Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Жокович 32 : 0

GD Star Rating
loading...

Новак Жоковичийн гайхалтай улирал үргэлжилсээр байна. Серби теннисчин хамгийн сүүлд Рафаель Надалийг “Мадрид мастерс”-н финалд 7-5 6-4-ээр буулган авч түрүүллээ. Новак өмнө нь Надальтай шороон талбайд есөн удаа тоглож байсан ч хожиж үзээгүй. Харин энэ удаа ‘Шороон талбайн хаан”-ыг өмнөө сөхрүүлж 2011 он гарснаас хойш 32 дахь дараалсан ялалтаа байгууллаа.

Новакын энэ сүрдмээр амжилт Австралийн нээлттэй тэмцээнээс  эхэлсэн. Түүнээс  хойш Жокович зургаа дахь тэмцээний түрүүгээ хүртэж байна. 1984 онд Жон Макэнро 42 тоглолт дараалан ялж байсан. Жоковичийн амжилт түүнээс хойш бүртгэгдсэн хамгийн цуутай цуврал ялалт болж байна.

Надаль 2009 оноос хавраас хойш шороон талбайд ялагдаагүй байсан юм. Харин Жокович түүний 38 тоглолт үргэлжилсэн цувралыг тасалдуулж өөрийнхөө дараалан амжилтыг үргэлжлүүллээ. Реал Мадридын К.Роналду, Икер Касильяс гэсэн тоглогчид уг тоглолтыг ирж үзсэн.

GD Star Rating
loading...
Жокович 32 : 0 , 9.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. bat says:

    laitai aiin

    GD Star Rating
    loading...
  2. oogii says:

    ene jil garaad unheer sn bgaa ene zaluu yer n bol nodningoos l haragdaj baisan l daa unheer sn belgelee hiideg yum shig haragdaj baisan amjilt zaluu min Serbuud ch yer n sportod mundag bn shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: