loading...
Дэлхийн аварга Феттель дөрөвдэх уралдаанаас гурван ялалт авсанаар 93 оноотой боллоо.
Истанбулийн уралдаан үйл явдал, өрнөл, тэмцэл дүүрэн болж өнгөрлөө. Бараг секунд тутамд гүйцэж түрүүлсэн , урд хойноо орсон хөөцөлдөөн болж байв. Гагцхүү энэ бүхэнд Себастьян Феттель ганцаараа хутгалдаагүй бөгөөд зөвхөн Гараа-Бариа- Ялалт –гэсэн замаар явсаар түрүүлэв.
Феттельтэй цуг Уэббер болон Алонсо нар шагналын тавцанд гарсан юм. Алонсо уралдааны эхнээс Уэббертэй ана мана үзэлцэв. Эхлээд Алонсо австрали нисгэгчийг гүйцсэн гэхдээ уралдаан дуусахаас хэдэн тойргын өмнө Уэббер Алонсог гүйцэж хоёрдугаар байраа эргүүлэн авч чадав. Нико Росберг гараагаа гайхалтай эхлүүлсэн хэдий ч Хэмилтоны хойно тавдугаарт байрт оров. Тэрээр хавьгүй эрт хатуу дугуйг солисоноор хэд хэдэн байрлал алджээ. Хожим нь зөөлөн дугуй сольж хийснээр урагшаа ахиж чадав. Харин Хэмилтон олон сонирхолтой тэмцлийг харуулав. Ялангуяа Масса, Женсон Баттон мөн Росбергтэй нартай хийсэн тулаанууд үзүүштэй болов. Дугуй солих үедээ 15 секунд алдаж бүтэлгүйтсэнийг эс тооцвол сайн уралдав. Гэхдээ энэ нь түүний буруу биш байлаа. Баттон шилдэг уралдагчидаас 3 удаа зогсолт хийсэн цөөхөн нисгэгчийн нэг байв. Уралдааны төгсгөл хэсэгт үүнийхээ горыг амсаж Хэмилтон болон Росбергт гүйцэгдсэн юм. Тэдний араас Ник Хайдьфелд, Петров болон Себастьен Буэми удаалсан бол Камуй Кобаяши оноот байрт шалгарч чадав. Үүнээс Виталий Петров хоёр Герман нисгэгчтэй онц сонирхолтой тулаануудыг хийв. Михэль Шумахер машиныхаа хамрыг солих явц нь түүнийг хойш нь чангаасан явдал болов. Гэхдээ үнэмлэхүй аварга хангалттай сайн тэмцсээр төгсгөлд нь Фелиппе Массагийн ард 12 –р байрыг эзлэв.
Уралдааны 58 тойрогт нийт 82 удаагийн зогсолт хийгдсэн нь нэг нисгэгч 3,5 удаа зогссон дундаж тоо гарчээ. Олон удаагийн зогсолт хийснээр уралдаан сонирхолтой болсон гэж үзэж байна. Нисгэгчид дугуйгаа гамнахад хамаг анхаарлаа төвлөрүүлэлгүй дээд хурдаа тултал уралдацгааж байв. Ред Буллийхэн Марк Уэбберийг 5 удаа зогсоохоор тунгаасан ч дугуй байгаагүй учир 4 зогсолтоор өндөрлөжээ. Харин Женсон Баттон 3 удаа зогсолт хийсэн буруу стратегийн балгаар авах боломжтой оноогоо алдсандаа харамсаж байна. Уралдааны эхэнд ихэнхи багууд 3 зогсолт хийхээр тооцсон нь яваандаа өөрчлөгдөж 4 зогсолт болжээ.
Уралдааны дүн
| 1. С.Феттель | Red Bull | 1.30:17.558 | ||
| 2. М.Уэббер | Red Bull | + 8.807 | ||
| 3. Ф.Алонсо | Ferrari | + 10.075 | ||
| 4. Л.Хэмилтон | McLaren | + 40.232 | ||
| 5. Н.Росберг | Mercedes | + 47.539 | ||
| 6. Д.Баттон | McLaren | + 59.431 | ||
| 7. Н.Хайдфельд | Lotus Renault | + 1:00.857 | ||
| 8. В.Петров | Lotus Renault | + 1:08.168 | ||
| 9. С.Буэми | Toro Rosso | + 1:09.394 | ||
| 10. К.Кобаяши | Sauber | + 1:18.021 | ||
| 11. Ф.Масса | Ferrari | + 1:19.823 | ||
| 12. М.Шумахер | Mercedes | + 1:25.444 | ||
| 13. А.Сутил | Force India | + 1 тойрог | ||
| 14. С.Перес | Sauber | + 1 тойрог | ||
| 15. Р.Баррикелло | Williams | + 1 тойрог | ||
| 16. Х.Альгерсуари | Toro Rosso | + 1 тойрог | ||
| 17. П.Мальдонадо | Williams | + 1 тойрог | ||
| 18. Я.Трулли | Team Lotus | + 1 тойрог | 199.605 | 3 |
| 19. Х.Ковалайнен | Team Lotus | + 2 тойрог | 198.361 | 3 |
| 20. Ж.Д’Амброзио | Marussia Virgin | + 2 тойрог | 196.680 | 2 |
| 21. Н.Картикеян | HRT | + 3 тойрог | 194.624 | 3 |
| 22. В.Лиуцци | HRT | + 5 тойрог | 187.604 | 4 |
Нисгэгчдийн оноо
| 1. С.Феттель | Red Bull Racing | 93 | ||
| = | 2. Л.Хэмилтон | McLaren | 59 | |
| 3. М.Уэббер | Red Bull Racing | 55 | ||
| 4. Д.Баттон | McLaren | 46 | ||
| = | 5. Ф.Алонсо | Scuderia Ferrari | 41 | |
| = | 6. Ф.Масса | Scuderia Ferrari | 24 | |
| 7. Н.Хайдфельд | Renault Lotus GP | 21 | ||
| 8. В.Петров | Renault Lotus GP | 21 | ||
| = | 9. Н.Росберг | Mercedes GP | 20 | |
| = | 10. К.Кобаяши | Sauber F1 Team | 8 | |
| = | 11. М.Шумахер | Mercedes GP | 6 | |
| = | 12. С.Буэми | Scuderia Toro Rosso | 6 | |
| = | 13. А.Сутил | Force India | 2 | |
| = | 14. П.ди Реста | Force India | 2 |
Багийн оноо
| 1. Red Bull Racing | Renault | 148 | |
| = | 2. McLaren | Mercedes | 105 |
| = | 3. Scuderia Ferrari | Ferrari | 65 |
| = | 4. Renault Lotus GP | Renault | 42 |
| = | 5. Mercedes GP | Mercedes | 26 |
| = | 6. Sauber F1 Team | Ferrari | 8 |
| = | 7. Scuderia Toro Rosso | Ferrari | 6 |
| = | 8. Force India | Mercedes | 4 |
loading...




Massa neree muu bna.Yernl Ferrari Xurd muutai bna shvv. Red Bull Xurdan bna tasarchijee
loading...
Яагаад ийм олон зогсолт хийсэн юм бол? Шалтгааныг нь мэдэж байгаа хүн байвал хэлж өгөөрэй.
loading...