loading...
Хөлбөмбөгийн өсвөр үеийн УАШТ өндөрлөлөө. 13 хүртэлх насны ангилалд 20 баг өрсөлдсөнөөс Ж.Баяртулга дасгалжуулагчтай “Дэрэн Сүмида” түрүүлж, Б.Болд дасгалжуулагчтай УБДС, С.Жаргалсайхан дасгалжуулагчтай “Дархан-Хаан хүнс” баг мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Энэ насны ангиллын шилдэг хаалгачаар Ц.Эрдэнэжаргал (Дэрэн Сүмида), хамгаалагчаар Э.Энх-Орчлон (Дархан-Хаан хүнс), хагас хамгаалагчаар Э.Тэлмэнбаяр (УБДС), довтлогчоор О.Билигт (Дархан-Хаан хүнс) тодорсон.
15 хүртэлх насны ангилалд 16 баг оролцож, “Эрчим”, “Хоромхон”, “Дархан-Хаан хүнс” медальт байрт шалгарав. Шилдэг хаалгачаар Ж.Сайханжаргал (Дархан-Хаан хүнс), хамгаалагчаар Б.Дагвасүрэн (Эрчим), хагас хамгаалагчаар Ө.Баасансүрэн (Хоромхон), довтлогчоор Ж.Ган-Оргил (Дархан-Хаан хүнс) тодров. Энэ насны ангилалд медаль хүртсэн багуудаас гадна дөрөвдүгээр байр эзэлсэн “Хүлгүүд”, дунд шөвөгт шалгарсан “Хаан хүнс-Титэм”, “Зүүнхараа-Бамбар”, “Мазаалай”, “Сэлэнгэ Пресс” энэ зун болох шилдэг найман багийн лигийн тэмцээнд оролцох эрх авлаа.
loading...




bi 15 nasnii shildeg hailgagch avsan saihanjargal bn bi darhanii haan huns gedg bagt toglodog mongoliin hol bombogiin holboo 97 onii shigshee bag gargaj oghiin guuj bn aa manai bagiin duu nar ah nar ehenhene shigsheed bdag harin 97 onii bid nar shigsheed oroh bolomjgui bn aa
loading...