loading...
Арсенал амжилт улирлын төгсгөлд улам бүр уруудсаар байна. Онолын хувьд аварга авах магадлал тэдэнд байсан ч гэсэн Сток ситид 3 : 1-ээр дийлдсэний дараа бүх найдвар үгүй боллоо.
“ФА цом“-ын шигшээд шалгарч өнгөтэй байгаагаа харуулсан Сток ситигээс экс-буучин Пеннант, Кенуайн Жонс, Уолтерс нар гоолуудыг хийсэн.
Харин Арсеналаас Робин Ван Перси нэр төрийн ганц бөмбөгийг багтаа авчирчээ. Недерланд довтлогч зочлон тоглолтод дараалж хийсэн гоолуудаараа дээд амжилт тогтоогоод байна. Түүний амжилт энэ тойрогт 8 болон нэмэгдлээ.
Арсенал сүүлд хийсэн есөн тоглолтын долоод нь бүтэн оноогоо авч чадсангүй. Үүнээс болж Манчестер сити араас нь ойртож ирлээ. Хүснэгтэд эдгээр багуудыг таван оноо тусгаарлаж байгаа бөгөөд үлдсэн хойр тойрогт хичээхгүй бол 3-р байраа ч алдаж мэдэх аюул Арсеналд байна.
| |
|
|||||||
| 5 сарын 8. Сток. Цэнгэлдэх “Британниа”. Шүүгч – Марк Халси (Болтон). |
|
| СТОК СИТИ – АРСЕНАЛ – 3:1 (2:0) | |
| Сток Сити | Арсенал |
| Асмир Бегович | Войцех Щесны |
| Энди Уилкинсон | Бакари Санья |
| Райан Шоукросс | Лоран Косельни |
| Роберт Хут, 51 | Йохан Джуру |
| Марк Уилсон | Киран Гиббс |
| Джермэйн Пеннант, 73 | Александр Сонг, 80 |
| Гленн Уилан | Джек Уилшир |
| Дин Уайтхэд | Тео Уолкотт |
| Рори Делап | Аарон Рэмси, 46 |
| Джонатан Уолтерс | Андрей Аршавин, 46 |
| Кенуайн Джонс, 84 | Робин Ван Перси |
| Сэлгээ : | |
| Абдулайе Файе, 51 | Никлас Бендтнер, 46 |
| Дэнни Пью, 73 | Маруан Шамах, 46 |
| Салиф Диао, 84 | Томаш Росицки, 80 |
| Шар хуудас : | |
| Жермэйн Пеннант, 71 | Никлас Бендтнер, 61 |
| Джек Уилшир, 71 | |
***
Манчестер сити бямба гаригт Эвертоны талбайд зочлон 2 : 1-ээр ялагдаж олдсон боломжоо ашиглаж чадсангүй. ФА цомын финалын тоглолтод бэлтгэж байгаа Ситичүүд Турегийн гоолоор тэргүүлж байсан долоон минутын дотор хоёр гоол дараалан алдаж хожигдсон. Роберто Манчин Англид ирснээсээ хойш Эвертоны эсрэг дөрвөн тоглолт хийсэн ч ганц оноо авсангүй.
Тэдний энэ ялагдал Аваргуудын лигийн эрхтэй 4-р байрын төлөөх тэмцлийг ээдрээтэй болгож орхилоо. Ситигээс долон оноо алдаж байсан Тоттенхэм бямба гаригт Блэкпультэй 1 : 1-ээр тэнцсэн. Сперс бүр ялагдаж болох байсан ч Чарли Адам торгуулийн цохилтоо алдаж Лондоны багийг “аварсан” юм.
Энэ мягмар гаригт 33-р тойргийн нөхөн тоглолт Ман Сити – Тоттенхэм багуудын хооронд явагдана. Маечестерт явагдах уг тоглолтоор олон зүйл шийдэгдэх байх. Харин өнөө шөнө Ливерпуль – Фулхэмийн талбайд зочилж өөрсдийнхөө боломжыг хайх болно. Хэрвээ ялалт байгуулвал 58 оноотой болж Тоттенхэмийн өмнө орох учраас Кенни тун их ач холбогдол энэ тулаанд өгч байгаа нь тодорхой.
| байр | Клуб | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД | 36 | 22 | 10 | 4 | 73-34 | 76 |
| 2 | ЧЕЛСИ | 36 | 21 | 7 | 8 | 67-30 | 70 |
| 3 | АРСЕНАЛ | 36 | 19 | 10 | 7 | 69-39 | 67 |
| 4 | МАНЧЕСТЕР СИТИ | 35 | 18 | 8 | 9 | 54-33 | 62 |
| 5 | ТОТТЕНХЭМ | 35 | 14 | 14 | 7 | 51-44 | 56 |
| 6 | ЛИВЕРПУЛЬ | 35 | 16 | 7 | 12 | 54-39 | 55 |
| 7 | ЭВЕРТОН | 36 | 12 | 15 | 9 | 50-44 | 51 |
| 8 | СТОК СИТИ | 36 | 13 | 7 | 16 | 46-44 | 46 |
| 9 | БОЛТОН | 36 | 12 | 10 | 14 | 49-50 | 46 |
| 10 | ФУЛХЭМ | 35 | 10 | 15 | 10 | 43-36 | 45 |
| 11 | НЬЮКАСЛ | 36 | 11 | 11 | 14 | 51-52 | 44 |
| 12 | САНДЕРЛЕНД | 36 | 11 | 11 | 14 | 41-53 | 44 |
| 13 | ВЕСТ БРОМВИЧ | 36 | 11 | 10 | 15 | 52-68 | 43 |
| 14 | АСТОН ВИЛЛА | 36 | 10 | 12 | 14 | 45-58 | 42 |
| 15 | БЛЭКБЕРН | 36 | 10 | 9 | 17 | 42-56 | 39 |
| 16 | БИРМИНГЕМ | 36 | 8 | 15 | 13 | 36-54 | 39 |
| 17 | ВУЛВЕРХЭМПТОН | 36 | 10 | 7 | 19 | 41-62 | 37 |
| 18 | БЛЭКПУЛ | 36 | 9 | 9 | 18 | 49-71 | 36 |
| 19 | УИГАН | 36 | 7 | 15 | 14 | 36-59 | 36 |
| 20 | ВЕСТ ХЭМ | 36 | 7 | 12 | 17 | 41-64 | 33 |
loading...




westhem.. hmmmmmmmmmmmmmmmmmm iim um bj bolohgui de uulna.. zia yaar ch bsan manai geriin yag hajuud bdag Queens park rangers PL’d orhor bolson.. inged PL’d 2 bag demjih bolj bn da xaxa
loading...
pennant arsenald toglodog bsniig estoi medeegvi yum bna, liverpoold bsniig n l medex yum bna, xezee togloj bsn yum boloo, medex xvn bwl xeleed uguuch, david moyes mancinigiin xajuud jinhene dasgaljuulagch yumaa, SAFiig zodog tailaxaar moyes ireesei, bas westham dood lig ruu unawal xaramsaltai l bna
loading...
eoo bolildoo arsenal min
loading...