loading...
Манчестер Юнайтед Блекбернтэй 1 : 1-ээр тэнцэж 19 дэх түрүүгээ хүртэх боломжоо бүрдүүлсэн. Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын тухайд.
Доод лиг рүү унахгүйн төлөө тэмцэл улам бүр ширүүссээр байна. 18-р байранд бичигдэж байгаа Блекпуль Болтонтой жинхэнэ гал гарч, түймэр ассан тэмцэл өрнүүлж 4 : 3-аар буулган авлаа. Тоглолтын эхний үеийг Дадли Кэмпбеллийн дублийн ачаар Блекпуль 3 : 2-оор тэргүүлсэн. Улирлын хамгийн олон гоолтой эхний хагас энэ тоглолтонд тохиолоо. Мөн Кэмпбелл энэ улирлын 1000 дахь гоолын эзэн болсон байна.
Хоёрдугаар үед Болтон тоглолтыг эргүүлэхийг хичээсэн ч Чарли Адам гоолдож Блекпульд тун чухал хэрэгтэй хожлыг авчирсан юм. ”Блумфилд Роад”-д явагдсан нээлттэй довтолгоотой гайхалтай тоглолтын дараа Блекпуль 39 оноотой болсон ч 18-р байрандаа хэвээр үлдсэн. Гэхдээ тэд баярлах болоогүй. Сүүлийн тойрогт Ян Холлоуэйн баг Манчестер Юнайтедийн аманд очно.
| |
|
|||||||
| 5 сарын 14. Блэкпул. Стадион “Блумфилд Роад”. Шүүгч – Андре Марринер (Бирмингем). |
|
| БЛЭКПУЛ – БОЛТОН – 4:3 (3:2) | |
***
Сандерлэндийн ”Стадиум оф Лайт” цэнгэлдэхэд “Вулверхэмптон” тун чухал хожил авлаа. Эхний үе 1 : 1-н харьцаатай өндөрлөсний дараа Стивен Флетчер, Элокоби нар дараалан гоолдож багтаа хожил авчирсан юм. “Волвес” 40 оноотой болж хасагдах бүсээс нэг оноогоор тусгаарлагдаж байна. Хэрвээ энэ тойрогт хожоогүй байсан бол Мик Маккартигийн баг тун эвгүй байдалд орох байсан нь тодорхой. Мик Маккарти өмнө нь “Сандерлэнд”-ийг дасгалжуулж байхдаа “Гэрлийн цэнгэлдэх”-д 19 тоглолт хийж нэг ч хожиж байгаагүй. Харин яг хэрэгтэй үед энэ цэнгэлдэхэд ялалт авлаа.
| |
|
|||||||
| 5 сарын 10. Сандерленд. Стадион “Стадиум оф Лайт”. Шүүгч – Майкл Джонс (Честер). |
|
| САНДЕРЛЕНД – ВУЛВЕРХЭМПТОН – 1:3 (1:1) | |
***
Юссуф Мулумбугийн 10 дахь минутад оруулсан гоол Вест Бромвичт хожил авчирлаа. Зочин багаас Динияр Билялетдинов, 77 дахь минутад хоёр дахь шар хуудсаа хүртэж талбайг чөлөөлсөн учраас Эвертонд найдвар бага байсан. Рой Хожсоны удирдлага дор орсноосоо хойш төрөл арилжсан Вэст Бромвич одоо дерби Астон Виллагаас 6 оноогоор тасарлаа.
| |
|
|||||||
| 5 сарын 14. Вест Бромвич. Стадион “Хауторнс”. Шүүгч – Энтони Тейлор (Манчестер). |
|
| ВЕСТ БРОМВИЧ – ЭВЕРТОН – 1:0 (1:0) | |
***
| М | Клуб | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД | 37 | 22 | 11 | 4 | 74-35 | 77 |
| 2 | ЧЕЛСИ | 36 | 21 | 7 | 8 | 67-30 | 70 |
| 3 | АРСЕНАЛ | 36 | 19 | 10 | 7 | 69-39 | 67 |
| 4 | МАНЧЕСТЕР СИТИ | 36 | 19 | 8 | 9 | 55-33 | 65 |
| 5 | ЛИВЕРПУЛЬ | 36 | 17 | 7 | 12 | 59-41 | 58 |
| 6 | ТОТТЕНХЭМ | 36 | 14 | 14 | 8 | 51-45 | 56 |
| 7 | ЭВЕРТОН | 37 | 12 | 15 | 10 | 50-45 | 51 |
| 8 | СТОК СИТИ | 36 | 13 | 7 | 16 | 46-44 | 46 |
| 9 | БОЛТОН | 37 | 12 | 10 | 15 | 52-54 | 46 |
| 10 | ВЕСТ БРОМВИЧ | 37 | 12 | 10 | 15 | 53-68 | 46 |
| 11 | ФУЛХЭМ | 36 | 10 | 15 | 11 | 45-41 | 45 |
| 12 | НЬЮКАСЛ | 36 | 11 | 11 | 14 | 51-52 | 44 |
| 13 | САНДЕРЛЕНД | 37 | 11 | 11 | 15 | 42-56 | 44 |
| 14 | АСТОН ВИЛЛА | 36 | 10 | 12 | 14 | 45-58 | 42 |
| 15 | БЛЭКБЕРН | 37 | 10 | 10 | 17 | 43-57 | 40 |
| 16 | ВУЛВЕРХЭМПТОН | 37 | 11 | 7 | 19 | 44-63 | 40 |
| 17 | БИРМИНГЕМ | 36 | 8 | 15 | 13 | 36-54 | 39 |
| 18 | БЛЭКПУЛ | 37 | 10 | 9 | 18 | 53-74 | 39 |
| 19 | УИГАН | 36 | 7 | 15 | 14 | 36-59 | 36 |
| 20 | ВЕСТ ХЭМ | 36 | 7 | 12 | 17 | 41-64 | 33 |
loading...



