loading...
МХБХ-ны Үндэсний лигийн гуравдугаар тойргийн тоглолт үргэлжилж байна. Эхний хоёр тоглолтдоо 100 хувийн амжилт үзүүлсэн “Хоромхон”, хоёуланд нь тэнцсэн “Хангарьд”-ын хооронд энэ жилийн 10 дахь тоглолт болов. Б.Гансүх, С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Хоромхон”-ыг хөлбөмбөгийн хүрээнийхэн “Хоншоортой баг” хэмээн ярьдаг нь оргүй зүйл биш билээ. Тэд ч үүнийгээ батлах мэт, дээрх тоглолтын шүүгчийн мэдлийн 95 дахь минутад цорын ганц гоолыг хийснээр есөн оноотой болж, лигийн хүснэгтийг тэргүүлж эхлэв. Сэлгээгээр орж ирсэн Н.Наранболд эцсийн хоромд баруун жигүүрээр нэвтэрч бөмбөгөө хоёр хамгаалагчийн дунд байсан Х.Амгаланд уралдуулж өгсөн. “Хангарьд”-ын хамгаалагч нар энэхүү довтолгоог зогсоож чадсангүй, Х.Амгалан дамжуулалтыг хүлээн авч хэн нь гурван оноо авахыг шийдсэн юм. Энэ нь түүний 2011 оны лигийн зургаа дахь гоол билээ. Тэрбээр “ФС Улаанбаатар”-ын хаалганд дубль, “Мазаалай”-д хет-трик хийгээд байсан. Мэргэн буучдын жагсаалтад түүнийг дөрвөн гоолтой Ц.Түмэнжаргал /УБДС/ нэхэж яваа.
Тоглолтын эхний хагаст үзэж харах зүйл цөөн байлаа. Цаг агаар нэлээн хүйтэрсэн нь тамирчдыг ур чадвараа бүрэн гаргахад саад болсон биз. Харин сүүлийн 45 минутад ширүүн өрсөлдөөн өрнөсөн. “Хоромхон” бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан ч “Хангарьд”-ын цөөн хэдэн довтолгоо илүү чанартай болж байв. Энэ өдөр “Хоромхон”-ын хаалгач Б.Мөнхболдыг үүргээ сайн гүйцэтгэснийг тэмдэглэх хэрэгтэй. Түүний хэрэгтэй үед байраа зөвлөх эзлэх мэдрэмж, уран гоё хаалтууд энэ тоглолтын чимэг байв. Талбай дээрх уур амьсгал ч ширүүсч, ерөнхий шүүгч Б.Хаш-Эрдэнэ 64 дэх минутаас хойш үед дөрвөн шар, нэг улаан хуудас өргөсөн билээ. Ингэсээр үндсэн цаг өндөрлөж, шүүгч гурван минут сунгалаа. Хэрвээ шүүгчийн мэдлийн цагт хоёр дахь шар хуудсаа авсан М.Эрдэнэсайхан талбайг эртхэн чөлөөлсөн бол баг нь нэг оноотой харьж болох байсан. Тэрбээр талбайг орхитол багагүй хугацаа өнгөрч, шүүгч энэ хугацааг нь нэмж олгосон. Харин энэ хоромхон хугацаанд “Хоромхон” юу чаддагаа хэрхэн харуулсныг дээр өгүүлсэн.
Харамсалтай ялагдсан “Хангарьд” хоёр оноотойгоо үлдлээ. Эрдэнэтийн баг өнгөрсөн жил аваргалсан бүрэлдэхүүнээ хадгалж чадаагүй нь амжилт уруудах шалтгаан болов. Өдгөө 2010 оны аваргуудаас Д.Баярзориг, Ц.Мөнх-Эрдэнэ нар “Хүлгүүд”-д, А.Эрдэнэбаяр “ФС Улаанбаатар”-т, нигери легионер Огунжоби “Эрчим”-д байгаа. Хэрвээ энэхүү байдлаа эртхэн засахгүй бол плей-оффт шалгарах дөрөвдүгээр байр улам холдсоор байна.
