Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Ливерпуль » “Хаан” Кенни Энфилдэд үлдэнэ

GD Star Rating
loading...

“Ливерпуль” Кенни Далглиштэй 3 жилийн гэрээ байгууллаа. Өнгөрсөн нэг сард Рой Хожсоны орыг залгаж түр хугацааны гэрээгээр ажиллаж байсан тэрээр ийнхүү “жинхэлж” албан ёсны менежер боллоо. Түүнийг 1 сард ажлаа авахад баг нь хүснэгтийн 12-р байранд бичигдэж байсан. Харин 5 сарын хугацаанд “Хаан” Кенни багийн тоглолтыг өөрчилж, сэтгэлзүйг өргөж чадсаны ачаар өдгөө Европын лигийн эрхтэй 5-р байранд бичигдэж байна. Улирлын хоёрдугаар хагаст зөвхөн “Челси” л “Улаанууд”-аас өндөр оноо цуглуулсан нь түүний ажлын чанарыг илтгэнэ.

Клубын албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа Кенни Анх энэ ажлыг авахдаа би хэлж байсан даа. Зөвхөн энэ багийн нэг хэсэг болж улирлын үлдсэн хагаст удирдах болсон доо хязгааргүй баяртай байна. Өөр их зүйл хүлээхгүй байна гэж байсан. Харин одоо багийн удирдлагууд миний хөдөлмөрийг үнэлж илүү удаан хугацаагаар үлдээхээр шийдэж. Надад энэ боломжыг олгоход гайхалтай тоглож, хичээл зүтгэл гаргасан тоглогч нарын оролцоо маш их. Тэдэндээ ч их баярлалаа” гэжээ.

Ливерпулийн эзэн Жон Хэнри энэ долоо хоногт Англид ирж гэрээний сүүлийн асуудлуудыг хэлэлцэнэ. Кеннигийн туслах Стив Кларк ч мөн гурван жилийн гэрээ байгуулж байгаа.

 

GD Star Rating
loading...
"Хаан" Кенни Энфилдэд үлдэнэ, 8.6 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Benjamin says:

    Like!

    GD Star Rating
    loading...
  2. MDL says:

    копуудад баяр хүргэю

    GD Star Rating
    loading...
  3. hERERA says:

    Dalglish mash sain, bi Liverpool iin fan baigaadaa urgelj bayartai bdg, hamgyn mya uyedee ch bid 1aaraa alhdaggui :) )

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: