loading...
Тэмцээн өндөрлөх дөхлөө
Иран улсад явагдаж буй Ази тивийн эмэгтэй шатарчдын 2011 оны хувийн аварга шалгаруулах тэмцээний 7 тавилын манай шатарчин эрэгтэйчүүдийн ОУМ Б.Мөнгөнтуул 4,5 оноотой байна.Тивийн аварга болон медальтнууд маргааш тодроно.Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.wscc2011.pl/en/pzszach -д үзнэ үү.
Өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээн эхлэв
Энэ сарын 4-27ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо явагдах Дэлхийн аваргатай өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээний эхний шатны үндсэн 4 өрөгт Г.Камский В.Топаловыг, Б.Гельфанд Ш.Мамедьяровыг 2,5:1,5 харьцаагаар тус тус ялж дараачийн шатанд тулалдах учраа таараад байна.
В.Крамник – Т.Ражабов, Л.Аронян – А.Грищук нарын үндсэн тоглолтын бүр өрөг тэнцсэн тул тэдгээрийн ялагчид өнөөдөр тай-брейкээр тодроно.Тай-брейкийн журмыг манай сайт өмнө мэдээлсэн билээ.2-р шатны тоглолт 12ны өдөр эхэлнэ.
Шатрын мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байгаа дараах харьцангуй богино өргийг үзнэ үү.
loading...




