loading...
МҮБХ үндэсний бөхийн барилдааныг сонирхолтой, үзүүштэй болгох зорилгоор олон шинэ санаачилгыг нэвтрүүлж буй билээ. Урьд нь хоёр далай аваргын, заан-харцага цолтнуудын гэх зэрэг халз, “Нутгаа дуурсгана” тэргүүн дэвжээ тодруулах барилдаануудыг зохион байгуулж байсан бол энэ удаа шилдэг харцага, начингуудын халз барилдааныг хийлээ.
Энэхүү өвөрмөц арга хэмжээг зохион байгуулахад “Витамин” студи хамтран ажиллаж, “UNITEL” групп, “Очирням” компани ивээн тэтгэжээ. “ТЦ” сониноос гаргадаг чансаанд үн дэслэн харцага, начин цолтнуудын ба гийг бүрдүүлсэн бөгөөд нэг бөх өрсөлдөгч багийн зургаан цолтонтой барилдан, амжилтын нийлбэрээр ялагчийг тодруулсан. Өчигдөр (V.8) болсон халз барилдаанд эхний тойргоос л бага цолтнууд нь тэргүүлэн, 22:14 гэсэн илт давуу үр дүнгээр өндөрлөв.
Эхний барилдаандаа харцага Л.Пүрэвжавт өвдөг шороодсон А.Цацабшир удаах бүх учраагаа давж, энэ өдөр хамгийн олон даваа авсан бөхөөр тодров. Харин харцагуудын амжилтад том түлхэц болох учиртай Ө.Даваабаатар ердөө нэг л давсан. Гэхдээ хөлийн цэцүүд Ц.Содномдоржийг дэндүү идэвхгүй барилдсан хэмээн үзэж, тахимыг нь өгүүлсэн нь Ө.Даваабаатарын цорын ганц даваа байсан юм. Юутай ч МҮБХноос санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээ үзэгчдийн таашаалд гойд нийцсэнийг дурдъя.
Улсын наадмын цолны төлөөх шийдвэрлэх даваануудад таарах магадлалтай залуу хүчтэнүүдийн барилдааныг бөхийн хорхойтнууд Бөхийн өргөөнд сул суудал үлдээлгүй дүүргэн үзсэн.
I ТОЙРОГ
Харцага-Начин 2:4
Л.Пүрэвжав А.Цацабшир
Д.Батболд Ц.Содномдорж
С.Мөнхбат Ж.Бат-Эрдэнэ
Ө.Даваабаатар Г.Эрхэмбаяр
Ө.Бат-Орших Т.Өсөх-Ирээдүй
А.Бямбажав Д.Лхагвадорж
II ТОЙРОГ
Харцага-Начин 3:3 (нийлбэр 5:7)
Л.Пүрэвжав 1-1 Г.Эрхэмбаяр 2-0
Д.Батболд 0-2 Ж.Бат-Эрдэнэ 2-0
С.Мөнхбат 1-1 Д.Лхагвадорж 0-2
Ө.Даваабаатар 1-1 Ц.Содномдорж 1-1
Ө.Бат-Орших 0-2 А.Цацабшир 1-1
А.Бямбажав 2-0 Т.Өсөх-Ирээдүй 1-1
III ТОЙРОГ
Харцага-Начин 2:4 (7:11)
Л.Пүрэвжав 1-2 Ц.Содномдорж 2-1
Д.Батболд 0-3 Д.Лхагвадорж 1-2
С.Мөнхбат 2-1 Т.Өсөх-Ирээдүй 1-2
Ө.Даваабаатар 1-2 Ж.Бат-Эрдэнэ 3-0
Ө.Бат-Орших 1-2 Г.Эрхэмбаяр 2-1
А.Бямбажав 2-1 А.Цацабшир 2-1
IV ТОЙРОГ
Харцага-Начин 3:3 (10:14)
Л.Пүрэвжав 2-2 Ж.Бат-Эрдэнэ 3-1
Д.Батболд 1-3 Т.Өсөх-Ирээдүй 1-3
С.Мөнхбат 2-2 А.Цацабшир 3-1
Ө.Даваабаатар 1-3 Д.Лхагвадорж 2-2
Ө.Бат-Орших 1-3 Ц.Содномдорж 3-1
А.Бямбажав 3-1 Г.Эрхэмбаяр 2-2
V ТОЙРОГ
Харцага-Начин 2:4 (12:18)
Л.Пүрэвжав 3-2 Д.Лхагвадорж 2-3
Д.Батболд 1-4 А.Цацабшир 4-1
С.Мөнхбат 2-3 Г.Эрхэмбаяр 3-2
Ө.Даваабаатар 1-4 Т.Өсөх-Ирээдүй 2-3
Ө.Бат-Орших 2-3 Ж.Бат-Эрдэнэ 3-2
А.Бямбажав 3-2 Ц.Содномдорж 4-1
VI ТОЙРОГ
Харцага-Начин 2:4 (14:22)
Л.Пүрэвжав 3-3 Т.Өсөх-Ирээдүй 3-3
Д.Батболд 1-5 Г.Эрхэмбаяр 4-2
С.Мөнхбат 3-3 Ц.Содномдорж 4-2
Ө.Даваабаатар 1-5 А.Цацабшир 5-1
Ө.Бат-Орших 3-3 Д.Лхагвадорж 2-4
А.Бямбажав 3-3 Ж.Бат-Эрдэнэ 4-2
loading...




Tsatsabshir sain baina…. tsaashid ulam sain barildah heregtei….
loading...
Давсанг нь тодруулдаг биш үү
loading...
usuh ireedui sain buh shuuuuuuuuuuuuuuuu
loading...