Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Д.Эрдэнэбилэг тэргүүлэгчдийн эгнээнд

GD Star Rating
loading...

Голландын Эммелорд, Урк хотноо болж буй даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Ази тивийн дөрвөн удаагийн аварга Дөлийн Эрдэнэбилэг оролцож байгаа билээ.

Манай тамирчин эхний гурван тавилдаа 2011 оны Пан Америкийн аварга, Бразилийн их мастер Аллан Силваг хожиж, дэлхийн аварга цолыг эзэмшигч ОХУ-ын Александр Шварцман, өнгөрсөн жилийн Европын аваргын мөнгөн медальт Муродулло Амриллоев нартай эвийн гэрээ байгуулаад байсан юм. Тэгвэл уржигдар болсон дөрөв дэх өрөгт тэрбээр Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны гроссмейстер Алишер Артыковыг буулган авсан байна.

Ийнхүү Д.Эрдэнэбилэг дэлхийн дөрвөн удаагийн аварга Александр Георгиев (ОХУ), 2011 оны залуучуудын дэлхийн аварга Роел Бумстра (Голланд) нарын хамт тэмцээнийг 6.0 оноотой хошуучилж явна.

GD Star Rating
loading...
Д.Эрдэнэбилэг тэргүүлэгчдийн эгнээнд, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: