Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт » Надаас болоод нам засаг Ж.Сэржбүдээгийн хөдөлмөрийг үнэлээгүйд харамсдаг

GD Star Rating
loading...

НЭРИЙН ХУУДАС:
1951 онд Москва хотноо төрсөн, туулай жилтэй. Улаанбаатар хотын 17 дугаар дунд сургууль, Хилийн цэргийн дээд сургуулиудыг тус тус дүүргэсэн. Хуульч мэргэжилтэй. 1965 оноос мото спортоор хичээллэж эхэлжээ. Бартаат болон мөсөн замын хот, улс, спартакиадын олон удаагийн аварга. Техник спортын анхны Олон улсын хэмжээний мастер цолтон. Ам бүл тав. Эхнэр О.Сарангэрэл, охин Мөнхчимэг, Мөнх-Сарнай, хүү Мөнхболд нарын хамт Орхон аймгийн Эрдэнэт хотноо ажиллаж, амьдарч байна. БХТНийн тэргүүний ажилтан, БТС-ын хүндэт тэмдэг, МҮОХ-ны “Олимпийн алдар” одон, ойн медалиудаар шагнагдсан.

Монголын Авто машин, мотоциклийн спортын холбоо жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригт мотоцикльчдийнхээ өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Ойн босгон дээр манай сурвалжлагч ОУХМ Жадамбаа гийн Очирсүхтэй уулзаж ярилцсан юм.

-Эр зориг, авхаалж самбаа, техник, ур чадвар сорьсон мотоциклийн спорт той нөхөрлөж явсан он жи лүү- дийнхээ дурсамжийг сөхвөл сонирхолтой байх болов уу?

-1959 онд нийслэлийн ойролцоох Богинын аманд Монгол Хятадын мотоцикльчдын бартаат замын уралдаан болсон юм. Тэрхүү уралдааныг аавтайгаа хамт үзсэн цагаас хойш техник спортыг сонирхох болсон. 1965 оноос мото спортоор хичээллэж эхэлсэн дээ. Наймдугаар ангид байхдаа улсын шигшээ багт багтаж, 550 төгрөгийн цалинтай тамирчин болж аав ээжийгээ баярлуулж билээ. Цэрэгт татагдаж Дорноговь аймгийн Улаан-Уул сумын хилийн цэргийн 0129-р тусгай салаанд хилийн тагнуулч, мотоцикльчноор алба хаасан. Тэндээсээ Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж, 1976 онд хуульч мэргэжлээр дүүргэсэн.

Эцгийн маань төрсөн эцэг Гадаад явдлын яамны анхны сайдаар ажиллаж байсан Дорлигжав хэмээх хүн. Хүүгээ боловсролтой хүн болгох зорилгоор хилийн цэргийн мэргэжил эзэмшүүлсэн гэдэг. Миний эцэг Жадамбаа ЗХУ, БНАСАУ-ын ЭСЯ-нд зөвл өхөөр ажиллаж байхдаа чөлөөт цагаараа техник сонирхон оролд дог байсан нь биднийг уруу татаж, нэг л мэдэхэд би мото спортоор шамдан хичээллэх болсон хэрэг. Анхны дасгалжуулагч маань Зөвлөлтийн мэргэжилтэн-дасгал жуулагч А.Н.Авдарханов гэж хүн байсан

. -Хэдий цөөн жил хичээллэсэн ч та бахархмаар амжилт үзүүлжээ?

-Анхны амжилтаа 1966 онд үзүүлж, бартаат замын улсын аварга шалгаруулах тэмцээний 125 шоо см-ийн багтаамжтай мотоцильчдийн урал даанд хүрэл медаль хүртэж байсан. Тэрхүү ангилалд Н.Элбэг, С.Ойдов, С.Лхам, Н.Тү- мэн насан нарын шилдгүүд өрс өлдөхөд Н.Элбэг түрүүлж, С.Ойдов мөнгөн медаль хүртэж байсансан. Жилийн дараа зохиогдсон Бүх ард түмний IV спартакиадын мотоциклийн мөсөн замын уралдааны 175 сс ангилалд С.Цогбадрах түрүүлж, Ч.Очирхуяг удаалан, би гуравдугаар байр эзэлж байлаа. Миний бие хотын спартакиадын мото спортын мөсөн замын авар гаар тав, бартаат замын авар гаар дөрвөн удаа шалгарч байсны дээр дээрх хоёр төрлөөр Техник спортын анхдугаар спартакиадад аваргалж байсан удаатай.

-Таныг тухайн үеийн шилдэг тамирчин Ж.Сэржбүдээг ялсан анхны аварга хэмээн өргөмжилдөг юм билээ?

-“Зууны манлай” ОУХМ Ж.Сэржбүдээ 1960-70-аад онуу дад Монголдоо төдийгүй хилийн чанадад ч спортын амжил тааараа гайхагдаж явсан тамирчин. Улс хувьсгалын 50 жилийн ойгоор түүний өмнө орж, хүчтэй өрсөлдөгч нь болж явснаараа бахархдаг. Хэрвээ Ж.Сэржбүдээ тэр тэмцээнд түрүүлсэн бол онцгой амжилтын эзэн болох учиртай байсан юм билээ. Харамсалтай нь нам засаг тэр тэмцээний амжилтаас болж, түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлээгүй гэж ярихыг сонссон. Ж.Сэржбүдээ маань амьд сэрүүн ахуйдаа надад гомдож явсан байх даа гэж бодохоор өр эмтэрдэг юм. Спортод нэг нь ялж, нөгөө нь ялагддаг жамтай хойно.

-Хилийн чанадад хэрхэн хурд сорьж явснаа ярихгүй юу?

-Олон улсын чанартай тэмцээн уралдаанд бусдыгаа бодвол харьцангүй цөөхөн оролцсон юм байна шүү. 1968 онд Львов хотноо зохиогдсон ах дүү армиудын мотоциклийн бартаат замын уралдаанд С.Ойдов, Ж.Сэржбүдээ, Д.Дашдорж на рынхаа хамт улсаа төлөөлөн оролцож, багаараа тавдугаар байр эзэлж явлаа. Тэр жил Закаменскт зохиогдсон бартаат замын олон улсын урал даанд тухайн үеийн дэлхийн шилдгүүд бараг бүгд л оролцсон юм. Тус тэмцээнд ма най улсын тамирчин ОУХМ З.Батцэнгэл түрүүлж, дэлхийн дөрвөн удаагийн аварга ЗХУ-ын В.И.Нищенко мөнгө, миний бие хүрэл медаль хүртсэн түүхтэй. Мөн Буриад, Эрхүүгийн мөсөн замын уралдаж явлаа. Тухайн үед төр засаг техник спортын төрлүүдийг багагүй дэмжиж, тусалж байсныг хэлэх хэрэгтэй. Даанч тамирчдаа хилийн чанадад тун цөөхөн явуулдаг байж.

-Таныг ардын хувьсгалын түүхт ойн наадмын нээлтийн ёслолын тугийг мандуулсан гэлцдэг?

-1971 он л доо. Ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойн баяр наадмын нээлтийн ёслолд шилдэг тамирчидтай хамт төрийн далбаагаа Төв цэн гэлдэх хүрээлэнд өргөн ман дуулсан юм. Ж.Мөнхбат, Х.Баян мөнх, шинэхэн гавъяат Ц.Шоовдор, Ч.Дамдиншарав, хөн гөн атлетикийн дундын зайн шилдэг гүйгч Л.Алдааныш нартай хамт тэрхүү хүндтэй үүргийг хүлээсэн азтан болж явснаараа бахархан явдаг юм даа. Бас 1984-89 онд Сэлэнгэ аймгийн БХТН-ийн Төв зөвлөлд ажиллаж байхдаа техник спортын таван төрлийн секц дугуйланг ажиллуулж, 1986 онд МАХН-ын XIX их хуралд зориулж Гүн нуурт шүхрээр анхны усны буултыг хийх ажлыг Хадбаатарын хамт зохион байгуулж явснаа дурсмаар байна. Шүхэрчин Төртогтох, Чинзориг, Ганбат нар маань тэр түүхэн буултыг чадварлаг хийсэнсэн.

-Таны бэлтгэж дасгалжуул сан гарын шавь гэвэл?…

-Тоймтойгоос нь нэрлэвэл ОУХМ Ш.Эрдэнэбилэг, Б.Гантул га нар байна. Мөн буудлагын Хүрэлбаатар зэрэг мастерууд миний удирдлага дор хичээллэж байсан. Аймгийн радио спортын багийг бүрдүүлж, улсад гуравт орж байсан удаатай. Улсын баатрууд оролцсон “Дайчин алдрын замаар” аяллыг “Москвич 408” суудлын машин хөлөглөн Улаан-Үд Улаанбаатарын хооронд зохион байгуулж байлаа.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-МАМСХ-ноос жил бүр мотоцикльчдийнхээ өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болсонд талархаж байна. Холбоо маань баг тамирчдаа бүх талаар нь дэмждэгт баярлаж явдгаа илэрхийлье. Миний спортын ам жилтыг үнэлж мото спортын ОУХМ хэмээх эрхэм алдрыг хүр тээсэн БТСГ, холбооныхоо удирдлагад баярлаж байгаагаа идэрхийлье. Хэдийгээр тэтгэ вэрт байгаа ч мото спортынхоо хөгжлийн үйлсэд чадах чинээ гээрээ тус дэмээ хүргэнэ гэдгээ амлая.

Д.ГЭНЭЭ

GD Star Rating
loading...
Надаас болоод нам засаг Ж.Сэржбүдээгийн хөдөлмөрийг үнэлээгүйд харамсдаг, 7.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: