loading...
МХБХ-ны Үндэсний “Нийслэл лиг”-ийн долоо дахь тоглолт Баянзүрх дүүргийн УБДС, “Хас” банкны “Хасын хүлэгүүд” багийн хооронд боллоо. Эхний тойрогт ялалт байгуулсан хоёр баг тулсан болохоор хэн илүүрхсэн нь лигийн хүснэгтийг тэргүүлж эхлэх байв. Тоглолтын эхний хагас УБДС-ийн давамгайлал дор өрнөсөн гэхэд болно.
Монгол Улсын шигшээ багийн тоглогчид болох Ц.Түмэнжаргал 10, А.Чинзориг 18 дахь минутад гоол хийснээр 2:0-ээр тэргүүлж эхэлсэн. Харин эхний хагасын дунд үеэс “Хүлэгүүд” тоглолтоо олж, хаалгач Ц.Ганбаярыг үе үе сандаргах болов. Үүний нэг нь 24 дэх минутад амжилтад хүрч, хаалганы өмнө үүссэн бужигнаан дундаас хамгаалагч А.Билгүүн цохиж, тооны харьцааг орйтуулсан билээ. Энэхүү бөмбөг орсноос Ц.Энхтөр дасгалжуулагчтай “Хүлэгүүд” нэлээн сэргэсэн ч энэ үед үүнээс өөр бөмбөг оруулж чадсангүй.
Хоёрдугаар хагас “Хүлэгүүд”-ийн яльгүй давамгай байдалтай эхлэв. Хурдтай довтлогч Б.Нямжигжид УБДС-ийн хамгаалагчдад багагүй хүндрэл учруулах болсон. Түүний довтолгоо 53 дахь хоромд “чулуу” болж, тоо 2:2 болж тэнцлээ. Энэ жилийн лигийн хоёр дахь гоолоо хийсэн Б.Нямжигжидийн гоолын баяр багт нь багагүй урам хайрлав. Үүнээс хойш “Хүлэгүүд” тун итгэлтэй тоглох болсон ч удаах бөмбөгийг тэд бус эсрэг баг нь хийсэн. УБДС-ийн Ц.Түмэнжаргал 63 дахь минутад багтаа эргээд тэргүүлэл авчирсан билээ. Өмнөх тойрогт “Сэлэнгэпресс”-ийн хаалганд дубль хийсэн тэрбээр ийнхүү дөрвөн гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтыг аман хүзүүдэх болов. Түүний өмнө “Хоромхон”-ы довтлогч Х.Амгалан таван гоолтой байгаа.
“Хүлэгүүд”-ийн дасгалжуулагч Ц.Энхтөр тун мэдрэмжтэй нэгэн болохоо дахин нотолсон. Тэрбээр 66 дахь минутад багийн ахлагч Б.Ганзоригийн оронд хашир довтлогч Д.Баярзоригийг оруулсан юм. Үүнээс тавхан хормын дараа “Хүлэгүүд”-ийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ хаалганаас 20 гаруй метрийн зайнаас гайхалтай цохилт гүйцэтгэж, энэ нь хөндлөвч оноод ойгоод ирсэн билээ. Харин хаалгач Ц.Ганбаярыг унаад босч амжаагүй байхад Д.Баярзориг мөргөн гоол хийж, МХБХ-ын талбайд хурсан олныг баярлууллаа. УБДС-ийн хөгжөөн дэмжигч ч гэсэн монголчуудын хайртай довтлогч гоол хийхэд баярласан юм.
Гэхдээ л тоглолт өндөрлөөгүй байв. Тоглолтын үндсэн цаг өндөрлөхөөс есөн минутын өмнө “Хүлэгүүд”-ийн ахлагч Б.Мөнгөнтулга эсрэг багийн тоглогчийг алдаа гарган зогсоож, шар хуудас хүртлээ. УБДС хаалганаас 30 гаруй метрийн зайнаас чөлөөт цохилт гүйцэтгэх болов. Үүнийг өвөрмонгол легионер Б.Сүлд тун амжилттай гүйцэтгэж, энэ жилийн “Нийслэл лиг”-ийн хамгийн гоёмсог гоолын нэгний эзэн боллоо. Үлдсэн хугацаанд “Хүлгүүд” довтолгоондоо хамаг анхаарлаа хандуулсан ч УБДС-ийн хамгаалалт найдвартай байлаа.

loading...





Shuld jurmiin nuhur owooshdaa shain hereg boljee ahin bayrlan naadaarai uuuuu
loading...
ene togloltinhoo ydaj goolin toim ntroog oruulah bolomj bdggumu?youtube deer!!.humuusiin sonirhliig tathin tuld toim ntre oruulval iluu sonirholto bh bolvuda bayrlla
loading...
bitii davrad bgaarai toim ntr ch gh shig medee oruulj bgaan n ih yum bishuu urid n medee ch gui bsiin zaaaa
loading...
3000 bilet te yum bnlee tee goy shuu ih hun uziishde te
loading...