Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » “Барселон”-ы дербид Барса яллаа

GD Star Rating
loading...

Ла лигий 35-р тойргийн гурван тоглолт ням гаригийн үдэш явагдлаа. Гурав дахь дараалсан түрүүгээ хүртэхэд ойрхон байгаа Каталоны Барса энэ удаа дерби Эспаньолыг “Камп Ноу”-д угтаж авав. Өмнөх өдөр нь Реал Мадрид Севильяг 6-2-оор бут ниргэсэн болохоор хожил авахгүй бол онооны зөрүү ойртоно гэдгийг тэд мэдэж байсан.

Энэ даалгавараа ч Барса нэг их төвөггүй биелүүлж 2:0-ээр дербигээ сөхрүүллээ. Андрес Иньеста 29 дэх минутад Каменигийн хаалганд гоол оруулсан бол Пике 47 дахь минутад мөргөж тооны харьцааг холдуулжээ. Каталоны багийн  улирлын тав дахь толгойгоороо оруулсан гоол энэ боллоо. Харин Иньеста энэ жил найман гоолтой болж байгаа бөгөөд өмнөх хоёр улиралд оруулсан гоол нь нийлээд ч энэ тоонд хүрэхгүй.

Барса мөн сүүлд талбайдаа хийсэн 15 тоглолтод ялалт байгуулаад байгаа. 1974 оноос  хойш барса  талбайдаа ийм олон дараалж хожиж байгаагүй юм байна.  Үлдсэн гурван тойрогт Барсаг Леванте, Малага, Депортиво гэсэн багууд хүлээж байгаа.




5 сарын 8. Барселона. Стадион “Камп Ноу”.
Шүүгч – Фернандес Борбалан (Альмерия).
БАРСЕЛОНА – ЭСПАНЬОЛ – 2:0 (1:0)
Иньеста, 29 (1:0). Пике, 47 (2:0).
Барселона Эспаньол
Виктор Вальдес Идрисс Камени
Даниэл Алвеш Эрнесто Галан
Хавьер Маскерано Хорди Амат
Херард Пике Рауль Родригес
Андреу Фонтас, 72 Франсиско Чика
Хави, 90 Хоан Верду
Серхио Бускетс Хави Лопес, 77
Андрес Иньеста Хави Маркес
Педро, 84 Хосе Кальехон, 59
Давид Вилья Иван Алонсо, 46
Лионель Месси Пабло Освальдо
Сэлгээ :
Эрик Абидаль, 72 Луис Гарсия, 46
Ибрагим Афеллай, 84 Альваро Васкес, 59
Сейду Кейта, 90 Исаак, 77
Шар хуудас :
Педро, 62 Луис Гарсия, 62
Идрисс Камени, 63
Исаак, 85

Аваргуудын лигийн эрх олгодог 4-р байранд бичигдэж байгаа “Вильяреал” клуб Мальоркагийн “Оно Эстади”-д зочилсон ч гоолгүй тэнцлээ. Хэрвээ хожсон бол “Шар шумбагчид” 64 оноотой болж “Валенсия”-гаас хоёр онооны ард ирэх байлаа.

GD Star Rating
loading...
"Барселон"-ы дербид Барса яллаа, 6.2 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. GOY 2 ugaasa turuuleh n oilgomjtoi argagui l awarguudin ligt 2ulsiin awarga tulah n dee manu gaas aij l bn ted agu bag thde zugeere

    GD Star Rating
    loading...
  2. Manchester United says:

    CLiin final ch goe bolox bxaa, gxdee barca jujiglexgvi bol shvv dee, 2 jiliin umnu final tulaxad puyoliin jvjiglej bsn eruusuu sanaanaas gardaggvi yum, tiim boloxoor shudraga togloj busad baguudad xulbumbugiin gaihamshig gj yu bdgiig vzuuleesei

    GD Star Rating
    loading...
  3. тулга says:

    маню хожноо барса сайн баг гэхдээ сэрийн тактикийг яаж бархав дээ 2009 оны даагаа сайн нэхнэ бараг л талбай дээрээ тоглох болхоор хожих нь ойлгомжтой манюг талбай дээрээ яаж тоглодогыг дэлхий нийтээрээ мэднэ шүү дээ

    GD Star Rating
    loading...
  4. sunny says:

    barsa manu 2 odoohondoo busad bagudaas yalt ch ugui tasarchihsan bn daa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: