Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг, Ювентус » Ювентус бариулав

GD Star Rating
loading...

“Ювентус”-ын ирэх жил Аваргуудын лигт орох хүсэл Кьевотэй 2 : 2-оор тэнцсэний дараа найдвар багатай боллоо. Өнгөрсөн шөнө явагдсан Сери А лигийн 36-р тойргийн уг тоглолт олон Ювегийн фенүүдийн урмыг хугалсан байх. Саяхан багтайгаа нэг жилийн гэрээ сунгасан Дель Пьеро торгуулийн цохилтоос гоолдож, дараа нь Матри нэгийг нэмээд 2 : 0-ээр тэд тэргүүлж байсан. Харамсалтай нь энэ ялалт ердөө ганц минутын дотор орвонгоороо эргэлээ.

Кьевогийн Фернандо Урибе 68 дахь минутад  Буффоны алдааг ашиглаж тооны харьцааг ойртуулсан бол ганцхан минутын дараа мөн л өмнөх гоолын адил шонгоос ойж ирсэн бөмбөгийг Женнаро Сардо  нэмэн тэнцээний гоолыг оруулсан юм. Лука Тони 81 дэх минутад тоглолтыг эргүүлэхээр талбайд гарч ирсэн ч багтаа тус хүргэсэнгүй. Ийнхүү Юве 57 оноотой болж 4-р байраас 5 оноо алдаж эхэлээ.

“Хуучин ноёд” энэ жил тэргүүлж байгаад хамгийн олон удаа бариулсан багаар тодорчээ. Өөрөөр хэлбэл 23 тоглолтод тэд хожиж яваад гоол алдан тэнцсэн байх юм. Гэхдээ ямар ч байсан Кьвод талбайдаа хожигдодгүй цувралаа үргэлжлүүллээ. Энэ амжилт дээд лигт 7 тоглолтоор үргэлжилж байгаа.

Сери А лигийн 36-р тойргийн бусад тоглолтууд





5 сарын 9. Турин. Цэнгэлдэх “Олимпико”.
Шүүгч – Андреа Жервасони (Мантуя).
ЮВЕНТУС – КЬЕВО – 2:2 (1:0)
Дель Пьеро, 13-с пенальти (1:0). Матри, 55 (2:0). Урибе, 68 (2:1). Сардо, 69 (2:2).
Ювентус Кьево
Джанлуиджи Буффон Стефано Соррентино
Марко Мотта Марко Андреолли
Андреа Бардзальи Андреа Мантовани
Джорджио Кьеллини Бостьян Цесар
Фабио Гроссо Лука Ригони
Милош Красич, 81 Желсон Фернандес
Альберто Аквилани Кевин Констант, 64
Клаудио Маркизио Боян Йокич, 78
Симоне Пепе Дженнаро Сардо
Алессандро Дель Пьеро Сириль Теро, 40
Алессандро Матри Серджио Пеллисье
Сэлгээ :
Лука Тони, 81 Мариано Больячино, 40
Фернандо Урибе, 64
Давиде Манделли, 78
Шар хуудас :
Клаудио Маркизио, 37 Марко Андреолли, 12
Альберто Аквилани, 53 Лука Ригони, 26
Милош Красич, 72

 

GD Star Rating
loading...
Ювентус бариулав, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Juventus ug n ih sain club bj bilee. Avilgatai holbootoi hergeer dood leage ruu unasnaas hoish oligtoi deeshee garch irsengui.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: