loading...
Яя Турегийн оруулсан гоол Манчестер Ситигийн 35 жил хүлээсэн цомыг авчирлаа. Уэмбли цэнгэлдэхэд “Сток сити”-тэй хийсэн ФА цомын шигшээ тоглолтыг 88,643 үзэгч цуглан үзсэн бөгөөд Туре 74′ дэх минутад багтаа хожлын цорын ганц гоолыг авчирчээ.
Ийнхүү 1976 онд хүртсэн “Лигийн цом”оос хойш анх удаа Ситигийн фенүүд цомын баяр тэмдэглэж байна. Эхний хагаст Давид Силва тун сайн тоглолт үзүүлсэн ч баг нь гоол хийж чадаагүй. Томас Соренсен Балотеллигийн гайхалтай гуядалтыг хааж багаа аварсан юм. Тоглолтыг Мартин Аткинсон шүүн явуулсан. Энэ улирлыг Сити Аваргуудын лигийн эрх болон “ФА цом’-тойгоор дуусгалаа.
loading...




