Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Сери А : 36-р тойрог

GD Star Rating
loading...

Ди Натале "Мэргэн бууч"

Сери А лигт аваргын өрсөлдөөн нэгэнт шийдэгдсэн учраас Аваргуудын лиг, Европын лиг болон доошоо унахгүйн төлөөх тэмцэл үлдсэн тойрогт анхаарлын төвд байх болно. Аваргуудын лигийн эрхийн төлөө Удинезе, Лацио, Рома, Ювентус гэсэн багууд “уралдаж” байгаа бөгөөд Удинезе – Лациогийн тоглолт өнгөрсөн ням гаригт явагдлаа.

Энэ хариуцлагатай тулаанд Ди Натале  дубль хийснээр 2 : 1-н харьцаатай “Уди” “ялалт байгуулсан.  Натале лигт 28 гоолтой болж мэргэн буучдын жагсаалтыг дангаараа хошуучилж эхэлсэн.

Мөн баг нь 62 оноотой болж Лациогийн өмнө гишгэн 4-р байранд бичигдэж эхэллээ.

Бямба гаригт АС Милан аварга авах болзлоо Роматай тэнцэж хангасан.

Харин тэдний дерби Интер Милан Фиорентинаг 3 : 1-дэж “уураа гаргалаа”. Паццини, Камбьяссо, Коутиньо гэсэн тоглогчид Интерийн гоолуудыг оруулсан. Одоо тэдний зорилго Аваргуудын лигийн эрхээ хадгалах болсон. Юутай ч Бенеамата талбайдаа хийсэн сүүлийн 12 тоглолтоос хожил аваад байна. Ирэххоёр тойргийн тоглолтос  нэг оноо авахад л Интерийн Аваргуудын лигийн эрх халаасанд ороод ирнэ.




 

5 сарын 8. Милан. Цэнгэлдэх “Жузеппе Меацца”.
Шүүгч – Лука Банти (Ливорно).
ИНТЕР – ФИОРЕНТИНА – 3:1 (2:0)
Паццини, 25 (1:0). Камбьяссо, 28 (2:0). Джилардино, 74 (2:1). Коутиньо, 77 (3:1).
Интер Фиорентина
Жулио Сезар Артур Боруц
Кристиан Киву, 72 Мануэль Паскуаль, 81
Марко Матерацци, 77 Чезаре Натали
Андреа Раноккия Алессандро Гамберини
Майкон Лоренцо Де Сильвестри
Эстебан Камбьяссо Валон Бехрами
Хавьер Дзанетти Гаэтано Д’Агостино, 56
Хуссин Харджа Риккардо Монтоливо
Филиппе Коутиньо Хуан Мануэль Варгас
Самуэль Это’о, 58 Алессио Черчи, 71
Джампаоло Паццини Альберто Джилардино
Сэлгээ :
Горан Пандев, 58 Адриан Муту, 56
Жоэль Оби, 72 Марио Сантана, 71
Лусио, 77 Джанлука Комотто, 81
Шар хуудас :
Лоренцо Де Сильвестри, 28

***

3-р байранд “заларч” буй Наполигийн орон гаран тоглолт засрахгүй бололтой. Энэ тойрогт тэд Леччед дийлдэж Интертэй барьж байсан онооны зөрүүгээ хадгалж чадсангүй. Гоолын бөмбөгдөч Эдинсон Кавани нь уг тоглолтонд гоол хийх байтугтай улаан хуудсаар торгуульж багаа “аллаа”. Мөн Леччегээс Даниэле Корвия талбайг чөлөөлсөн.

36-р тойргийн онцлох тоглолтуудын нэг нь Генуя хотын дерби буюу 72 дахь  “Derby della Lanterna” байв. Женоа дебри Сампдорияг  угтаж авсан бөгөөд  2:1-н харьцаатай хожлоо. Өнгөрсөн өвөл “Уиган” -аас эргэж ирсэн Мауро Боселли 90+6 дэх минутад хожлын гоол багтаа авчирч баатар болсон юм.  Бүр тодруулбал 90+6+11 секундэд түүний гоол орсон бөгөөд энэ жилийн Калчио лигийн хамгийн оройтсон гоол боллоо.

Дерби тоглолт мэдээж улаан хуудастай өрнөсөн. Эзэн багийн Жандоменико Место 90  дэх минутад шүүчгээс улаан хуудас хүртсэн. Тоглолтын турш нийт 41 алдаа хоёр баг гаргаж дээд амжилт тогтоолоо. Женоа  энэ хожлоороо Сампдорияг доод лиг рүү унах замыг заагаад өгөх шиг болов. Доменико Ди Карлогийн баг 17-р байрнаас хоёр оноо дутуу 18-р байранд явж байна. Харин тэдний доор Бари, Брешия багууд бичигдэж байгаа.


 

 

 

байр Клуб ТТ Х Т Хж +/- Оноо
1 МИЛАН 36 23 9 4 61-23 78
2 ИНТЕР 36 22 6 8 65-40 72
3 НАПОЛИ 36 21 5 10 56-36 68
4 УДИНЕЗЕ 36 19 5 12 63-43 62
5 ЛАЦИО 36 18 6 12 47-35 60
6 РОМА 36 17 9 10 55-49 60
7 ЮВЕНТУС 35 15 11 9 53-42 56
8 ПАЛЕРМО 36 16 5 15 55-59 53
9 ФИОРЕНТИНА 36 12 13 11 46-41 49
10 ЖЕНОА 36 13 9 14 40-41 48
11 КАЛЬЯРИ 36 12 8 16 42-46 44
12 КАТАНИЯ 36 11 10 15 37-48 43
13 КЬЕВО 35 10 12 13 33-35 42
14 ПАРМА 36 10 12 14 37-46 42
15 БОЛОНЬЯ 36 11 11 14 34-47 41
16 ЧЕЗЕНА 36 10 10 16 35-47 40
17 ЛЕЧЧЕ 36 10 8 18 42-62 38
18 САМПДОРИЯ 36 8 12 16 31-44 36
19 БРЕШИЯ 36 7 10 19 32-49 31
20 БАРИ 36 4 9 23 23-54 21

Мэргэн буучид
(торгуулийн цохилтоос оруулсан гоолын тоо).

 

 

28 Антонио Ди Натале (Удинезе, 5)
26 Эдинсон Кавани (Наполи, 5)
20 Самуэль Это’о (Интер, 5)
19 Марко Ди Вайо (Болонья, 1)
18 Алессандро Матри (Ювентус, 1)
15 Джампаоло Паццини (Интер, 2)
14 Златан Ибрагимович (Милан, 3)
Пато (Милан)
Франческо Тотти (Рома, 8)
12 Андреа Караччоло (Брешия, 4)
Алексис Санчес (Удинезе)
Альберто Джилардино (Фиорентина)
Робиньо (Милан)
11 Марек Гамшик (Наполи, 2)
Хавьер Пасторе (Палермо)
10 Серджио Пеллисье (Кьево, 1)
Антонио Флоро Флорес (Дженоа)
Марко Боррьелло (Рома, 1)
9 Эрнанеш (Лацио, 1)
Эрнан Креспо (Парма, 3)
Фабио Квальярелла (Ювентус)
Мирко Вучинич (Рома, 1)
GD Star Rating
loading...
Сери А : 36-р тойрог , 8.6 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Azzuro says:

    De Natale chamaig EURO2012 deer Italy iin shigsheed yaaj toglohiig chin harii clubdee sain toglochood undesnii shigshee bagtaa myaa nuhduud ih bdiin doo. WC2010 deer bulaigaa delgesen shuu.

    GD Star Rating
    loading...
  2. Dark says:

    naadah chini odoo 34 tei. 2012 ond shigsheedee bagtahgui l bolov uu daa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: