loading...
“Ливерпуль” ирэх жилээс 19 дэх цомынхоо төлөө жинхэнээсээ өрсөлдөх хүчтэй гэдгээ дахин харуулж Фулхэмийг 5 : 2-оор талбайд нь бут ниргэлээ. Тэд сүүлийн гурван тоглолтдоо 13 гоол бөөндөөд байгаа бөгөөд Макси Родригес хет-трик хийж, Кюит, Суарес тус бүр нэг гоол оруулсан. Энэ ялалт Ливерпулийг итгэл зоригийг хурцалснаас гадна 5-р байр луу урагшлуулж Тоттенхэмийн өмнө аваачлаа. Харин Фулхэм тааруухан хамгаалалт, олон алдааныхаа горыг амссан гэхэд болно.
Эхний 16 минутад л тэд 3 гоол алдаж “Крэвен Коттэдж”-д цугласан фенүүдээ гомдоосон. Үүнд Фулхэмийн хаалгач Марк Шварцерийн алдаа багагүй нөлөө үзүүлсэн. Дембеле 57 дахь минутад эргэн ирэлт хийх эхний алхмыг тавьж тооны харьцааг ойртуулсан ч Макси, Суарес дараалан гоолдож тэдний найдварыг нэг мөр унтраасан. Дирк Кюит гоолын цувралаа үргэлжлүүлж сүүийн найман тоглолтод ес дэх гоолоо хийлээ. Цаг дуусахаас өмнөхөн Стив Сидуэлл гайхалтай гоол оруулсан ч урам нь хугарсан фенүүдээ бага зэрэг сэргээснээс өөр ашиг авчирсангүй.
Жэйми Каррагер багийнхаа төлөө 666 дахь тоглолтдоо ямар нэгэн муу зүйл болох вий гэж санаа зовж байсан нь тодорхой. Гэхдээ энэ тоо түүнд харин ч аз авчирч баг нь урамтай хожил авлаа. Копууд Английн нийслэлд таван гоол оруулалгүй их удсан. Сүүлд тэд 1996 онд Кристэл Пэлэсийг ийм тоогоор хожиж байжээ.
Премьер лигийн 36-р тойргийн бусад тоглолтууд
Пеннант эртний андуудаа гомдоолоо
Манчестер Юнайтед “барианы зурвас”-т ирлээ
| |
|
|||||||
| 5 сарын 9. Лондон. Цэнгэлдэх “Крэвен Коттэдж”. Шүүгч – Ли Мэйсон (Бостон). |
|
| ФУЛХЭМ – ЛИВЕРПУЛЬ – 2:5 (0:3) | |
| Фулхэм | Ливерпуль |
| Марк Шварцер | Пепе Рейна |
| Крис Бейрд | Глен Джонсон |
| Аарон Хьюз | Джейми Каррагер |
| Бреде Хангеланд | Мартин Шкртел |
| Карлос Сальсидо | Джон Флэнэган |
| Саймон Дэйвис, 46 | Рауль Мейрелеш, 49 |
| Стив Сидуэлл | Лукас |
| Дэнни Мерфи | Джей Спиринг |
| Клинт Дэмпси | Макси Родригес, 83 |
| Эйдур Гудйонсен, 67 | Дирк Кёйт |
| Мусса Дембеле, 75 | Луис Суарес |
| Сэлгээ : | |
| Бобби Замора, 46 | Джонджо Шелви, 49 |
| Эндрю Джонсон, 67 | Джо Коул, 83 |
| Гаэль Какюта, 75 | |
| Шар хуудас : | |
| Дэнни Мерфи, 2 | Пепе Рейна, 57 |
| Клинт Дэмпси, 45 | Мартин Шкртел, 66 |
| Карлос Сальсидо, 61 | |
| Стив Сидуэлл, 74 | |
| Крис Бейрд, 88 | |
loading...




yu ch gehev de.suuliin heden toirogt iim formtoi bag bnu.daraa jiliin titliin tuluu ursuldhuur huchtei bolson gedgee tod tomruunaar haruulj bn da.deerees stevie orood irne geheer uneheer aimshigtai bag bolj bn da.YNWA
loading...
Liverpool back in business. 5 goal erdiin uzegdel boljee.
loading...
Liverpool boloogui ee. daraa jil yag ene jiliinh shigee l bna . Goal hiij bgaa ch bagiin toglolt ni neeh saihan haragdahgui l bna.
loading...
Liverpool арай л хожуу хөлөө олж байна даа.YNWA
loading...
Фанатуудаа::: Inter-Sneijder#10, ManU-Nani#17, Arsenal-Ван Перси#10, Barca-Педро#17-ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810
loading...
manai liverpool mundogoo erh jilees laagaad ugnuu
loading...
steven gerard hashaa yawsan
loading...
энэ ras гэж төөрчихсөн нөхөр явж байнаа,ахлагч гэмтэлтэй байгаа хөөе!
loading...
Looserpool ovoo shd
loading...
chi yuugaa meddiin huuhdee.bagiin toglolt haragdahgui baina chihshig.harinch bagiin toglolttoi bgan bishuu.hun bolgon l pass and move gj yarij bna shd
loading...
dara jil ch liverpool naah ni dee odoo iim bga yum chine daraa jil alahne dara jil hen liverpoolig zogsooh boloo
loading...
Liverpool goe shu!
loading...
uuul ene fromooo hdhen togloltiin omno olson bol odoo tot. city 2iin dr bku yu west ham ntriig hojoood top 4tooo ortson bku yu gehdee odooo 2 toirog uldsen bna shuuudeee city hojigdoosoi GOGO Liverpool
loading...
LIV MANC deer ene jil orj chadqe daraa jil daraa jil l gh yum 3 n jil awarguudin ligt orsongui shuude
loading...
liverpool .chadnaa liverpool 10 jil avarguudiin ligt oroxgvi bsan ch bi demjine gevch tiim yum boloxgvi ni saikhan l daa
loading...
Man city odoo 1 tentsej 1 hojigdood Liverpool uldsen togloltuuddaa hojvol Avarguudiin Lig gereltej bna haha, gehdee ene zuvhun tsaasan deer, yag odoo bol hetsuu gehdee bolohgui yum gej bhgui Tot City Liv 3 iin ali aztaig n l daraa jil CL huleej bh bolno Liverpool Liverpool Long Live Liverpool
loading...