loading...
Оюунцэцэгийн Ууганбаяр. 1988 оны хоёрдугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн. Сагсан бөмбөгийн спортын мастер цолтой. Довтлогч. Биеийн өндөр 185 см, жин 82 кг. Амжилт: 2005, 2006 оны залуучуудын, 2007 оны насанд хүрэгчдийн улсын аварга. МСБХ-ны лигийн тэмцээнд 2007 онд “Хараагийн харцага”, 2010 онд “Хасын хүлгүүд” багт тоглож байхдаа түрүүлсэн. Өнгөрсөн жилийн “Сэнгүр” дээд лигийн тэргүүн тоглогч. Сагсан бөмбөг сонирхогчдын хайртай, тоглолтыг нь шимтэн үзэх дуртай тоглогчдын нэг бол “Хасын хүлгүүд” багийн довтлогч О.Ууганбаяр билээ. Уугаа өнгөрсөн жил “Хүлгүүд”-д шинээр ирсэн даруйдаа гол тоглогчдын нэг болж чадсан төдийгүй багаа лигт гурав дахиа дараалан түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгэсэн. Дээрх гавьяаг нь үнэлж түүнд “Сэнгүр” лигийн тэргүүн тоглогчийн алдрыг хүртээсэн юм.
-Сагсан бөмбөгч болох гараагаа хэзээ, хаанаас эхэлснээ ярихгүй юу?
-Дарханд байхдаа Спорт хороон дээр Д.Гүржав багшийн сагсны секцэнд явж эхэлсэн. 2005 онд аймгийнхаа шигшээд багтан Аюурзанын нэрэмжит өсвөрийн УАШТ-д ирж тоглоод алтан медаль хүртсэн маань миний анхны томоохон амжилт. Улмаар МУИС-ийн хуваарь аван хотод ирээд Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчийн удирдлага дор Ц.Мэргэн, Б.Одбаяр нартай хамт тоглох болсон. Тэр үеийн МУИС-ийн шигшээ багийг бид гурваас гадна Н.Золжаргал, Наран, Ууганаа нар бүрдүүлдэг байлаа. Харин Г.Ихбаяр, О.Сайнбаяр нар бид нарыг дөнгөж МУИС-д орж байхад сургуулиа төгсч байсан.
-Лигт анх ямар багт тоглож эхэллээ?
-2007 онд “Хараагийн харцага” багийн гишүүн болж, анхны улиралдаа аварга болж байлаа. Тэр жил Түвшээ ах (Т.Түвшинбаярыг хэлж байна. ”ТЦ”) з у р г а а дахь удаагаа түрүүлчихээд зодог тайлж байлаа. Уг нь би “Харцага”-д тоглоно гэж ерөөсөө төлөвлөөгүй. Нэг удаа сургууль дээрээ насанд хүрэгчдийн УАШТ-ий бэлтгэлээ “Харцага”- ынхантай цуг хийж байгаад Б.Тамир ахад айхтар шоглуулсан. Түүнээс хойш “Яасан ч “Хараагийн харцага”-д орохгүй дээ” гэж боддог байлаа. Гэтэл нэг мэдэхэд лигийн гараагаа энэ багаас эхэлчихсэн байдаг. Хожим Тамираа ахад нөгөө явдлаа хэлсэн чинь “Тийм бил үү” гээд инээж байсан.
-Анхны жилдээ талбайд хэр зэрэг удаан тоглож байв?
-Ихэнх тоглолтод гарааны бүрэлдэхүүнд гардаг байсан болохоор ерөнхийдөө бүтэн шахуу тоглосон.
-“Хасын хүлгүүд”-д хэрхэн ирснээ яриач?
-О.Баярцогт ах санал тавьсны дагуу өнгөрсөн жилээс эхлэн “Хүлгүүд”-д тоглох болсон. Тухайн үед манайх үндсэндээ шинэ баг бүрдүүлж байсан. “Ёлууд”- аас Б.Мөнхболд, “Лидер”-ээс Болортулга нарыг цуглуулаад байлаа. Хэдийгээр шинэ баг ч дасгалжуулагч сайтай, зөв зохион байгуулалттай учраас хурдан гар нийлсэн шүү.
-Өнгөрсөн жил баг чинь түрүүлж, чи өөрөө тэргүүн тоглогчоор шалгарсан. Ноднингийн тоглолтууд, ялангуяа плей-офф, финалын тулаануудыг дурсвал?
-Хагас шигшээд “Хараагийн харцага”-тай таарч, эхний тоглолтдоо хожигдоод дараалан гурав ялж аваргын төлөө “Баянзүрх буллз”-тай үлдсэн. Манайхыг 2:1-ээр хожиж байхад Шараваа ахтай холбоотой асуудал үүсч, тоглолгүйгээр гурав дахь хожлоо авсан. Улмаар тав дахь тоглолт дээрээ хожиж аварга болсон. Хэрэв Шараваа ах гүйцэд тоглосон бол нэлээн хүндрэл учруулах байсан нь тодорхой. Мөн Ш.Сэдбазар, Пүрэвцэрэн ах нар бэлтгэл сайтай байсан. Миний хувьд нэг тоглолтод дунджаар 20 гаруй оноо авч байсан.
-Тэргүүн тоглогчоор шалгарна гэсэн итгэл байсан уу?
-Дотроо горьдож л зогссон. “Б.Одбаяр, Т.Санчир бид гурвын аль нэг нь авах байх” гэж бодож байлаа. Ялангуяа Санчир их сайн байсан ч баг нь шигшээ тоглолтод шалгарч чадаагүй учраас өгөөгүй.
-Энэ жил “Хүлгүүд” плей-оффт хоёроор гарсан. Тактикийн алхам байв уу, эсвэл?
-Хүснэгтийн тэргүүнд бичигдсэн чигээрээ түрүүлье гэж бодсон, түүнээс ямар нэгэн тактикийн асуудал байгаагүй ээ. Даанч “TLG 13”- ыг бараагүй. Айл анхнаасаа оноогоор тасарчихсан болохоор яаж ч чадаагүй. “TLG”-гийн хүүхдүүд ирэх жил юм дуулгана шүү. Бэлтгэлээ сайн хийгээд байвал ирэх жилээс плей-оффт ч шалгарах боломжтой.
-Плей-оффын учраа “Аватар” багийн тухай юу хэлэх вэ?
-(Дээрх ярилцлагыг хагас шигшээ тоглолт дуусаагүй байхад хийсэн болно) Америк тоглогч нь сэтгэл хөдлөлөөрөө тоглодог, нэг хөөрчихвөл дийлддэгг үй онцлогтой тоглогчид байна лээ. Түүнийг нь дарж, сайн хамгаалж чадах юм бол ялж болох юм шиг санагдсан.
-Орос легионероо танилцуулаач?
-Андрей Сепелев СанктПетербургийн “Динамо” багт тоглож байхдаа ULEB-ийн цомын тэмцээнд түрүүлсэн юм билээ. Төвийн тоглогч гэхэд муугүй шидэлттэй. Бэлтгэл дээр манай холын тусгалтай буунууд болох Болдоо, Зожа нараас дутахааргүй шидэж харагдсан. Хамгийн гол чанар нь багийн тоглолт сайтай, оновчтой дамжуулалтыг хийдэг. “Аватар”-“Буллз” хоёрын тойргийн сүүлчийн тоглолтыг Андрейд үзүүлснийхээ дараа дасгалжуулагчаараа дамжуулаад асуусан чинь “Харууд нь хэтэрхий хувийн тоглолттой, өөрийгөө л боддог тоглогчид байна” гэж хариулсан.
-Улирлын турш туршлагатай тоглогч Д.БатЭрдэнэг үйгээр тоглох ямархуу байв?
-М.Отгонмөнх, М.Бадрах хоёр Дандигийн орон зайг сайн нөхсөн болохоор хүндрэл учраагүй. Данди удахгүй тоглож эхэлнэ. Түүний туршлага, хурдан довтолгоо залгуулах чадвар плей-оффт хэрэг болох нь мэдээж
. -Танай гарааны тавт чинь бүгдээрээ шахуу холоос шиддэг…
-Лиг эхэлж байхад л дасгалжуулагч маань “Энэ жил тоглогчдынхоо ур чадвар, шидэлтийн тал дээр анхаарна” гэж хэлж байсан. Үүний үр дүнд би ч гэсэн хааяа гурваас оруулчихаад байдаг болсон.
-“Хас”-ын дасгалжуулагч О.Баярцогт тоглолтын үеэр маш их бухимдаж, тоглогчдоо хайр найргүй загнаж байгаа харагддаг. Уурлахад нь хэр сандардаг вэ?
-Одоо ч тоохоо больж дээ. Эхэндээ жаахан хэцүү байсан. Хэлж зааварласныг нь хийхгүй болохоор аргагүй л байх даа. Гэхдээ Цогоо багш бусад үед талбай дээрхээсээ огт өөр байдаг. Бид нар “Ах аа”, “Багш аа” гээд янз янзаар дуудна шүү дээ.
-Тэгвэл багийнхаа тоглогчдын онцлог, давуу талын талаар ярихгүй юу?
-Манай Н.Золжаргал шидэлт сайтай. Ер нь сул шидүүлвэл найдвартай гурван оноо гэж ойлгож болно. Харин Б.Мөнхболд бүх байрлалд сайн тоглочихдог. Ялангуяа Пак багш түүний шидэлтэд дуртай байдаг юм. Яагаад гэвэл Болдоо гүйж гарч ирэнгүүтээ үсрэлттэй шидэлт хийхэд хэн ч хааж чаддаггүй юм. М.Бадрахын тухайд гэвэл Монголдоо ¹1 холбогч. Маш ухаалаг тоглогч. Сүүлийн үед манай хүн өөрөө оноо авахаас дамжуулалт өгөхийг чухалчилдаг, түүнээсээ кайф авдаг болсон байна лээ. “Өнөөдөр би оновчтой дамжуулалт тэдийг өглөө. Чамд тэдэн ассист өгсөн” гээд л ярьдаг болсон байна лээ. М.Отгонмөнх маань Цогоо багшийн гарын шавь. Холоос сайн шиддэг, даруухан гоё тоглогч л доо.
-Өөрөө лигт тоглодоггүй байхдаа аль багийг дэмждэг байв?
-Дарханд байхдаа Шараваа ах, Түвшээ ахын тоглолтын зурагтаар л үздэг байлаа. Дарханы Д.Ганцогт, Г.Ихбаяр нар мөн Данди тоглодог байсан болохоор, “Баганат өргөө”-г балиашиглана. Ихээ ах шиг уран гоё тоглолттой сагсчин Монголд байхгүй гэж боддог.
-Солонгосын хувийн их, дээд сургуулиудын шигшээ Монголд ирж тоглоход шигшээ багт анхны тоглолтоо хийж байсан санагдана?
-Тийм, миний олон улсын тэмцээний гараа тэгж л эхэлсэн. Бид хэсэгтээ тэднийг хожоод шигшээ тоглолтод цөөхөн оноогоор дийлдсэн л дээ.
-Хилийн чанадад өөр ямар ямар тэмцээн уралдаанд оролцсон бэ?
