loading...

Орландо Мэйжик багийн төвийн тоглогч Дуайт Ховард, сүүлийн 3н удаагийн НБА-н шилдэг хамгаалан тоглогчийн шагналт, НБА-н хамгаалалтын 1р багийг тэргүүлсэнийг НБА өнөөдөр зарлалаа. Ховард 27н нэгдүгээр багийн саналтайгаар нийтдээ 56 оноо авчээ.
Мөн Хамгаалалтын нэгдүгээр багт Бостон Селтикс багийн хамгаалагч Ражон Рондо (39 оноо), Майами Хит багийн довтлогч ЛеБрон Жэймс (38 оноо), Бостон Селтикс багийн довтлогч Кевин Гарнетт (33 оноо), Лос Анжелес Лэйкерс багийн хамгаалагч Коби Брайнт (33 оноо) нар нэрлэгджээ. Гарнетт, Коби нар ийнхүү 9дэх удаагаа нэгдүгээр багт нэрлэгдсэнээр НБА-н түүхэнд хамгийн олон удаа нэгдүгээр багт нэрлэгдсэн Майкл Жордан, Гэйри Пэйтон нарын амжилттай зэрэгцлээ.
Ховард 2010-11 оны Киа НБА шилдэг хамгаалагчийн шагналыг хүртсэнээр 3н улирал дараалан энэ шагналыг хүртсэн анхны тоглогч болсон билээ. Тэрээр лигийг 66 удаа дабл дабл хийн тэргүүлж, самбараас бөмбөг авалтаараа 2т (14.1 сба ), блокоор 4т (2.38 блок) жагссан үзүүлэлтийг энэ улиралд үзүүлсэн байна. Ховард 1973 оноос хойш блокыг албан ёсоор бүртгэдэг болсоноос хойш улиралд дор хаяж 1000 самбараас бөмбөг авалт, 100 блок 6 дахь жилдээ дараалж хийгээд байгаа бөгөөд түүнээс Мозес Мелоун 7 улирал дараалан энэ үзүүлэлтийг үзүүлсэнээрээ илүү байгаа юм.
Харин НБА-н хамгаалалтын 2р багт Нью Орлейнс багийн хамгаалагч Крис Пол, Мемфис Гризлис багийн хамгаалагчТони Аллен, Филаделфи 76 багийн довтлогч Андре Игуодала, Чигаго Булс багийн довтлогч/төв Жоаким Ноа, Даллас Маверикс багийн төвийн тоглогч Тайсон Чандлер нар багтжээ.
НБА-н 30 багийн дасгалжуулагчид НБА-н хамгаалалтын нэг, хоёрдугаар багийн тоглогчидод тоглодог байрлалаар нь санал өгдөг юм. Дасгалжуулагчид мэдээж өөрийн багийн тоглогчидод санал өгөх эрхгүй байдаг. Нэгдүгээр багт нэрлэгдсэн бол 2 оноо, хоёрдугаар багт нэрлэгдсэн бол 1 оноо авдаг аж.
НБА-н Хамгаалалтын 1р баг 2010-11 оны улирал
НБА-н Хамгаалалтын 2р баг 2010-11 оны улирал
loading...






Wade, rose 2 yasiin bol.Ug ni ene 2 oroh magadlal ondor l baimaar yumaa.
loading...
hamgaalaltiin 1r bag gejahd yu yarina ve
loading...
zaluusaa ochigdr uy gej bailaa,yag ert toglolt onoodor bolj miami bostong nutagtn hojloo ,king wade 2 –g bi yaj toglohiin helsen shvv dee,vneheer setgel hodolchloo ,bosh hergtei ved onoo avch toog holduullaa,king bogjoo zvvh tsagn irjee hicheeh hergteidee miami heat ,go heat go lebron
loading...
Brondoo bayar hurgey. Onoodor mon bagaa yalaltad hotolloo.
loading...
Miamid saad bolj chadah 1 bag baigaa ni Dallas shuu. buh bairlaldaa jigd…. Gehdee Dallas busiin avraga bolj chadahnuu…..
loading...
hamgaalaltiin bag nerkej bhd yaj Rose bhaw de.
loading...
hamgalaltiin 1eer bag gd naad niitlelee unsh te1 yumu tgeel………
loading...