loading...
NHL-ийн плей-оффын хоёрдугаар шат өндөрлөж, бүсийн аваргын төлөөх тоглолтууд эхэллээ. Өчигдөр Дорнод конференцийн аваргын төлөөх эхний тоглолт болоход 2004 оны Стэнлийн цомын эзэн “Тампа Бэй Лайтнинг” илүүрхсэн юм.
БОСТОН-ТАМПА БЭЙ 0-1 Тт¹ 1 2:5
Энэ дуэль фаворит гэж байхгүйгээрээ онцлогтой. Өө- рөөр хэлбэл, хоёр багийн финалд шалгарах магадлал 50:50 хувьд тооцогдож байна. Гэхдээ энэ халз тулаан гоол арвинтай байх магадлал тун өндөр. Учир нь хоёр багт довтолгооны дуусашгүй арвин нөөц бий. “Тампа”-гийн хувьд С.Ганье эргэн ирснээр довтолгооны эрч хүч нь улам нэмэгдсэн. Одоо энэ багт Мэлоун-Стэмкос-Сен Луи, Ганье-Лекавалье-Перселл гэсэн хүчирхэг хослол байна. Дээр нь Бергенхайм-Мур-Дауни гэсэн гурвалыг тооцооноос хасаж болохгүй.
Сүүлийн гурвал энэ жилийн плей-оффт хамтдаа 28 оноо (11+17) авсан нь баг дотроо тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгвэл “Бостон”-д П.Бержерон, Б.Марчанд, Н.Хортон, Д.Крейчи, М.Рекки гэсэн авьяаслаг довтлогчид бий. Мөн драфтын ¹ 2-оор сонгон авсан залуу од Т.Сегун нь гэмтлээ эдгээн багтаа туслахад бэлэн болжээ. Хаалгачийн тухайд мөн л хүч тэнцүүхэн. Энэ улиралд ихэнх гол үзүүлэлтээр мэргэжил нэгтнүүдээ тэргүүлсэн
Т.Томас “Бостон”-ы хаалгыг манаж байгаа. Тэгвэл “Тампа”- гийн Д.Ролосон плей-оффт цохилт хаасан дунджаар нийт хаалгачдаа манлайлж байгаа юм. Сонирхуулахад, тэд плейоффт оруулсан гоолынхоо дунджаар дээгүүр давхиж байгаа аж. “Лайтнинг” өмнөх 11 тоглолтод 3,46 гоол оруулсан бол “Бостон”-ых тэднээс үл ялиг бага (3,36). Иймэрхүү үзүүлэлттэй хоёр баг өчигдөр хоорондоо тулахад зочилж тоглосон “Тампа Бэй” 5:2-оор илүүрхлээ. Тэд нэгдүгээр үеийн дундуур 85 секундын дотор гурван гоол оруулсан нь ялагчийн хувь заяаг шийдсэн гэж болно.
“Бостон”-ы хамгаалагчид тун хайнга байж хоёр ч шайбаа таслуулсан нь тэр дороо гоол болжээ. 85 секундэд гурав, 19 секундэд хоёр гоол зэрэг нь “Тампа”-гийн түүхэнд дээд амжилт аж. “Бостон” хэдий хожигдсон ч залуу од Т.Сегун тун сайн тоглосон нь тэднийг баярлуулсан. Гэмтлээс эргэн ирээд удаа гүй байгаа тэрбээр нэг гоол хийснээс гадна оновчтой дамжуулалт өгсөн юм.
Г.Баярсайхан
loading...