-Нагоягийн тэмцээн, “Хонконг-2009” Зүүн Азийн наадам, “Гуанжоу-2010” Азийн наадамд оролцсон. Ялангуяа Азийн наадамд амжилттай оролцсон. Тэгэхэд Цогоо ах ерөнхий дасгалжуулагчаар, Пак багш туслахаар нь явсан юм. Бидний хувьд эхлээд Туркменистаныг заавал хожиж байж дараагийн шатанд шалгарах даалгавар хүлээж байсан. Өөрсдөдөө итгэлтэй, хамгаалалт, довтолгоондоо жигд байсны ачаар хожиж чадсан. Хэсэгтээ Узбекистаныг хожсоны дараа ахиад нэг л хожил авахад хасагдах шатанд өрсөлдөх эрх авах байлаа. Йорданд сагс өндөр түвшинд хөгжчихсөн, лигт нь гаднын легионерууд цөөнгүй болохоор хожиход хэцүү, Харин Ардчилсан Солонгосыг хожих боломжтой юм гэж харж байлаа. Гэтэл яг тоглоод ирэхээр Йордан нь хамаагүй гайгүй, хойд солонгосууд нь нуруугаар биднээс илүүгүй ч цэргийн бэлтгэлжилттэй, шидэлт, заслон сайтай эвгүй баг байсан.
-Зүүн Азийн наадамд Макаогийн эсрэг тоглохдоо бас олон оноо авсан байх аа?
-Ер нь тайвань, солон го суудтай тоглоход амар байдаг юм. Өөдөөс нь хүчний тоглолт хийх дуртай. Шидэлт сайн хаадаг болохоос шийдний дор шахаад явахаар явуулаад байдаг юм. Зүүн Азийн багуудтай тоглоход би дор хаяж 30 гаруй оноо авсан. Тэр жишгээр Макаотай их сайн тоглосон. Гэтэл Пак багш сайн тоглож байсан Г.Баттөр бид хоёрыг суулгачихсан. Нэлээн сууж байгаад ахиж талбайд гарч ирээд халж ч амжаагүй байтал дахиад л суулгачихсан. Тэгээд цаг дуусч байхад намайг гаргаж, Данди ахаар дамжуулалт хаяуулах гээд бүтэлгүйтэж хожигдсон доо. Тоглолтоо сайн мэдэрдэг Цогоо ахыг ерөнхий дасгалжуулагчаар томилсон бол бид тэр тоглолтод гарцаагүй хожих байсан гэж боддог.
-Пак багшийн талаар ямар бодолтой явдаг вэ. Нэлээд зарчимч хүн шиг санагддаг?
-Бэлтгэлдээ идэвхтэй, гүйлт сайтай хүмүүст дуртай. Ер нь хувийн хамгаалалт, хурдан довтолгоо хийлгэх сонирхолтой. Гэхдээ байнга ийм тактикаар тоглож, хамгаалалтдаа хамаг анхаарлаа төвлөрүүлчихээр довтолгоо хийж чадахгүй ядарчихаад байдаг талтай.
-Чамайг ажиглаад байхад дөрвөн мөч чинь жигд хөгжсөн юм шиг харагддаг?
-Ес, аравдугаар ангид байхад Гүрээ багш штангад их суулгадаг байсан. Гэхдээ л тэр үед дутуу ойлголттой байж дээ. Багшийг гараад явангуут л штангаа орхичихно. “Тэр үед л штанганд сайн суудаг байж дээ” гэж боддог юм. Манай Гүрээ багш чинь хэрийн бөхчүүдээс дутахгүй төмөртэй ноцолдоно шүү дээ. 200 гаруй кг дээр өлхөн хэд хэд суучихна. Тэгэхэд бид нар 70-80 кг дээр л дөнгөж суух жишээтэй.
-Тойрог бүрийн дараа гардаг статистикийг харж байхад Т.Санчир та хоёр авсан оноогоороо байнга тэргүүлж буй. Тэгэхээр тэргүүн тоглогчийн төлөөх гол өрсөлдөгч чинь Т.Санчир гэж ойлгож болох уу?
-MVP-г манай багийн тоглогчдоос хэн нэг нь аваасай гэж бодож байна. Өөр багт алдахыг хүсэхгүй л байна шүү. (инээв)
-“Хас банк”-ны ажилчид ордны зүүн урд талын суудлуудыг эзэгнэчихсэн багаа идэвхтэй гэгч нь хөгжөөн дэм жиж харагддаг. Үнэнч хөгжөөн дэмжигчдэдээ хандаж юу хэлэх вэ?
