Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Чансаа тогтоох барилдаан эхэллээ

GD Star Rating
loading...

Найрааны хэргээс болж тасалдаад байсан мэргэжлийн сүмогийн тэмцээн дөрвөн сарын дараа энэ сарын 8-нд төрөлх сүмогийн ордондоо эргэн ирлээ. Нийт 23 бөхөө “золигт” гаргаж байж, башё нээх эрхээ Боловсролын яамнаас авсан Мэргэжлийн сүмогийн холбооноос тавдугаар сарын тэмцээнээ жинхэнэ башё биш, зэрэглэл тогтоох башё буюу Шинсагүрёо гэж нэрлээд байгаа. Энэ тэмцээн нь

- Ялалт ялагдлын тоог рекорд амжилтад тооцож албан ёсоор бүртгэнэ. Хэрэв Хакүхо түрүүлбэл Асашёорюүгийн долоо дараалан түрүүлсэн амжилттай тэнцэх юм.

- Тусгай шагналууд болон зиндаа болгоны түрүүлсэн бөхийн шагналыг Сүмогийн холбооноос л гаргах бөгөөд түрүүлсэн бөхийн парад хийхгүй, задгай машин дээр гарч зураг авахуулаад л дуусна. Эзэн хаан, Ерөнхий сайдын цом, ивээн тэтгэгчдийн шагнал байхгүй.

- Тасалбар үнэгүй бөгөөд өдөр бүр өглөөний най ман цагаас 1000 тасалбар тараана.

- 23 бөх зодог тайлснаас барилдааны тоо буурсан тул эхний өдрийн барилдаан жирийн өдрөөс 50 минутын хойно буюу 9 цаг 20 минутаас эхлэнэ. Бусад өдөр 09.30-т эхлэнэ.

- NHK телевизээр дамжуулахг үй учир Сүмогийн холбооноос хэд хэдэн сайттай интернэтээр шууд дамжуулах гэрээ бай гуулаад байгаа.

- Газар хөдлөлтийн улмаас Токиогийн Ца хилгаан хол боо ны газраас цахилгааны хязгаарлалт хийж байгаа билээ. Тиймээс дохёноос бусад газрын (үзэгчдийн суудал, танхим) гэрэлтүүлгээ 40 хувь багасгаж байгаа. Шинсагүрёо башё эхлэхийн өмнөх өдөр сү могийн ордонд дохё баяр боллоо. Сүмогийн холбооны гишүүн 1000 хүн оролцож, газар хөд лөлтийн үед амь үрэгдсэн хүмүүст зориулан нэг минут чимээгүй зогссон байна. Мөн холбооноос газар хөдлөлтөнд өртсөн бүс нутгаас 850 хүн урилгаар башё үзүүлэх шийдвэр гарчээ.

Олон сар барилдаагүй бөхчүүд хэрхэн энэ чансаа тогтоох тэмцээнд оролцох нь олны анхаарлыг татаж байна. Ёкозүна Хакүхо “Рекорд амжилт тогтоох эсэхээ ер бодохгүй байгаа. Гол нь найрааны асуудлаас болж, холдож хөндийрсөн фэнүүдээ эргүүлэн авах явдал чухал. Дохён дээр алдсан итгэл, үнэмшлийг нь дохён дээр эргүүлэн өгөх болно” гэж ярьсан байна. Чансаа тогтоох башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо Тоёоношимаг зовох юмг үй түлхэн гаргаж ялсан бол озэки Кайо, Харүмафүжи нар өвдөг шороодлоо.

Харин Котоо шюү, Барүто нар эхний ялал таа авлаа. 13 ялбал озэки цол авах гэж байгаа Кисэносато Аминишикид унаснаар дахиж ганц л унах “эрхтэй” үлдэв. Манай Какүрюү, Тамаваши, Кёкүтэнхо, Шёотэнро, Токитэнкү нар унаж, Асасэкирюү давсан байна. Маргааш Хакүхо Гоэйдотой, Харүмафүжи Хоомашёо, Какүрюү Ба рүто, Кёкүтэнхо Тосаютака, Асасэкирюү Точи новака, Токитэнкү Точинонадатай барилдах бол Шёотэнро Тамаваши нар хоорондоо таарчээ.

GD Star Rating
loading...
Чансаа тогтоох барилдаан эхэллээ, 6.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: