loading...
Хоккейн ДАШТ хамгийн чухал үедээ ирээд байна. Одоо хэсгийн тоглолтоос шалгарсан шилдэг найман багийн тулаан үргэлжилж байгаа бөгөөд энд хожигдсон нь медальгүй хоцрох юм. Дунд шөвгийн эхний тулаан хоккейн хоёр хүчирхэг гүрэн болох Чех, Америкийн хооронд болсон. Өнгөрсөн жилийн аварга Чехийн шигшээ тав дараалан ялсан амжилтаар шөвгийн наймд итгэл төгс шалгарсан бол америкчууд ялагдлын гашууныг гурван ч удаа амссаны балгаар хэсгээсээ дөрвөөр шалгарсан юм.
Тиймээс энэ тулааны гол фаворитаар Чех тооцогдож байв. Бодит байдал дээр ч олны таамаг зөрсөнгүй, чехүүд 4:0-ээр хүчтэй өрсөлдөгчөө хожиж, их шөвөгт үлдэв. Сүүлийн хэдэн жил Чехийн хоккейн өнгө төрхийг тодорхойлж буй Яромир Ягр энэ өдөр америкчуудын хаалгыг гурван шайбаар мялааж, тоглолтын гол баатраар тодорсон. Дунд шөвгийн нөгөө тоглолтод Шведийн шигшээ Германыг 5:2-оор итгэлтэй хожиж, шилдэг дөрөвт шалгарсан хоёр дахь баг боллоо. Германчууд тоглолт эхлээд 20-иодхон секунд өнгөрч байхад гоол алдсан ч удалгүй тоог тэнцүүлж, өнгөлөг явсан.
Гэвч үүнээс хойш Шведийн шуурган довтолгоог тэсвэрлэж чадалгүй байсаар тэмцээнээс хасагдсан юм. Өчигдөр шөвгийн наймын нөгөө хоёр тоглолт болсон. Дээрх хос тоглолтоос мөнхийн өрсөлдөгчид болох Орос-Канадын тулаан олны анхаарлыг илүүтэй татаж байгаа нь тодорхой. Оросууд сүүлийн гурван ДАШТ дараалан Канадыг хожсон амжилттай. Гэхдээ канадчууд ноднин олимпийн наадамд оросуудыг хожиж, хариугаа авсан билээ. Нөгөө талд нь Финланд-Норвегийн шигшээ багууд өрсөлдсөн юм.
loading...




Оросууд Канадыг 2:1 хожсон. Финчүүд Норвегийг хожоод Оростой тоглохоор болсон
loading...
Оросууд бүр хэсгээсээ 4-р гараад 1-ээр гарсан Канадыг мултчлаа шүү. Яван чангарч байнаа
loading...