Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Занеттигийн 1000 дахь тоглолт, Интер цомын финалд

GD Star Rating
loading...

“Интер” Италийн цомын аваргын төлөө “Палермо“-той өрсөлдөхөөр боллоо. Хагас шигшээд тэд цомын тэмцээнд “зоолттой” таардаг Роматай тоглосон юм. Өнгөрсөн жилийн аваргууд эхний тоглолтыг Станковичийн нэг гоолоор тэргүүлээд байсан.

Харин өнгөрсөн шөнө явагдсан хариу тулаанд 1 : 1-ээр тэнцэж шигшээ тоглолтонд шалгарч байна. Самуель Это’о 58′ дахь минутад тооны харьцааг нээж энэ улирлын 34 дэх гоолоо орууллаа. 1997/98 онд Роналдо ч Интерт ийм олон гоол оруулж байгаагүй.

Марко Боррьело цаг дуусахаас өмнөхөн тэнцээний гоол оруулсан ч хэтэрхий оройтсон байлаа. Интерийн домог Хавьер Занетти мэргэжлийн хөлбөмбөгт 1000 дахь тоглолтоо хийж багтайгаа хамт баяраа тэмдэглэлээ. Интерийн өмсгөлтэй тэрээр 749 удаа талбайд гарчээ.

5 сарын 29-нд Интер – Палермогийн шигшээ тоглолт Ромагийн “Олимпико” цэнгэлдэхэд явагдана.  Интер сүүлийн долоон жилд зургаа дахь удаагаа Италийн цомын финалд үлдэж байна.

GD Star Rating
loading...
Занеттигийн 1000 дахь тоглолт, Интер цомын финалд, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Nice shu!

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    inter turuuleesee .

    GD Star Rating
    loading...
  3. Gombo says:

    Palermo Champion boloosoi!

    GD Star Rating
    loading...
  4. AC milan says:

    Palermo suuliin uyd mash sain bgaa AC Milaniig uneheer hojino gesen itgeltei togolson tuugeeree ch bolson Palermo barag Interiig husah baihaa…………………….AC milan maani 18 dahi serie A avarga bolson avah ch tsag ni bolsiin Odoo ireh ulirlaas sain toglogch avaad huchtei bureldhuuntei ushuu sain togloh ni garstaagui Champions leagt duulian tarina harjil bgaarai…………

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: