Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, Вердер Бремен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслиг 33-р тойрог

GD Star Rating
loading...

Байерн Мюнхен аваргуудын лигд тоглох эрхээ батагаажуулсан бол шинэ аварга Дортмунд  Бремений боомтоос хожигдол өвөртлөн буцлаа. Бундеслигийн сүүлийн 34-р  тойрогт 3  баг дээд лигд үлдэхийн төлөө тэмцэх боллоо.  Ирэх Бямба гарагт Франкфурт, Вольфсбург, М,Гладбахийн  хоёр нь 2-р Бундеслигд уруудах жагсаалтанд үлдэнэ.

33-р тойргын тоглолтын дараа Дортмунд , Байер Леверкузен04, Байерн Мюнхен багууд ирэх жилийн аваргуудын лигд хүч сорих нь  тодорхой болж, Ханновер 96, Майнц 05 багууд европын тавцанд анх удаа хөл тавих боллоо.

Сант Паули- Байерн Мюнхен 1:8

Далайн “дээрэмчдийн үүр”  гэгддэг  “ Миллернторд” золчисон Байерн Мюнхен  2-р Бундеслигд шат уруудах нь тодорхой болоод байсан Сант Паулиг ямар  ч өршөөлгүй  гоолын хур буулгаж хожив.   Довтлогч Марио Гомес  улирлын 25, 26, 27 дахь гоолоо оруулж улирлын мэргэн бууч болох нь тодорхой боллоо.

Тоглолтын өмнө ирэх жилээс багаасаа явхаар болсон Сант Паули багийн дасгалжуулагч  Холгер Станиславскийг үдэх ажиллагаа болж өнгөрсөн юм. Тэрээр тоглогч,  багийн дэд ерөнхийлөгч мөн дасгалжуулагчийн хувиар 18 жил  Сант Паулид хүчин зүтгэсэн  багийн  эрхэм хүндтэй  гишүүн бөгөөд Миллернтор стадионд хийж байгаа сүүлийн тоглолт нь байлаа.

Холгер Станиславский: Ийм өндөр тоотой хожигдол нь хүндхэн цохилт болсон нь ойлгомжтой.  Энэ үр дүнтэй эвлэрхийн тулд би хэд хоног амрах хэрэгтэй. Ийм үзүүлэлттэй учраас хүснэгтийн хамгийн сүүлд байх нь зүйн хэрэг. Хүснэгт худал хэлэхгүй.

Андреас Ионкер: Бид анхааралтай эхэлсэн,   эрт гоол оруулж мөн яг хэрэгтэй цагт 2:0 болгосон. Манай тоглогчид ямар хурдан бас хэрхэн зайнд нээгдэж тоглож байгааг харсан байх. Бид одоо 3-р байртаа тайван үлдэнэ магадгүй ахиад жоохон дээшилж болох юм.

Шальке –Майнц 1:3

Бремен-Дортмунд 2:0

Байер-Хамбург 1:1

Штутгарт-Ханновер 2:1

Вольфсбург-Кайзерслаутерн 1:2

Франкфурт-Көльн 0:2

М Гладбах- Фрайбург 2:0

Нюрнберг-Хоффенхайм 1:2

Сант Паули- Байерн Мюнхен 1:8


Мэргэн буучид: Марио Гомес 27 гоолтой мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна. Фрайбургийн Паппис демба Сиссе 22 гоолтой удаалсан хэвээр байна. Марио Гомес 1981/82 улирлаас хойш 26-гаас дээш бөмбөг оруулсан гуравдахь тоглогч болж байна. Түүнээс өмнө 2003/04 онд Бремений Айлтон, 2008/09 онд Графитте нар тус бүр 28 гоолтой өндөрлөж байлаа.

Оноо: Мөн Марио Гомес 29 оноотой энэ жагсаалтыг тэргүүлж , Томас Мюллер  12 гоол , 11 оновчтой дамжуулалтаар нийт 22 оноотой удаалж байна.

Гоол: 33-р тойрогт 30 гоол орсон нь нэг тоглолтонд дунджаар 3,3 болж байна. 297 тоглолтонд 865 бөмбөг оржээ.

Айлын талбайд хожсон дээд амжилт. 5 тоглолтонд зочид хожил авсан бөгөөд энэ улиралд 100 удаа айлын талбайд хожил авсанаар  өнгөрсөн жилийн 95 хожилын амжилтыг эвдлээ.

Карт: Цорын ганц улаан хуудсыг Фрайбургийн Өмер Топрак авлаа.

11 метрийн торгууль: Энэ тойрогт нэг торгуулийн цохилт өгөгдсөн бөгөөд Лукас Подольский Франкфуртын хаалганд амжилттай цохиж 2:0 болгосон.

Сонирхолтой. Марио Гомес  Бундеслигийн  100 дахь гооло оруулав. Ханноверийн Ларс Штиндел Штутгартын 2222 дахь алдсан гоолыг оруулсан бол Лакич Вольфсбургийн алдсан 700 дахь бөмбөгийг хийжээ.

 

1 БОРУССИЯ Д 33 22 6 5 64-21 72
2 БАЙЕР 33 19 8 6 63-44 65
3 БАЙЕРН 33 18 8 7 79-39 62
4 ХАННОВЕР 33 18 3 12 46-44 57
5 МАЙНЦ 33 17 4 12 50-38 55
6 НЮРНБЕРГ 33 13 8 12 46-42 47
7 ХАМБУРГ 33 12 8 13 45-51 44
8 ФРАЙБУРГ 33 13 5 15 41-49 44
9 ХОФФЕНХАЙМ 33 11 10 12 49-47 43
10 КАЙЗЕРСЛАУТЕРН 33 12 7 14 45-49 43
11 ШТУТГАРТ 33 12 6 15 59-57 42
12 ВЕРДЕР 33 10 11 12 45-58 41
13 КЕЛЬН 33 12 5 16 45-61 41
14 ШАЛЬКЕ 04 33 11 7 15 37-42 40
15 ВОЛЬФСБУРГ 33 8 11 14 40-47 35
16 БОРУССИЯ М 33 10 5 18 47-64 35
17 АЙНТРАХТ 33 9 7 17 30-46 34
18 САНТ-ПАУЛИ 33 8 5 20 34-66 29
GD Star Rating
loading...
Бундеслиг 33-р тойрог, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. buya says:

    bavari unen elegelsen l dee huurhii bagiig. orosiin tailbarlagch ydaj baihad yun ch ineedtei doosh n hiij tailbarladag yum buur eleg hushuuguud haychihsan. harin hamgiin haramsaltai zuil ВОЛЬФСБУРГ l bn . 2 jiliin umnu avaraga avch baisan bag shuudee ene chin iim bolchih gej,

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: