loading...
Зак Рэндольф “Мемфис”-ийг хасагдах аюулаас дахин нэг удаа аварлаа. “13-ний баасан” гаригийн үдэш явагдсан “Оклхамома” – “Мемфис”-ийн цувралын зургаа дахь тоглолтонд тэрээр 30 оноо, 13 самбар авч баг нь 95-83-ээр ялалт байгууллаа. Ийнхүү хоёр багийн хувь заяа 7 дахь тоглолтонд шийдэгдэх болж байна.
“Мемфис” хасагдах аюулд орсон үедээ хэзээ ч хожиж байгаагүй. Гэхдээ тэр бүхэн тэртээ 2004-2006 онуудад болоод өнгөрсөн явдал. Харин энэ жил тэд наймаар гарсан багийн хувьд хэтэрхий өндөр оргилд хүрээд байна. Магадгүй үүгээр тэдний гайхамшиг дуусахгүй ч байж мэднэ. 1994 онд “Денвер” 8-аар гарч ирээд зургаан хожил авч байсан. Харин “Мемфис” үүнийг давж гарах нь.
Ням гаригт “Oklahoma City Arena”-д бүх зүйл шийдэгдэнэ.
О.Жэй Майо Сэм Яангийн байрлалд гарч 16 оноо авсан. Майк Конлэй 11 оноо, 12 дамжуулалт, Тони Аллен 10 оноо нэмжээ. “Мемфис” плэй-оффт талбайдаа 5-1 гэсэн сайн үзүүлэлттэй явж байна. Тэд энэ тоглолтогд өрсөлдөгчөө хоёрдугаар хагаст 51-29 оноогоор илүүрхсэн бол будагтай талбайд 46-38 байлаа.
“Тандер”-ээс Рассел Уэстрбрук 27 оноо авч багаа тэргүүллээ. Жэймс Харден 14 авсан бол Кевин Дюрант плэй-оффын хамгийн бага оноо буюу 11 -г авчээ.Тэрээр эхний үе дуусахаас 7:37 минутын өмнө хоёр дахь довтолгооны алдаагаа авч сэлгээнд суусан. Баттьер түүнийг маш сайн хамгаалж байсан ба хоёрдугаар үед 10-аас нэгийг л хийжээ.
loading...




