loading...
“Италийн цом”-ын хагас шигшээн хариу тоглолт явагдаж АС Милан тэмцээнээс мултарлаа. Саяхан 18 дахь лигийн түрүүгээ хүртсэн “Хар”-улаанууд” Палермод 2 – 1-ээр дийлдэж дубль хийх боломжоо алдлаа. Эхний тоглолт 2 : 2-оор тэнцээд байсан бөгөөд цуврал тоглолтын дүнгээр 4 : 3-н харьцаатай Палермо финалд шалгарч байна.
Мильяччо 63 дахь минутад тооны харьцааг нээж, 73 дахь минутад Чезаре Бово торгуулийн цохилтоос гоол хийснээр тоглолтын хувь заяа шийдэгдсэн юм. Цаг дуусахаас өмнөхөн Златан нэг гоол хийсэн ч хэтэрхий оройтсон байлаа. Хоёр баг аль аль нь тоглолтыг хүн дутуу дуусгасан бөгөөд 72 дахь минутад Ван Боммель, 75 дахь минутад гоолын эзэн Бово талбайгаас хөөгдсөн юм.
Өнөө шөнө Интер – Рома багууд хэн нь финалд үлдэхээ шийднэ. Хоёр багийн эхний тоглолт Ромагийн талбайд явагдаж 0 : 1-ээр Станковичийэ гоолоор Интер хожил авсан билээ.
loading...




