Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » “Майами” дөрөв дэх удаагаа бүсийн финалд

GD Star Rating
loading...

“Их гурвал”-ын ээлжит нэгэн шилдэг тоглолт “Майами Хит”-ийг Дорнод бүсийн финалд тоглох түлхүүр боллоо. “Бостон Селтикс”-тэй хийсэн цуврал тоглолтуудад Леброн Жэймс, Дуэйн Уэйд ээлжлэн багийнхаа лидерээр бичигдэж байсан. Харин шийдвэрлэх 5 дахь тоглолтонд Уэйд 34 оноогоор багаа тэргүүлж, Леброн түүнээс ганц онооны дутуу 33-г цуглууллаа.

Эдгээр шилдэг залуусынхаа ачаар “Хит” 97-87-оор ялалт байгуулж цувралыг 4 : 1-ээр тэргүүллээ. Бүсийн финалд “Чикаго”, “Атланта”-гийн аль нэг нь тэднийг хүлээж байгаа. Тэд 23 жилийн түүхэндээ 4 дэх удаагаа бүсийн финалд шалгарч байна. Хамгийн сүүлд 2006 онд түрүүлдэг жилээ “Детройт”-той энэ шатанд өрсөлдөж 4 : 2-оор ялж байлаа.

“Майами” тоглолтын 4-р үеийн сүүлээр 87-81 харьцаатай ялагдаж явлаа. Гэвч Леброн Жэймсийн идэвхитэй тоглолтын ачаар 16 оноо дараалан авч нэгийг ч алдаагүй.

“Селтикс”-ээс Рэй Аллен 18 оноо, KG 15 оноо авсан. Гэхдээ шийдвэрлэх сүүлийн үед тэд багтаа тус болж чадаагүй.  Ражон Рондо, Жермайн О’Нил хоёулаа нуруундаа бэртэл авч талбайг орхисон учраас тэдэнд нэмэлт хүч дутагдсан нь тодорхой. Рондо гурав дахь тоглолтод мөрөө бэртээсэн ч шүд зуун тоглосоор өдий хүрсэн. Гэвч дахин бэртэл гэмтэл түүний замд саад болсон. 2-р үед Жэймс Жонстой мөргөлдөж бэртэл авсан тэрээр энэ тоглолтыг 6 оноотой дуусгалаа.

Стат : “Хит”-ийнИх гурвалбагийнхаа 97 онооны 81-г цуглуулсан. Мөн 4-р үед “Хит”-ийн авсан 26 онооны 23 тэдэнд харьяалагдана. Үүнтэй харьцуулахад “Бостон”-ы гурвал Гарнетт, Пирс, Аллен нийлээд 45 оноогоор л багтаа тус хүргэжээ.

“Селтикс”-ийн дасгалжуулагч Док Риверс Уэйд болон Леброны талаар “Тэдгээр залуус аймшигтай байлаа. Шидээд л, оруулаад л , хамгаалааад л үнэхээр зогсоох боломж байсангүй”

GD Star Rating
loading...
"Майами" дөрөв дэх удаагаа бүсийн финалд, 9.6 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. LBJ says:

    MINI BYTSHAN CH GESEN MOROODOL BIELLEE ,VNEHER BOLDOG BOL BI LEBROND BOGJ OGMOOR BN ,VNEHEER BI LBJ -G INGEJ TOGLON GEJ HELJ BICHIJ BSN SH VV ,

    GD Star Rating
    loading...
  2. Boldgerel says:

    Go HEAT Go!The Job is not finished!

    GD Star Rating
    loading...
  3. telmuun says:

    rondo tohoindoo bish zuun muruu multalsan gj sonsson tsuvarliin 3 dah toglolton deer bilu de

    GD Star Rating
    loading...
  4. BZzS says:

    unudriin blockud isto goi bsn.

    GD Star Rating
    loading...
  5. arsenal fan says:

    LeBron denduu yma!! neere

    GD Star Rating
    loading...
  6. MeLo says:

    Lebron james aguu shude yag odoo tuuniig zogsooh bag bhku avarga tsol mash oirhon bolloo | choidog muriiga aldlaa shu zaluu min |

    GD Star Rating
    loading...
  7. Lebron james aguu shude yag odoo tuuniig zogsooh bag bhku avarga tsol mash oirhon bolloo | choidog muriiga aldlaa shu zaluu min |

    GD Star Rating
    loading...
  8. gacalt says:

    gaihamshigtai aa, Obama turuu jil “ene bagt zugeer jaahan hamtdaa baih hugacaa heregtei ta nar harj l bai” gej helsen ni bielej bn daaa

    GD Star Rating
    loading...
  9. Зивдаа Финалд Далласд шаалгуулна дөө

    GD Star Rating
    loading...
  10. sss says:

    lebron ch aguu uym aa.. togloltiig suuliin 2 minutad 10 onoog gantsaaraa avaad shiidlee de gej..uneheer super bailaa..wade ch mun sain bailaa. chigago ch bostonii hajuud turshlaga geed baih uym baihgui de.. rose deer l tulguurlasan bag..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: