loading...
“Атланта Хокс” плэй-оффын хоёрдугаар шатанд талбайдаа ялж чадалгүй багагүй хугацаа өнгөрсөн. 1996 онд “Орландо”-г буулгаж авснаас хойш энэ шатанд 9 дараалан талбайдаа ялагдаад байлаа.
Харин өнөө өглөө тэд хар цувралаа төгсгөж “Philips Arena”-д цугласан 19 мянган фенүүдийнхээ өмнө “Чикаго Буллз”-ыг 100-88-аар хожлоо. Хоёр багийн цувралын харьцаа ийнхүү 2 : 2 болон тэнцэж байгаа юм. Жое Жонсон 24 оноогоор багаа тэргүүлсэн ч олны анхаарал Жош Смит дээр төвлөрч байлаа. Тааруухан тоглолтоосоо болж шүүмжлэлийн бай болж байсан тэрээр энэ үдэш 23 оноо, 16 самбар, найман дамжуулалт өгч алдаагаа цайруулсан. Мөн түүнд Жефф Тиг маш тусалж 12 оноо, дөрвөн дамжуулалт өгсөн юм.
MVP Деррик Роуз 34 оноо авсан ч гэсэн 32 шидэлт хийж эдгээр оноог авсан. Мөн 10 дамжуулалт, 4 самбар авсан байна. Цувралын гурав дахь тоглолтонд 44 оноо авсан тэрээр энэ удаа багаа хожилд хөтөлж чадсангүй.
“Хокс”-ын дасгалжуулагч Рик Санд гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж Жэйсон Коллинсийг Эль Хорфорд, Смитийн дунд төвд тоглуулсан бол Марвин Уильямс сэлгээнд үлдсэн. Коллинс тоглолтын эхэнд хэд хэдэн данк хийсэн ч талбайд 12 минутыг л өнгөрүүлсэн. Хорфорд харин цувралын хамгийн сайн тоглолтоо үзүүлж 11 шидэлтээс 9-г нь хийж 20 оноо авсан.
“Атланта” Деррик Роуз дээр гол анхаарлаа хандуулж сайн хамгаалж байсан ч хожлын бас нэг үндэс болсон. “Буллз”-аас Бузер 18 оноо, Луол Денг 13 оноо тус тус авлаа.
Цувралын 5 дахь тоглолт маргааш “United Center”-т явагдана.
loading...




chicago daanch amjilhui l de
loading...
Josh Smith ulan zov toglogch doo. Atlanta Chicago-g huschaasai
loading...
ene ch goe toglolt bolj bna shuuu gehdeee Atlanta garaad irvel goe shdeee Atlanta hojooood garch irj chadnaaaa uragshaaa ATlanta
loading...
Rose ch shn amiataj ble de. 12/32. 20 n haachsan bee? tehde ter PUTBACK DUNK aimr bsn l da goshh. CHI yalaasai. garaand Bogansiin orood jhn togtwort toglodog hun bwal. Noah Boozer 2 ug n dowtolgoo, dowtolgoonii sambart sn yumsan 1 l sul. Bas Luol Deng gj gar baga bagaar budgereed bh chnee
loading...
ATL demjij bga garuud dandaa MIAMI-giin demjigchid biz ted BULLS-s aij bhgvi yu! aih ni ch argagvie huurhiis ulirald 3 toglohod 3 hojsn bolohoor aihgvi gd ch yaah yum bileedee huurhiiis! BULLS ene jiliin NBA-n CHAMPIONS!
loading...