Хоромхон – Хангарьд 1:0
Гоол: Х.Амгалан 90+5
Хоромхон: Б.Мөнхболд, Д.Төрбат, Ц.Дарамбаяр, Г.Амарсанаа, Б.Ганболд, Х.Цэнд-Аюуш, А.Батболд, Б.Ган-Очир, Б.Амартүвшин /Б.Нямдорж 89/, Х.Амгалан, М.Тулга /Н.Наранболд 46/
Хангарьд: Б.Сэр-Од, У.Эрдэнэ-Очир, С.Бадрахзаяа, Л.Батсүх, О.Мөнх-Од, Б.Дашбалжир /М.Эрдэнэсайхан 46/, Паул Ебука, О.Эрдэнэбилэг, Д.Энхтөр, С.Ганхуяг /С.Лувсан 70/, Б.Эрдэнэбаяр
Шүүгч: Б.Хаш-Эрдэнэ
Шар хуудас: А.Батболд 31, Г.Амарсанаа 64, Д.Төрбат 85 – М.Эрдэнэсайхан 75, Д.Энхтөр 77
Улаан хуудас: М.Эрдэнэсайхан 90
loading...





fuck you MFF….tr xash erdene gj shvgc jenken ynxan pzda bnaleee…..mongolin xulbumbugin xolboo vnxer erdenetin esreg bdin bnlee…tr togloltnos shud ajiglagdsan….arai c de….dunguj xugjjij ingej neg baga dosho xiged bxin bol yaj xulbumbug xugjnuuu….XARAAL IDSEN MONGOLIN XULBUMBUGIN XOLBOO MUU GICIINVVD….YNXAN XASHERDENE
loading...
horomd bayr hurgei gaihaltai! ene deed talin sda zlaache ergumu
loading...
jjj getsen t1 yumuu but usan t1 yumuu? aimag bolgon yadaj neg bagtai bolood tamirchdaa dorvitoihon shig tsalinjuulaad irvel ug n neg uyee boduul ovoo l bolood bndaa
loading...
hamgiin ehend bichsen terend teneg gedeg vg goydohiin bishvv. tenegvvdiin zaya gomdono. uur vgeer helee. JJJ gechwel bolno. vvnees hoish teneg gehed bagadah tenegvvdiig JJJ shig gej bnaa gej.
loading...
horomhon honshoortoi kk amjilt.. odoo erchimiig duusga haha
loading...
goyo niitlel bichij olon niited medee hvrgej bga nanjidad bayarlalaa! ushuu goyo medee zuragnuud hvrgeerei! khoromkhon bagniiinhand amjilt ene ercheere bgarai!
loading...
horomhon hoorhon yumaa ghdee anduudaa talbai dr uulzay
loading...
http://www.facebook.com/MGLBarcelona
loading...
shuugch buruu shuuhee bolimoor yum ulaan tsain horomhonii tald shuuj bna lee….. ulaan tsain degeedeed unagaaj bhad 5 nomert shar kart uguhgui hangardid kart ugdug n ymar uchirtai yum be. tertee tergui shuugchtein hojood garnaa.. hangaridad amjilt…avarga bag avargaaraa l bdag yum
loading...
JJJ yum uu daa ter tenegiin zayag gomdoogch nuhur chi yag Erdentiih bhaa ter JJJ Erdented JJJ nuud ih baidag yum bn daa hairan saihan mongoliin maan neg hot yagaad iim olon JJJ tei bolchihvoo ene yunaas bolov oo
loading...
t1 jjj-d yuga ch helhevdee haha yum oilgohkui durak..tsonhiihoon daraagiin togloltuudin medeelelee oruulaachee yu bolsiin boloo udur bolgon toglolt yavagdaj bga gee zdee ajiltai bolhoor ochij uzej chadkui medeelelees hotsrood bnaa hurdan medeegee oruularai ok
loading...
XANGARID sn bag sht.magadgv xolboo oron nutgin gdg utgar xangaridin esreg bdin boluu.nmg law tr togloltig vzej bxad shuugch yaltchgu nileen xdn udaa mash tom alda gargasan…ulaan kart ntr bol arai l blee.
loading...
tgd horomhon muu bag bolj taarjiinuu hutsna biz
loading...