-Хэлтсийн захирал Ганчимэг, ахлах Оргил гээд манай ажлынхан намайг үнэн сэтгэлээсээ ойлгож дэмждэг. Мөн “Хас банк”-ны ерөнхий захирал Ч.Ганхуяг багийнхаа тоглолтыг үзэх дуртай. Хачирхалтай нь захирлыг ирсэн өдөр бид нар хожигдчихоод байдаг. Хоёрдугаар тойрогт “Аватар”-тай тоглоход Хуягаа захирал ирж үзсэн юм. Тэгэхэд бас л хожигдчихсон. Гуравдугаар тойрогт “Ерөөсөө стрессгүй тоглолт үзье. Эрхбиш “TLG”-г хожчих байлгүй дээ” гээд хүрээд ирэхэд нь дахиад хожигдчихдог юм даа. Энэ дашрамд хөгжөөн дэмжигчдэдээ, “Хас банк”- ны нийт ажилчид, хамт олон, удирдлагууддаа, маркетингийн хэлтсийнхэндээ баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
-Банкны сагсан бөмб өгийн тэмцээн нүсэр болдог гэж дуулсан. Энэ жил салбарынхаа тэмцээнд оролцох уу?
-Банкны тэмцээнд лигийн нэг л тамирчин орж болдог дүрэм нь өөрчлөгдөөд энэ жилээс хоёр хүртэлх тамирчин ордог болсон. Энэ жил М.Отгонмөнхтэйгээ хамт оролцох санаа байна. Отгоо “Нарантуул” салбарт зээлийн эдийн засагчаар ажилладаг юм. Мөн багийн ахлагч Доржпүрэв ах байна. Гэхдээ манай хүн олон жилийн өмнө лигт тоглож байсан болохоор чөлөөтэй оролцох эрхтэй.
-Ямар мэргэжилтэй билээ?
-2005 онд МУИС-ийн Геологи, газарзүйн факуль тетийн газрын менежментийн ан гид элсэн орсон. Хоёр жил суралцаад эдийн засагч болмоор санагдахаар нь “Харцага”-ын Д.Уртнасан багшаар яриулж байгаад Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн удирдлага, маркетингийн ангид орсон. Хүмүүнлэг ч сагсны багтай болох гээд намайг авсан юм. Сургуулиа өнгөрсөн жил төгсөөд “Хас банк”-ны маркетингийн хэлтэст ажиллаж байна.
-Гэр бүлтэй юу?
-Найз охинтой. Таван жил орчим үерхэж байгаа. Бараг гэр бүлийн хүн гэж хэлж болно.
-NBA-гийн багуудаас хаанахыг дэмждэг вэ?
-“Лейкерс”-ийг дэмжиж, Кобигийн тоглолтыг үзэх дуртай.
-Багадаа хэр өндөр байсан бэ?
-Дөрөвдүгээр анги хүртлээ ангидаа хамгийн өндөр байсан. Нэг хэсэг өсөлт зогссон юм уу хүүхдүүд гозойгоод л би хэвэндээ байгаад байдаг. Тэгж байгаад есдүгээр ангиасаа буцаад өссөн.
Р.МАНЛАЙ Фотог Э.ХАРЦАГА
loading...




Леофолд муур
loading...
and goy yariltslaga ogchee amjilt shuu hoghsoon…
loading...
Uugaa hogshoon cham shg dundaas goy shiddg hvn mongold bhgvidee amjilt andaa
loading...
goy shv hugshun ushu ilvv bnshv chi
loading...
Ongiroo sagsyy novsh.bie zov avj yavbal taarna.tejeesen byaruu tereg evdnee gej Urtaa bagshiigaa ch hvn gej uzhee baisiin bnlee dee.XAMAP aa sohtson bandi.ooriigoo daryyhan bolgoh heregtei baih
loading...