Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Италийн хөлбөмбөг » “Скудетто” “АС Милан”-ых

GD Star Rating
loading...

АС Милан өнгөрсөн шөнө АС Роматай 0 : 0-ээр тэнцэж “Скудетто” хүртэх болзлоо хангалаа. Улирал дуусахад хоёр тойрог дутуу байгаа ч Аллегригийн залуус ардаа яваа Интерээс есөн оноогоор тасарсан байгаа учраас (Интер өнөөдөр тоглоно) аварга авах нь тодорхой болж байгаа юм. 2004 оноос хойш тасраад байсан АС Миланы лигийн түрүү ийнхүү эргэн ирлээ. Тэд Интерийн сүүлийн таван жил түрүүлсэн цувралыг зогсоож байгаа бөгөөд мөн 18 лигийн түрүүтэй болж Интерийн 18 Скудеттогийн амжилттэй зэрэгцэж ирлээ.

Харин Турины алдарт  Ювентус 27 аваргын цомтойгоор бүх цаг үеийг тэргүүлдэг юм.  Массимо Аллегри тоглолтын дараа

“Аваргуудын лигийн эрх авахаар тэмцэж байгаа Ромагийн эсрэг оноо авч санасандаа хүрсэн нь сайн хэрэг. Ирэх ням гаригийг хүлээлгүй Скудеттог Миланд авчирах болсондоо маш их баяртай байна. Надад энэ багийг удирдах боломж олгосон багийн эзэд болон улирлын турш дэмжиж байсан фенүүддээ баярлалаа. Манай багийнхан олон цом хүртсэн туршлагатай залуус. Тэдэнтэй хамт ажиллахад гайхалтай байдаг. Багийн тоглолтыг манайхан утгаар нь үзүүлж чаддаг юм”

“Үнэнийг хэлэхэд одоо ч итгэж чадахгүй л байна. Уг нь Миланд аваргын баяраа тэмдэглэсэн бол сайхан байх байлаа. Даанч Ромд байгаа болохоор хүлээх хэрэг гарах нь. Улирлын хамгийн сайхан дурсамж мэдээж хэрэг Миланы дербин ялалт байлаа” хэмээлээ.

Пато, Ибрагимович нар тус бүр 14 гоолтой багийнхаа мэргэн буучаар бичигдэж байна.

Пато “Анх удаа Скудетто авч байна. Мэдээж сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нь ”

Гаттузо “Аллегрид 10-аас 10 оноо өгөхөөр сайн ажиллаа. Түүнгүйгээр бид түрүүлж чадахгүй байсан”

Мэргэн буучид...

Алессандро Неста “Бид улирлын турш л хүснэгтийг тэргүүллээ. Тийм болохоор түрүүлэх эрхтэй байх нь тодорхой”

Миланы цомын баяр үүгээр дуусах болоогүй. Тэд мөн “Италийн цом”-ын хагас шигшээд үлдээд байгаа. Талбайдаа хийсэн эхний тоглолтонд Палертотой 2 : 2-оор тэнцсэн бөгөөд хариу тоглолт 5 сарын 10-нд айлын талбайд болно.

Кларенс Зеедорф “Хэрвээ Италийн цомыг бас авчихвал гайхалтай улирал болох нь. Үүний тулд бид хичээнэ”

Миланыг баяраа тэмдэглэж байх хооронд Палермо Бариг 2 : 1-ээр буулган авч Европын лигийн эрх рүү нэг алхам ойртлоо. Микколи, Бово багтаа гоолуудыг авчирсан. Микколи мөн торгуулийн цохилт алдсан. Өнөөдөр Сери А лигийн 36-р тойргийн бусад тоглолтууда явагдана.





5 сарын 7. Рим. Цэнгэлдэх “Олимпико”.
Шүүгч – Эмидио Морганти (Асколи).
РОМА – МИЛАН – 0:0 (0:0)
Рома Милан
Дони Кристиан Аббьяти
Йон Арне Риисе Джанлука Дзамбротта
Жуан Тиагу Силва
Николас Бурдиссо Алессандро Неста
Марко Кассетти Игнацио Абате
Маттео Бриги, 19 Марк Ван Боммель
Давид Писарро Дженнаро Гаттузо, 46
Фабио Симплисио Кларенс Зеедорф
Родриго Таддей Кевин-Принс Боатенг
Франческо Тотти Робиньо, 73
Мирко Вучинич, 54 Златан Ибрагимович
Сэлгээ :
Алеандро Роси, 19; 83 Массимо Амброзини, 46
Марко Боррьелло, 54 Пато, 73
Джанлука Капрари, 83
Шар хуудас :
Родриго Таддей, 94 Кевин-Принс Боатенг, 55
Марк Ван Боммель, 87
Пато, 89

***

GD Star Rating
loading...
"Скудетто" "АС Милан"-ых , 9.6 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    AC Milan!!!!! Goyo goyo!!!!! Italy-ias 1 durtai bag min!!!!!

    GD Star Rating
    loading...
  2. AC Milan says:

    Aguu tuuhtei AC Milandaa bayar hurgey. Tsagtaa ene bag tsalgij yavlaa. Daanch odoo Barca, Real, Manchester United, Arsenal, Chelsea, Liverpool baguud busdaasaa tasarchihsan bgaa. Yag Champions League deer AC Milan maani ed nart arai l juldaad bgaa.

    GD Star Rating
    loading...
  3. Barca Real Chelsea Arsenal Man u bugdiin hojoh chadvartai shu chi yu yarina ve buruu yariad bna MILAN club maani odoo zaluujsan Bodlogoo zuv taviad yavbal Champions leagt uneheer ailgana shu…………………….Go Milan

    GD Star Rating
    loading...
  4. Mari0 says:

    Rosseneri

    GD Star Rating
    loading...
  5. inter fanat says:

    ZA bayar hurgey

    GD Star Rating
    loading...
  6. Alia says:

    Tiago Silva uneheer sain hamgaalagch shu ene turuu avhad tuunii ach tus hols baas uneheer ih bsan bh gej bodoj bna.boldog bol Realdaa avchih yumsan hehe.za tgd AcMiland ireh jil CLt sain toglooroi gej husey HALA MADRID

    GD Star Rating
    loading...
  7. Vaancho says:

    Bato L ix bayrtai bga bh da.. amjilt

    GD Star Rating
    loading...
  8. sn sn milan go

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: