loading...

Оросууд өөрсдийн мөнхийн өрсөлдөгч Канадыг 1:2 буулган авлаа.
Словакийн Братислав болон Кошице хотуудад зохиогдож буй 75 дахь удаагын шайбтай хоккейн ДАШТ-д оросуудын сүүлийн дөрөвт шалгаран үлдлээ. Гэхдээ тэд тэмцээний гараагаа тийм ч сайн эхлүүлээгүй юм. Германы шигшээд хожигдож , олон тоглолтонд сэтгэл гонсоймоор үзүүлэлттэй байсан. Харин өчигдөр тэд хоккейн хорхойтнуудын хамгийн ихээр хүсэн хүлээдэг Канад-Оросуудын хооронд явагддаг гал авалцсан тулаанд ялалт байгуулж чадав. Ингэснээр Оросууд Канадыг сүүлийн гурван жилд 4 дэх удаагаа хожиж байна.
Оросууд тоглолт эхлээд л Канадуудад бэлэг барив. Ковальчукийн хамгаалалт түүнийг 2 минутын торгуулийн банзанд суулгахад хүргэсэн юм. Анхны хүн дутуу 2 минутыг дажгүй давж чадлаа. Тоглогчдийн тоо тав тавийн харьцаатай болсон хэдий ч Канадууд оросын хаалганд шуурга мэт довтолж байв. Өгөө аваатай харилцан довтолгооноос хэн ч гоол оруулж чадалгүй явсаар байлаа. Канадын довтлогч Спецца (25:32) тоглолтын салхийг хагалав. Үүний дараахан оросууд тоог тэнцүүлэх боломж гарсан ч гүйцээж чадсангүй. Оросууд хүнээр илүү үедээ айлын хэсэгт сайн тоглож байлаа. Гагцхүү Канадын хаалганд гоол орох дургүй байв. 49 дэхь минутад Кайгородов гайхалтай цохилтоор тоог тэнцүүлэв. Үүнээс дөнгөж 3 минутын дараа довтлогч Илья Ковальчук оросуудын ялалтын гоолыг оруулав. Энэ бол яг гурван жилийн өмнө Квебекийн финалд хожилын гоол оруулсантай адил байлаа. Магадгүй, Илья Ковальчук Канадын дасгалжуулагч Хичкокийн хар дарсан зүүд болох буй заа. Тэр Канадын эсрэг тоглолтонд тэмцээний эхний гоолоо оруулсан нь энэ юм. Дасгалжуулагч Быков ч Ковальчукийг дэмий нөөгөөгүй ажээ. Тэр чухал тоглолтонд “орос баавгайг” сэрээсэнээр “Агч модны навч”-тангуудыг булшилав.
КАНАДА – ОХУ – 1:2 (0:0, 1:0, 0:2)
Гоол: Спецца (Пьетранжело), 25:32 (1:0). Кайгородов 49:07 (1:1). Ковальчук (Радулов, Калинин), 52:19 (1:2).
Канад: Бернье (59:00). Бернс – Фанеф, Нейл – Спецца – Нэш. Мето – Шенн, Клаттербак – Зэйджак – Лэдд. Пьетранджело – Колайаково, Эберле – Дюшен – Кейн. Стюарт – Таварес – Скиннер. Граньяни, Верметт.
ОХУ: Барулин. Атюшов – Тютин, Радулов – Терещенко – Ковальчук. Никулин – Емелин, Морозов – Зиновьев – Зарипов. Корнеев – Калинин, Афиногенов – Горовиков – Овечкин, Кулемин – Кайгородов – Артюхин. Куликов.
Торгууль: 12 – 10.
Давуу байдал : 5 (0) – 6 (0).
Цохилт: 37 (17+10+10) – 20 (6+10+4).
Шүүгчид: Курманн (Швейцария), Ларкинг (Швеция).
Өнөөдөр. 1/2 финал: Чех – Швед , ОХУ – Финлянд тоглолтууд явагдана.
loading...



