loading...
Өнөөдөр дэлхийн хөнгөн атлетикчдын баярын өдөр. Монголын хөнгөн атлетикийн холбооноос түүхт баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж, өнгөрсөн амралтын өрүүдэд өсвөр үеийнхний дунд “Алтан гранпри” тэмцээн зохион байгууллаа.
Энэ үеэр Чехэд болсон цагдаагийн ДАШТ-ий марафон гүйлтийн төрөлд хурд сорьсон ОУХМ Л.Отгонбаяр 2 цаг 39 минут, 51 секундын амжилтаар өрсөлдөгчдөө хошуучилж, улсын рекорд (өмнөх амжилт нь 2.40,57 байсан) шинэчлэн тогтоосон сайхан мэдээ спортын хатан хаанд үнэнчээр зүтгэгчдийн магнайг тэнийлгэсэн юм.
loading...



