Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Роналду гоолоор “бороо” оруулж байна

GD Star Rating
loading...

Испаний Ла лигийн 36-р тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур явагдаж байна. Өнгөрсөн шөнө “Реал Мадрид” “Хетафе”-г “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхдээ хүлээж аваад 4 : 0-ээр хожлоо. Мэргэн буучдын жагсаалтыг ганцаар тэргүүлэх болсон Криштиану Роналду хет-трик хийж энэ улирлын зургаа дахь хет-трикээ  хийсэн бол Бензема сэлгээгээр орж ирээд нэг гоолоор багтаа тусалсан.

Роналдугийн гурван гоол “төгс” буюу хоёр хөл, толгойгоороо оруулсан гоолууд байлаа. Өмнө нь Рон Вильяреалын эсрэг “төгс” хет-трик хийж байсан юм.

Харин Бензема сэлгээгээр талбайд орж ирээд 37 секундын дотор эсрэг багийн хаалгыг мялааж нэгэн шинэ амжилт тогтоолоо. Сэлгээгээр орж ирээд хамгийн хурдан гоолдсон тоглогчдын жагсаалтанд  түүний нэр хоёрт бичигдэж байна.

Роналду одоо Ла лигт 36 гоолтой болсон бөгөөд дахин хоёрыг хийхэд л Ла лигийн дээд амжилттай зэрэгцэж очно. Тэрээр өмнөх тойрогт Севильягийн хаалганд мөн покер хийсэн билээ.

Гэхдээ энэ хожил аваргын өрсөлдөөнд үзүүлэх нөлөө тун бага. Өнөө шөнө Барса Левантегийн талбайгаас ганц оноо авахад л аваргын баяраа тэмдэглэж болно.



5 сарын 10. Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”.
Шүүгч – Рамирес Домингес (Кордова).
РЕАЛ МАДРИД – ХЕТАФЕ – 4:0 (1:0)
Криштиану Роналду, 24 (1:0). Криштиану Роналду, 58 (2:0). Бензема, 77 (3:0). Криштиану Роналду, 90-с пенальти (4:0).
Реал Мадрид Хетафе
Адан, 84 Оскар Устари
Альваро Арбелоа Мигель Торрес
Пепе Ката Диас
Рикарду Карвалью Марио
Марсело Мане
Хаби Алонсо Хавьер Арисменди
Лассана Диарра Дерек Боатенг
Криштиану Роналду Даниэль Парехо, 71
Месут Ёзил, 76 Франциско Каскеро, 64
Анхель Ди Мария Адриан Сардинеро, 46
Гонсало Игуаин, 76 Адриан Колунга
Сэлгээ :
Карим Бензема, 76 Николас Мику, 46
Эммануэль Адебайор, 76 Педро Москера, 64
Томас Мехиас, 84 Борха, 71
Шар хуудас :
Рикарду Карвалью, 61 Дерек Боатенг, 68
Лассана Диарра, 82 Мане, 75

***

Жулио Баптиштагийн ачаар доод лиг рүү унах бүсээс холдсон Малага 5 дахь дараалсан ялалтаа энэ тойрогт байгууллаа. Спортингийг 2  : 0-ээр буулган авахад мөн л Баптишта гоолдсон бөгөөд Элисеу үлдсэн нэгийг нь хийсэн. Ийнхүү тэд хүснэгтийн 20-р байраас 10 хүртэл томоохон үсрэлт хийлээ. Хэрвээ экс-Реалын цэрэг Баптишта энэ формоо хадгалж чадвал баг нь эхний 6-д багтах ч боломж байна.

 

GD Star Rating
loading...
Роналду гоолоор "бороо" оруулж байна , 9.9 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. i3 says:

    gz cristiano

    GD Star Rating
    loading...
  2. ronaldo_9 says:

    ingeed Pichichi Ronaldogiinh boldog baijee.

    GD Star Rating
    loading...
  3. RD says:

    Гайхалтай тоглогч. №1 . Сүүлийн үеийн ярилцлага энэ тэрийг нь үзхэд их даруу төлөв зөв хүн болсон байна лээ . МанЮ даа эргэж ирдэг ч болоосой кк.

    GD Star Rating
    loading...
  4. Red Debil says:

    red debil RD gej bichdeg boloo yu xaxaxaxa

    GD Star Rating
    loading...
  5. aimar2

    GD Star Rating
    loading...
  6. archelles says:

    manu bol damjin ongordog l bag shuu dee. holbombogchidiin moroodoliin bag barca reald ochson toglogch yu gej butsahav

    GD Star Rating
    loading...
  7. ts barca says:

    huurhii amitan barcagiin esreg oruulj chadku bolhooroo uur baguudad ochij zagatnaagaa tailj bgaa l ym bnldaa……………

    GD Star Rating
    loading...
  8. Totti says:

    zaza manai zeeleer yavsan zaluu butsaad irhiin bgazde :D

    GD Star Rating
    loading...
  9. ts Barca-d says:

    Erguu tal tumsugtei batsaan mini… Ireh jil ingeed dugaraarai… Barcagiin chin haalgand goal hiisen shdee chi teneg bish bol medej bga bailgui dee… Ireh jilees Real Ulam saijrana teghed Barcatai ene tentsuu uzeh bailgui dee.. Ugaasaa delhiin shildeg 3 bga yum chin sain toglolgui yahav Barca… Gehdee Real ireh jil iluu bh bolno. Ireh ulirald ta nar uuniig medne yahav…hehe… Humuus yagad sain toglogchiig muulaad shees ni goijood bdag bn aa hehe…ih uruvdultei l hun tegdiim daa… sanaa sain bol zaya sain gej ug bdiin shd ee…

    GD Star Rating
    loading...
  10. BAT says:

    sain toglogchiig bitgii muu heleed bga ch ts Barca…. hulihdaj hulihdaj Avarguudiin legt garch irchee… tiim l sain yum bol Messi chin iluu goal hiichih ni yasiin ? sain toglogchildoo gehdee iluu goal hiigeegui l bn shd ee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: