loading...
Манчестер Юнайтед Английн дээд лигийн рекорд 19 дэх түрүүгээ албан ёсоор өөрсдийн болголоо. Блэкберний талбайд хийсэн 37-р тойргийн тоглолтонд тэд 1 : 1-ээр тэнцэж 77 оноотой болсноор тоон үзүүлэлтээр баригдах боломжгүй болж байна.
Бретт Эмертон 20 дахь минутад Юнайтедийн хаалганд гоолдож тэдний “парти”-г түр хойшлуулсан. Гэхдээ 73 дахь минутад авсан маргаантай торгуулийн цохилтыг Уэйн Рүүни чулуу болгон багтаа хэрэгтэй байсан нэг оноог авчирлаа.
Ийнхүү “Улаан чөтгөрүүд” домогт Сер Алекс Фергусоны удирдлага дор 12 дахь лигийн түрүүгээ хүртэж байгаа бөгөөд Английн дээд лигт хамгийн олон магнайлсан баг боллоо.
“Юнайтед” “Ивуд Парк” цэнгэлдэхэд аваргын баяраа тэмдэглэх зорилготой ирсэн учраас тоглолтыг эрч хүчтэй эхлүүллээ. Фил Дауд шүглээ үлээгээд дөнгөж гурав дахь минут өнгөрч байхад Луйш Нанигийн мөргөсөн бөмбөг хөндлөвч онон азгүйтсэн. Үүнээс хойш ч Юнайтед олон гоолын боломж гаргаж байсан ч эцсийн төгсгөл дээрээ очоод гацаад байв. Юнайтедийн энэ улирлын баатар Чичарито тун тааруу тоглож байсныг дурьдах хэрэгтэй.
Ингээд 20 дахь минутад тэдний ашиглаж чадаагүй боломжын хариу болгож Эмертон тоглолтын гоолын салхийг хагаллаа. Мартин Ольссоны жигүүрээс өгсөн дамжуулалтыг тэрээр эхний хүрэлтээрээ Кушчакын хаалганд чихсэн юм.
Эхний хагаст Томаш Кушчак хоёр ч эвгүй алдаа гаргаж багаа хөөдөх дөхсөн. Ван дер Сарын халааг авна хэмээн цоллуулж буй залуу түүний хувьд тийм ч найдвартай харагдахгүй байлаа.
Хоёрдугаар үеийг ч Юнайтед давамгайлж эхлүүллээ. Тэд багагүй хөдөлмөр гаргасны эцэст 73 дахь минутад торгуулийн цохилт авч чадлаа. Чичаритог бөмбөг аваад довтолгоонд орох үед Пол Робинсон алдаа гарган унагааж шүүгч торгуулийн цохилтын цэгийг заалаа.
Блэкбернчүүд хичнээн маргалдаад шүүгчийн шийдвэрийг өөрчилж чадсангүй. Энэ хариуцлагатай цохилтыг Уэйн Рүүни амжилттай гүйцэтгэн улирлын 10 дахь гоолоо хийлээ. Энэ гоол МанЮ-д аваргын цом авчирахад хангалттай байлаа.
Блэкбернчүүд цаг дуусахаас өмнө нэг удаа хаалганы хөндлөвч оносныг эс тооцвол өөр аюултай зүйл тохиолдоогүй. Тэдний доод лиг руу унахгүйн төлөөх тэмцэл сүүлчийн тойрог хүртэл үргэлжилэхээр боллоо. Тэд 18-р байрнаас ердөө нэг оноогоор л тусгаарлагдаж байна.
| |
|
|||||||
| 5 сарын 14. Блэкберн. Стадион “Ивуд Парк”. Шүүгч – Фил Дауд (Стэффордшир). |
|
| БЛЭКБЕРН – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 1:1 (1:0) | |
| Блэкберн | Манчестер Юнайтед |
| Пол Робинсон | Томаш Кушчак |
| Мичел Сальгадо | Фабио, 62 |
| Кристофер Самба, 78 | Рио Фердинанд |
| Фил Джонс | Неманья Видич |
| Гаэль Живе | Джонни Эванс |
| Бретт Эмертон | Антонио Валенсия |
| Стивен Н’Зонзи | Майкл Кэррик |
| Джермейн Джонс, 74 | Райан Гиггз |
| Мартин Ольссон | Луиш Нани, 81 |
| Давид Хойлетт, 59 | Уэйн Руни |
| Джейсон Робертс | Хавьер Эрнандес |
| Сэлгээ : | |
| Мортен Педерсен, 59 | Пол Скоулз, 62 |
| Давид Данн, 74 | Димитар Бербатов, 81 |
| Кейт Эндрюс, 78 | |
| Наказания: | |
| Джермейн Джонс, 19 | |
| Стивен Н’Зонзи, 37 | |
| Мичел Сальгадо, 71 | |
loading...





