Севильягийн талбайд хийж 2 : 6-оор ялалт байгуулав. Криштиану Роналду дөрвөн гоол буюу покер хийж, Серхио Рамос, Кака тус бүр нэг гоол нэмсэн байна. Харин эсрэг талаас Реал цэрэг асан Негредо хоёрыг хийжээ.

“Рамон Санчес Писхуан” цэнгэлдэхэд авсан энэ хожил Реалыг 83 оноотой болгож Барсатай таван оноогоор ойртууллаа. Хэрвээ өнөөдөр Барса бүдрэх юм бол онооны зөрүү хэвээр үлдэж Эзэн хааны багийн  найдвар  бага ч гэсэн сэргэх болно.

Севилья түүхэндээ анх удаа л талбайдаа зургаан гоол алдаж байгаа нь энэ юм. Тэд 52 оноотой хэвээр үлдэж Европын лигийн эрхтэй 6-р байраа алдахад ойрхон ирлээ. Араас нь нэхэж байгаа Эспаньол өнөөдөр хожвол ар шилэнд нь ирэх юм.

К.Роналду энэ тоглолтын дараа 33 гоолтой болж Пичичиг тэргүүлж эхэллээ. Месси 31 гоолтой ард нь үлдсэн бөгөөд хоёр сараас хойш Рон Мессигийн өмнө гишгэж байна.




5 сарын 7. Севилья. Цэнгэлдэх “Рамон Санчес Писхуан”.
Шүүгч – Матеу Лаос (Валенсия).
СЕВИЛЬЯ – РЕАЛ МАДРИД – 2:6 (0:3)
Серхио Рамос, 21 (0:1). Криштиану Роналду, 31 (0:2). Кака, 42 (0:3). Негредо, 61 (1:3). Криштиану Роналду, 65 (1:4). Криштиану Роналду, 70 (1:5). Криштиану Роналду, 75 (1:6). Негредо, 84 (2:6).
Севилья Реал Мадрид
Хави Варас Икер Касильяс
Серхио Санчес Альваро Арбелоа
Федерико Фасио Серхио Рамос
Жюльен Эскюде Пепе
Фернандо Наварро, 12 Марсело
Коффи Ромарик Хаби Алонсо, 58
Гари Медель Лассана Диарра
Дидье Зокора, 84 Криштиану Роналду
Диего Капель Месут Ёзил, 78
Фредерик Кануте, 74 Кака, 56
Альваро Негредо Карим Бензема
Сэлгээ :
Мухамаду Дабо, 12 Эммануэль Адебайор, 56
Алехандро Альфаро, 74 Рауль Альбиоль, 58
Ренато, 84 Эстебан Гранеро, 78
Шар хуудас :
Серхио Санчес, 43 Серхио Рамос, 41
Коффи Ромарик, 81 Лассана Диарра, 88

Валенсия энэ хооронд Реал Сосьедадыг 3 : 0-ээр хожиж Аваргуудын лигийн эрхтэй 3-р байраа баталгаажууллаа. Реал Мадридад хоёр тойргийн өмнө 3:6-оор бут ниргүүлсэн тэд хоёр дараалан ялагдаж хүнд байдалд орсон. Гэхдээ араас нь явж байгаа багууд мөн оноо алдаж байгаа учраас тийм ч сандрах хэрэг гарсангүй. Дээрхи тулаанд Роберто Сольдадо дубль хийж Жонас нэгийг нэмсэн. Сольдадо дөрвөн сараас хойш 10 гоол хийгээд байгаа бөгөөд өөр тоглогч түүн шиг амжилт гаргаагүй.

“Сарьсан багваахайнууд” 66 оноотой болсон. Ойрын өрсөлдөгч Вильяреал өнөө шөнө Мальоркотой тоглох юм.

Европын эрхээ алдахад ойрхон байгаа Атлетико Мадрид Малага-д 3 : 0-ээр бут ниргүүллээ. Рондон, 29 (0:1). Баптишта, 35 (0:2). Мареска,  нар гоолуудыг хийсэн. Малага сүүлд хийсэн долоон тоглолтоос боломжит 21 онооны 14-г авч гайхалтай амжилт гаргалаа. Тэдний байр 20-с 14 болтол урагшлаад байна.

Үүнд хашир туршлагатай тоглогч Жулио Баптишта их тус болж байна. Тэрээр сүүлийн 4 тоглолтод 6 гоол хийсэн гэнэ. Энэ улиралд 5 тоглолт дараалан гоолдсон 4 дэх тоглогч тэр боллоо. Ийм амжилтыг Педро, Месси, Агуеро нар өмнө нь үзүүлээд байсан юм. Нэг хэсэг доошоо унах нь хэмээн айж байсан Малагагийн фенүүд өдгөө Баптиштагийн магтаж дуулж байна.

Энэ багт бидний танил Мартин Демичелис, Игнасио Камачо, Дуда гэсэн тоглогчид мөн байгаа.

Улирлын эхлэлийг сайхан тавьсан шинэ цэргүүд Эркулес буцаад доошоо унахад бэлэн болжээ. Энэ тойрогт тэд Расинг багт 2 : 3-оор талбайдаа ялагдаж 33 оноотой хэвээр үлдэв. 17-р байрнаас тэднийг зургаан оноо тусгаарлаж байгаа.

Харин Расингийн үнэтэй хожил хүснэгтийн байранд тийм ч их тус болсонгүй. Тэд 43 оноотой 11-р байрандаа хэвээр байна.


 

М Клуб байр ТТ Х Т +/- Оноо
1 БАРСЕЛОНА 34 28 4 2 89-19 88
2 РЕАЛ МАДРИД 35 26 5 4 87-31 83
3 ВАЛЕНСИЯ 35 20 6 9 60-42 66
4 ВИЛЬЯРРЕАЛ 34 18 6 10 53-40 60
5 АТЛЕТИК 35 17 3 15 55-51 54
6 СЕВИЛЬЯ 35 15 7 13 54-55 52
7 АТЛЕТИКО 35 15 7 13 55-47 52
8 ЭСПАНЬОЛ 34 15 3 16 42-47 48
9 СПОРТИНГ 35 10 13 12 33-39 43
10 ЛЕВАНТЕ 35 12 7 16 39-49 43
11 РАСИНГ 35 11 10 14 37-51 43
12 МАЛАГА 35 12 6 17 50-64 42
13 МАЛЬОРКА 34 12 6 16 35-47 42
14 РЕАЛ СОСЬЕДАД 35 13 2 20 45-61 41
15 ХЕТАФЕ 35 11 7 17 46-55 40
16 САРАГОСА 34 10 9 15 35-47 39
17 ДЕПОРТИВО 35 9 12 14 29-44 39
18 ОСАСУНА 34 10 8 16 38-41 38
19 ЭРКУЛЕС 35 9 6 20 33-56 33
20 АЛЬМЕРИЯ 35 5 11 19 32-61 26

 

 

 

GD Star Rating
loading...
Роналду покер хийж, Баптишта Малагаг чирч байна, 9.5 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    Barca uldsen 4 togloltoo yalj 100 onootoi anhnii bag boloosoi! Good luck them, he

    GD Star Rating
    loading...
  2. goe hvsel bn bielneee.gogo fc Barca

    GD Star Rating
    loading...
  3. zorigoo says:

    yaj manu chelsea 2n togloltiig shuud neteer uzehuu???

    GD Star Rating
    loading...
  4. a says:

    atdhe.net iishee orod uz . bi enuuger uzdin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: