Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » “Чикаго” “Майами”-тэй тулна

GD Star Rating
loading...

“Чикаго Буллз” “Атланта Хокс”-ыг 4–2-оор буулган авч Дорнод бүсийн финалд шалгарлаа. Пүрэв гаригийн шөнө явагдсан цувралын 6 дахь тоглолтонд Карлос Бузер багийн лидерийн үүргийг гүйцэтгэж 23 оноо, 10 самбар авснаар “Буллз” 93-73-гоор хожил авсан. Харин MVP  Деррик Роуз дэмжигчийн үүрэгтэй тоглож 19 оноо, 4 самбар, 12 дамжуулалт өгчээ.  Тэрээр эхний таван тоглолтонд дунджаар 27.4 шидэлт хийж байсан юм.

Роуз Бидний хамгаалалт их сайн байлаа. Ийм хол явж чадсан нь үнэхээр том амжилт. Ирэх цувралын тухайд Хит маш сайн дамжуулж, шидэлт ч өндөр хувьтай баг. Үнэхээр гайхалтай тулаан болно байх. Манайхыг боломж бага гэж үзэж байгаа бол хүлээн зөвшөөрнө. Гэхдээ юу болохыг хэн мэдэх билээ дээ”

Бузер

Нэгэнт давуу байдлыг үүсгээд байсан учраас “Буллз” энэ тулаанд хамгаалалтыг чанга хийж өрсөлдөгчдөө 36.5 хувьтай шидэх боломж л олгосон. “Атланта” нийт 74 шидэлт хийснээс ердөө 24 нь л цагирагт оржээ. Мөн 11 холын зайн шидэлтээс ганц нь л оноо болжээ. Харин “Буллз” өөрсдөө 53.2 хувьтай шидэж 77-гоос 41-г оноо болгосон юм.

Жое Жонсон 19 оноогоор Атлантаг тэргүүлсэн бөгөөд Смит 18 оноо цуглуулжээ. Гэхдээ эдгээр тоглогчид маш олон шидэлтээ алдаж байж энэ оноонд хүрсэн гэдгийг сануулах хэрэгтэй.

Жое ЖонсонБузер энэ цувралын хамгийн шилдэг тоглолтоо үзүүллээ. Уг нь тэрнийг барих тал дээр бид төлөвлөгөө боловсруулсан байсан юм. Харин Роуз ар талд их төвөг удлаа. Бузер өнөөдөр ямар ч олон үсэрчихэвдээ”

Стат : “Буллз”-ын гарааны тоглогчид эсрэг багийнхаа гарааг 57-29 оноогоор илүүрхжээ. Бузер, Луол Денг, Хоаким Ноагийн хослон тоглолт энэ үдэш гайхалтай байлаа.

 

GD Star Rating
loading...
"Чикаго" "Майами"-тэй тулна, 7.5 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. MVP D.Rose vnexer sn blaa….Jordan axin vrgeljlel garc irj bgag ta bvxen tasha tunxaglnuu ntr xexe

    GD Star Rating
    loading...
  2. Kings says:

    Улиралд энэ 2 хоорондоо тоглохдоо яаж байсан юм бол?.

    GD Star Rating
    loading...
  3. erka says:

    bulls iluurhej bsan sanagdana odoo bol miami neg tsul bolj chadsan gedgiig sanah heregtei

    GD Star Rating
    loading...
  4. james says:

    Chicago Bulls is good team.BUT MIAMI HEAT is GOD TEAM.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: