loading...
“Нийслэл лиг” тэмцээн үнэхээр үзүүштэйгээр шргэлжилсээр. 3 тоглолтын дараахь байдлаар адилхан 4 оноотойгоор хүснэгтийн дундуур бичигдэж байсан “Сэлэнгэпресс” баг талбай дээрээ “FC Ulaanbaatar” багийг хүлээн авлаа. Тун ширүүн өрсөлдөөн дунд эхэлсэн энэхүү тоглолтын эхнийхийг зочин багийн “гоолын машин” Б.Амарбаясгалан 25 дахь минутад хийлээ. Аль аль нь гоол хийх сайхан боломжуудыг олныг гаргаж байсан боловч гоол орох тун дургүй байлаа. “Сэлэнгэпресс баг” хагас хамгаалагч улсын шигшээ багийн тамирчин, спортын мастер Г.Даваа-Очирыг төвийн хамгаалагчийн байрлалд тоглуулсан нь их л сонин шийдвэр байсан. Гэвч энэ нь үнэхээр зөв гэдэг нь дугаар үеэс мэдрэгдэж эхэллээ. Олон олон аюултай довтолгоог хашир туршлагатай тоглогч тасалж байсныг дурдах хэрэгтэй.
Эхний үе гоол орсонгүй. 1:0 харьцаатай зочин багийн давамгайлал дор өндөрлөлөө. 2 дугаар үе эзэн баг завсарлагааны үр шимийг үзүүлж эхэллээ. 64 дэх минутад 13 дугаартай Д.Энхбазар эхний гоолыг оруулсан бол 72 дахь минутад 12 дугаартай Г.Мөнх-Эрдэнэ гоол хийснээр зочин баг 2:1 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Тоглолтын үндсэн цаг дуусах мөчид буюу 89 дэх минутад зочин багийн Б.Амарбаясгалан 2 дахь гоолоо хийснээр тоглолт 2:2 харьцаатай боллоо. Ингэснээр зочин баг хэт тайвшрав бололтой. Тоглолтыг 6 минут шүүгч сунгасан нь эзэн багийн ялалтыг тодорхойлох ёстой байж.
Энэ жилээс шигшээ багт нэр нь дэвшээд байгаа баруун жигүүрийн хамгаалагч 11 дугаартай М.Алтанхүүгийн цохилт байгаа онож эзэн баг өөрийн 2 дахь ялалтаа баталгаажууллаа.
Лигийн тэмцээнд багууд тус бүр 4 тоглолт хийгээд байгаа бөгөөд нийт 52 гоол орсон нь 1 тоглолтод дунджаар 3,5 гоол орсон үзүүлэлтийг үзүүлж байна.
- Х.Амгалан Хоромхон 6 гоол
- Ц.Түмэнжаргал УБДС 4 гоол
- Б.Амарбаясгалан FC UB 4 гоолтой мэргэн буучийг тэргүүлж байна.
Маргааш Эрдэнэт хотод болох Лигийн 4 удаагийн аварга “Хангарьд” баг, Лигийн хошой хүрэл медальт “Хүлэгүүд” багтай хүч үзнэ.
| Баг | Сэлэнгэпресс | ФС Улаанбаатар | ||||
| Үе | 1 дүгээр | 2 дугаар | Нийт | 1 дүгээр | 2 дугаар | Нийт |
| Гоол | 0 | 3 | 3 | 1 | 1 | 2 |
| Бөмбөг эзэмшилт | 50 | 50 | 50 | 50 | 50 | 50 |
| Хаалганд цохилт | 7 | 7 | 14 | 3 | 2 | 5 |
| Үүнээс хаалга оносон | 4 | 4 | 8 | 3 | 2 | 5 |
| Булангийн цохилт | 3 | 2 | 5 | 2 | 5 | 7 |
| Алдаа | 4 | 5 | 9 | 4 | 5 | 9 |
| Отон тоглолт | 1 | - | 1 | 3 | - | 3 |
| Шар карт | 1 | 3 | 4 | - | 3 | 3 |
| Улаан карт | - | - | - | - | 1 | 1 |
Гоол хийсэн тамирчид
***
| Д/Д | Баг | № | Нэр | тоглолтын тоо | Нийт | |||||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |||||
| 1 | Улаанбаатарын мазаалайнууд | 2 | Ө.Эрдэнэболор | 1 | 1 | |||||||||||||
| 2 | Улаанбаатарын мазаалайнууд | 5 | Б.Гарьдмагнай | 1 | 1 | |||||||||||||
| 3 | Улаанбаатарын мазаалайнууд | 24 | С.Ганцолмон | 1 | 1 | |||||||||||||
| 4 | Хангарьд | 9 | М.Эрдэнэсайхан | 1 | 1 | |||||||||||||
| 5 | Хангарьд | 4 | С.Лувсан | 1 | 1 | |||||||||||||
| 6 | Эрчим | 11 | Г.Батбилгүүн | 1 | 1 | |||||||||||||
| 7 | Эрчим | 16 | Г.Цогбадрах | 2 | 2 | |||||||||||||
| 8 | Эрчим | 5 | Минами Ёсукэ | 1 | 1 | |||||||||||||
| 9 | Хоромхон | 2 | Д.Төрбат | 1 | 1 | |||||||||||||
| 10 | Хоромхон | 17 | Х.Амгалан | 2 | 3 | 1 | 6 | |||||||||||
| 11 | Хоромхон | 30 | М.Тулга | 1 | 1 | |||||||||||||
| 12 | Хоромхон | 8 | Б.Ганболд | 1 | 1 | |||||||||||||
| 13 | Хүлэгүүд | 6 | Б.Нямжигжид | 1 | 1 | 2 | ||||||||||||
| 14 | Хүлэгүүд | 2 | А.Билгүүн | 1 | 1 | |||||||||||||
| 15 | Хүлэгүүд | 7 | Д.Баярзориг | 1 | 1 | |||||||||||||
| 16 | Хүлэгүүд | 17 | С.Мөнхбаатар | 1 | 1 | |||||||||||||
| 17 | Сэлэнгэпресс | 11 | Э.Чинбаатар | 1 | 1 | |||||||||||||
| 18 | Сэлэнгэпресс | 20 | Г.Төгсбаяр | 1 | 1 | 2 | ||||||||||||
| 19 | Сэлэнгэпресс | 12 | Г.Мөнх-Эрдэнэ | 1 | 1 | 2 | ||||||||||||
| 20 | Сэлэнгэпресс | 9 | Д.Энхтайван | 1 | 1 | |||||||||||||
| 21 | Сэлэнгэпресс | 3 | С.Одхүү | 2 | 2 | |||||||||||||
| 22 | Сэлэнгэпресс | 13 | Д.Энхбазар | 1 | 1 | |||||||||||||
| 23 | Сэлэнгэпресс | 11 | М.Алтанхүү | 1 | 1 | |||||||||||||
| 24 | FC Ulaanbaatar | 11 | О.Баяржаргал | 1 | 1 | |||||||||||||
| 25 | FC Ulaanbaatar | 10 | А.Эрдэнэбаяр | 1 | 1 | 2 | ||||||||||||
| 26 | FC Ulaanbaatar | 17 | Б.Цогтбаатар | 1 | 1 | 2 | ||||||||||||
| 27 | FC Ulaanbaatar | 20 | Б.Амарбаясгалан | 2 | 2 | 4 | ||||||||||||
| 28 | FC Ulaanbaatar | 14 | Ц.Мөнхтүвшин | 1 | 1 | |||||||||||||
| 29 | FC Ulaanbaatar | 21 | Р.Серхат | 1 | 1 | |||||||||||||
| 30 | Улаанбаатар Дээд Сургууль | 9 | П.Алтантулга | 2 | 2 | |||||||||||||
| 31 | Улаанбаатар Дээд Сургууль | 10 | Ц.Түмэнжаргал | 2 | 2 | 4 | ||||||||||||
| 32 | Улаанбаатар Дээд Сургууль | 20 | А.Чинзориг | 1 | 1 | |||||||||||||
| 33 | Улаанбаатар Дээд Сургууль | 18 | Б.Сүлд | 1 | 1 | |||||||||||||
| 16 | 23 | 6 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 52 | ||||
loading...





altanhuugiin altan gool vnheer selenge pressd chuhal gool bolj chadsan gool bolson zunii naimaagaar Altanhuugee FC ulaanbaatart ugn gedeg hamgaalltiin gol tsum baihgui boln gsn vg Odhvv GErlt od hoer odoo bol ern amjhaa bolj bgaa shdee
loading...
laitai gool baisn shvv tend bsn bvh hvmvvsiig bosgj chadsn shvv
loading...
Altanhuugiin ur chadwar shigshee bagiin bvrdlhvvnd bagtah estoi baisn daanch dasgaljuulgch 3.15nii togloltiin bvrldhvvniig hiij chadaagui
loading...