Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Франкфуртын фенүүд 600 000 еврогийн үнэтэй камерийг эвдэв

GD Star Rating
loading...

Франкфурт Көльнд  0:2 ээр хожигдсоны дараа  уурсаж шатсан 150 гаруй фенүүд “Коммерц Банк Арена” –гийн ногоон талбайд дайран оржээ. Үүний уршгаар 600 000 еврогын үнэтэй тусгай камерыг эвдэлсэн байна. Уг камер нь Франкфурт болон Көльн багийн тоглолтонд анх удаа туршилтын журмаар ашигласан  өндөр хурдны камер бөгөөд ганцхан  хувийг LNC компанид үйлдвэрлэсэн  байжээ. Франкфуртын цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч ашиглан танхайрагчдыг цэгцэлжээ. Камерийг засах, дахин зураг авах боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Одоогоор хохиролыг Айнтрахт Франкфуртын даатгалаас төлүүлэхээр яригдаж  байгаа ч эцсийн бүлэгт камерийг шидсэн этгээдийг олж хариуцлагад татна гэжээ. Франкфуртад болсон явдлыг  Германы Хөлбөмбөгийн Холбоо болон Лигийн Холбооноос шалгаж байгаа бөгөөд сүүлийн  тойрогт Франкфурт болон Дортмундын тоглолтонд шаардлагтай бүх арга хэмжээг авахаа мэдэгджээ. 34 оноотой 17-р байранд бичигдэж байгаа  Франкфурт сүүлийн тойрогт хожигдвол 2-р Бундеслигд унах юм.

 

GD Star Rating
loading...
Франкфуртын фенүүд 600 000 еврогийн үнэтэй камерийг эвдэв, 9.9 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. soliotoin !!

    GD Star Rating
    loading...
  2. AmRaa says:

    hojigdoj suraasai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: