loading...
Хорватын Порец хотноо тавдугаар сарын 2-7-нд болсон байт харвааны Дэлхийн цомд манай тамирчид оролцож, холимог харваанд 24 баг өрсөлдсөнөөс ОУХМ Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар ОХУ-ын харваачдыг141:132-оор ялж, дараа нь Польшийн багт 135:138-аар дийлдсэнээр наймдугаар байр эзэллээ.
ОУХМ Ж.Гантөгс 30 м-т 352, 50 м-т 330, Б.Урантунгалаг дөрвөн зайн нийлбэр 1309 онож, улсын дээд амжилтыг тус тус шинэчлэн тогтоосон байна. Ийнхүү 1992 онд ОУХМ Ж.Отгоны тогтоосон улсын дээд амжилт (1304 оноо) 19 жилийн дараа эвдэгдлээ.
loading...



